• Өнөөдөр 2024-05-11

ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021-01-13,   543

Аргын тооллын 1 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Суулга одтой, цагаан бич өдөр.

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.39-17.22
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
 
Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188