• Өнөөдөр 2024-05-02

ЗУРХАЙ: Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021-01-19,   674

Аргын тооллын нэгдүгээр сарын 18, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Могойг хүлэгч одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. 

Барилдлага:Рашаан 
Шүтэн барилдлага:Төрөн түгэхүй
Суудал: Төмөр
 
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
 
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

ЗУРХАЙ: Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188