-Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд маш их баярлалаа.

-Хувийн харвааны “рекурв” ангилалд алтан медаль хүртжээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчид байсан бэ?
-Энэ төрөлд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Малайз Улсын тамирчин байлаа. Түүнтэй өмнө жил 2025 онд Сингапур Улсад болсон Азийн цомын тэмцээнд мөн хамтдаа оролцон, өрсөлдөж байсан. Тэр үнэхээр сайн харвадаг тамирчин.

–Холимог багийн төрөлд Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболдтой нэг баг болон оролцож алтан медаль хүртжээ. Хувийн харваанд алтан медаль хүртсэн болохоор холимог багийн харваанд итгэлтэй харвасан уу?
-Холимог багийн хамтрагч ахдаа маш их итгэж байсан. Тийм ч учраас энэхүү амжилтын эзэн болсон гэж бодож байна.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Баасандоржийн Оюун-Эрдэнэ гэдэг. Одоо 19 настай. Байт харвааны гараагаа 10 настайдаа эхлүүлж байсан. 2024 онд албан ёсоор Байт харвааны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Нарантуяа болон Ганзориг дасгалжуулагчийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Дархан-Уул аймгийн Дархан хотод төрж өссөн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Айлын том хүүхэд. Доороо дөрвөн хөөрхөн дүүтэй. Манайх ам бүл долуулаа амьдардаг.

-Бага нас нь Дархан хотод өнгөрсөн үү?
-Тийм ээ, бага балчир үедээ байт харвааны спортод хөл тавьчихсан учир бэлтгэл хийж л өнгөрсөн дөө. Зундаа багшийнхаа гэрт байрлаж бэлтгэл хийдэг байлаа. Бусад үед хичээл давтлагынхаа хажуугаар зааланд харвадаг байсан.

-Байт харвааны спортоор хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Байт харваанаас өмнө нь ямар нэгэн спортоор хичээллэж байгаагүй ээ.
-Байт харвааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх 2017 оноос хойш хичээллэсэн гэхээр ес дэх жилдээ хичээллэж байна.
.jpg)
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Байт харвааны спортын мастер цолтой.
-Байт харвааны анхны багш нь хэн бэ?
-Надад байт харвааны анхны суурийг тавьж өгсөн багш Бавуугийн Оюунчимэг гэдэг хүн байдаг. Миний суурь техникийг маш сайн тавьж өгсөн. Багшдаа баярлалаа бас хайртай шүү гэж хэлмээр байна.

- Ямар клубийн тамирчин бэ?
-Байт харвааны “Олимпик котинос” клубийн тамирчин.
-Одоо бэлтгэл, сургуулилалтаа хаана ямар клуб дээр хийж байгаа вэ?
-Одоогоор бэлтгэлээ өөрийн клуб дээрээ биш, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээрээ шинээр баригдсан 50 м-ийн зааланд хийж байгаа. Өмнө нь харваачдад маань холын зайнд харвах боломж дутмаг байсан. Бидэнд энэхүү боломжийг олгосон холбооны удирдлагууд болон ерөнхийлөгчдөө маш их баярлалаа.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр байт харвааны спортыг сонирхон хичээллэх болов?
-Байт харваа миний зан чанар, характерт тохирсон спорт гэж боддог. Тийм учраас өдөр ирэх тусам улам бүр дурласан. Байт харваа одоо амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон.
.jpg)
–Байт харваагаар хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Энэ асуудал бүх төрлийн спортын тамирчин бүхэнд л тулгардаг байх. Миний хувьд мөн л адил. Тэмцээндээ амжилтгүй оролцох үед, дээрээс нь техникийн алдаатай байсан үедээ жаахан шантарч байсан.
.jpg)
–Байт харвааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2023 онд Монголын хүүхдийн спортын VII их наадамд ганцаарчилсан болон холимог багаар алтан медаль авч, багаараа мөнгөн медаль авсан. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөн ганцаарчилсан болон холимог баг , эмэгтэй багийн харваанд алтан медаль хүртэж байсан. Холбоодын нэгдсэн улсын аваргаар өсвөр насны ангилалдаа түрүүлсэн. Ерөнхийлөгчийн нэрэмжит холбооны цомын тэмцээнд мөн аваргалсан. Монголын бүх ард түмний спортын наадамд хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар амжилттай оролцсон. Сүүлийн үеийнх гэвэл одоо Азийн цомын тэмцээнээс хоёр алтан медаль хүртээд байгаа.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-2023 онд болсон хотын аварга шалгаруулах тэмцээн. Холимог багаараа мөнгөн медаль авч байсан л даа. 70 м-ийн бараг анхны шахуу тэмцээн байсан санагдаж байна. Дөнгөж өсвөрийн тамирчин байсан болохоор айдастай мөн сандралтай л харвасан . Хагас шигшээ харваанд Монголынхоо маш туршлагатай сайн тамирчдыг хожиж алтан медалийн төлөө шалгарсан. Харваж дууссаны дараа хүн болгон баяр хүргээд их магтаал сонссон. Тэр тэмцээн хамгийн түрүүнд толгойд орж ирлээ. Тухайн үеийн өрсөлдөөн бол маш ширүүн л байсан. Хамтрагчдаа бас баярлалаа гэж хэлмээр байна.
.jpg)
-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би гар урлалын зүйл хийх их сонирхолтой. Жаахан байхдаа баримлын шавраар элдэв юм хийж сургуульдаа үзэсгэлэн хүртэл гаргаж байсан. Гар урлалаар гоёл чимэглэл бугуйвч, оосор зэргийг өөртөө хийж зүүх дуртай.
.jpg)
-2026 онд улс, олон улс, тив, дэлхийн ямар томоохон тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Энэ жилийн том тэмцээн гэвэл есдүгээр сард Япон Улсад болох Азийн наадам байна. Олимпын эрх олгох учир бэлтгэлээ эрчимтэй хийж тэмцээндээ амжилттай оролцохыг зорьж байна.
-Одоо цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу байна вэ?
-Мэдээж тив, дэлхийн аварга болж, амжилтын оргилд нь хүрэхийг л хамгийн том зорилгоо болгосон доо. Нэгэнт энэ спортод бүхнээ зориулж ирсэн болохоор эцсийг нь хүртэл л үзнэ дээ.
| Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон |
|
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВОРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |