• Өнөөдөр 2024-04-24

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

2021-01-25,   618

Аргын тооллын 1 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана.

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 08.28-17.41
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Шороо
 
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
 
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188