• Өнөөдөр 2024-05-10

ЗУРХАЙ:Үс засуулбал өлзийтэй сайн

2021-01-10,   421

Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 27. Адъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр.
 
 
Барилдлага: Түлэх
 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
 
Суудал: Төмөр
 
Өдрийн наран 08:40 цагт мандан, 17:20 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн.
 
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ

ЗУРХАЙ:Үс засуулбал өлзийтэй сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188