• Өнөөдөр 2024-05-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх, засуулахад өлзийтэй сайн

2021-02-08,   769

Аргын тооллын хоёрдугаар сарын 8, сумъяа гараг.

Билгийн тооллын 27, Суулга одтой, улаагчин гахай өдөр

Наран ургах, шингэх цаг: 08:10-18:03
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
 
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх, засуулахад өлзийтэй сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188