Д.ДЭМБЭРЭЛ МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ДЭЛХИЙН АВАРГА

Должингийн Дэмбэрэл 1938 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин. 1971 онд байт харвааны ДАШТ-ий алтан медальт тамирчин юм. Дэмбэрэл ДАШТ-ий байт харвааны 30 метрийн зайд 641 оноо авсан амжилтаар алтан медалийн эзэн болж байжээ. МУГТ Д.Дэмбэрэл 1972 оны Мюнхений олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож 2152 оноогоор 36-р байр эзэлсэн. 1971 онд Монгол Улсын анхны дэлхийн аварга цолтон болсон амжилтыг нь төр засгаас үнэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
ОЛИМПЫН ХОШОЙ ХҮРЭЛ, ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Д.МӨНХБАЯР
.jpg)
Доржсүрэнгийн Мөнхбаяр 1969 оны долдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Одоо Герман Улсын иргэн. Охины хамт Германы Швайнфурт хотод амьдардаг. 2002 онд Германы иргэншилтэй болсон юм. Д.Мөнхбаяр 2013 оны зургадугаар сард Монгол Улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор тавьжээ. Харин 2013 онд Мөнхбаярын иргэншлийн хүсэлтэд түдгэлзсэн хариуг Монголын иргэншлийн албанаас өгчээ.
МУГТ Д.Мөнхбаяр “Барселона-1992” олимпын наадмын буудлагын 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртэж байсан. Харин “Бээжин-2008” олимпын наадамд Герман Улсын өмнөөс оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэн юм. 1998 онд Испани Улсын Барселона хотод болсон “Барселона-1998” ДАШТ-д Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн дүнгээр алтан медаль, багаараа хүрэл медаль авч байлаа. Харин “Финланд-2002” ДАШТ-д Герман Улсын нэрийн өмнөөс оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсон.
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛИМПЫН ХҮРЭЛ, ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА С.БАТЦЭЦЭГ

Соронзонболдын Батцэцэг 1990 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг “Тай Чин-2007” өсвөр үеийн Азийн аваргаас мөнгөн медаль, “Доха-2008” залуучуудын Азийн аваргаас мөнгөн медаль авч байсан. “Шинэ Дели- 2010” насанд хүрэгчдийн Азийн аваргын мөнгө, “Шинэ Дели-2015” Азийн аваргын алтан медальтай. “Москва- 2010” ДАШТ-ээс алтан медаль, “Лас Вегас-2015” ДАШТ-ээ алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон. “Будапешт-2013” ДАШТ-ээс мөнгө, “Астана-2019” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай. “Лондон-2012” олимпын их наадмаас хүрэл медаль авсан бахдам сайхан амжилтыг гаргасан.
ЖҮДО БӨХИЙН ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА М.УРАНЦЭЦЭГ

Хөдөлмөрийн баатар, МУГТ, Мөнхбатын Уранцэцэг 1990 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлсэн. Тэрбээр кураш, самбо, жүдо бөхийн дэлхийн аварга. Жүдо бөхөөр “Белград-2009” оюутны универсиад наадмаас мөнгөн медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар “Тайпей-2009” Азийн аваргаас хүрэл, “Ташкент-2012” Азийн аваргаас алтан медаль, “Бангкок-2013” Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, “Рио-2013” ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон юм.
Мөн “Будапешт-2017” ДАШТ-ээс мөнгө, “Токио-2019” ДАШТ-ээс хүрэл, “Будапешт-2021” ДАШТ-ээс хүрэл медаль авч байлаа. “Рио-2016” олимпын наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчийн өмдөнд гар хүрсэн гэдгээр медалийн оосроос атгаад алдсан. Харин “Токио-2020” олимпын наадамд туршлага заан олимпын хүрэл медалийн эзэн болж байлаа. Түүнийг дэлхийн цом, гран при, гранд слам тэмцээнийг медалийг тоолж баршгүй олон. Тэрхүү амжилтаараа “Геннис”-ийн дээд амжилтыг тогтоож байсан билээ.
ДЭЛХИЙН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ П.ОРХОН

Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 1993 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд мэндэлсэн. Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга, мөн цэргийн ДАШТ-ий алтан медальтай. Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн гурван удаагийн аварга, 2016 онд Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-д дэлхийн 10 удаагийн аварга, олимпын наадмын гурван түрүүтэй Каори Ичог 10:0-ээр ялж, багагүй сенсаци дэгдээж байлаа. Тэр л эрчээрээ “Парис-2017” ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон. П.Орхон “Астана-2014” Азийн аваргаас мөнгө, “Бишкек-2018” Азийн аваргаас алтан медаль хүртэж байв.
“Жакарта-2018” Азийн наадамд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж түрүүлсэн ч хориотой эм бэлдмэл, допингийн төрлийн сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар алтан медалиа хураалгасан юм. Ингээд тэр эд амжилт гаргах дөрвөн жилийн хугацаандаа дэвжээ гарах эрхгүйгээр шийтгүүлсэн. П.Орхоны барилдаагүй дөрвөн жилийн хугацаанд түүний өрсөлдөгч Киргизстаны бөх Айсулуу, Тыныбекова 2019, 2021 онд дэлхийн аварга болж, олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж чадсан юм.
П.Орхоны сэтгэлийн хат, барилдааны авьяас, итгэлийн хүчийг бахархаж, бишрэхгүй байхын аргагүй. Допингоос болж, замналынхаа ид гялалзах, сэтгэл дүүрч, итгэл ханасан дөрвөн жилийг дэвжээнээс хол өнгөрүүлсэн байж, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдсөн. Жаахан л аз ёндоо дутаж олимпын медалийн оосроос атгаад л алдсан билээ. Харин "Загреб-2025" ДАШТ-д хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон билээ.
ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА Д.СУМЪЯА

Хөдөлмөрийн баатар, МУГТ, Доржсүрэнгийн Сумъяа 1991 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Тэрбээр жүдо бөхийн олимпын мөнгөн медальтай. ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальтай. Оюутны универсиад наадмын алт медаль хүртэж байв. Харин самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-д дараалан түрүүлж гурван алтан медаль хүртэж байв.
Д.Сумъяа “Ташкент-2012” Азийн аваргаас хүрэл, “Бангкок-2013” Азийн аваргаас хүрэл, “Ташкент-2016” Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан. “Инчон -2014”, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл медальтай. “Астана-2015” ДАШТ-ээс хүрэл, “Будапешт-2017” ДАШТ-ээс алт, “Баку-2018” ДАШТ-ээс хүрэл медаль, “Рио-2016” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байлаа. Жүдо бөхийн шилдэг мастеруудын өрсөлддөг “Тюмень-2013”, “Рабат-2015”, “Гвадалахара-2016”, “Санкт-Петербург-2017” “World Masters” тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн жүдочин билээ. Түүний дэлхийн цом, гран при, гранд сламын медалийг тоочиж барамгүй олон.
ДЭЛХИЙН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТ С.ЦЭРЭНЧИМЭД

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Сүхээгийн Цэрэнчимэд 1995 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд мэндэлжээ. Тэрбээр "Алдар" спорт хорооны МУГТ Цогтбаяр, МУГД Ц.Хосбаярын удирдлага дор 2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн. С.Цэрэнчимэд Узбекистаны Ташкент хотод болсон 2014 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд 19 настайдаа түрүүлж, дэлхийн аварга цол хүртэж байсан юм.
Харин 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2024 онд Албан Улсын Тирана хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль, залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж байлаа. Мөн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Иван Яригыны “Алтан гран при” тэмцээний алтан медалиудыг тус тус хүртсэн. “Монголиа опен” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, Монгол Улсын насанд хүрэгчдийн дөрвөн удаагийн аварга. Монгол Улсын гавьяат тамирчин билээ.
ДЭЛХИЙН АВАРГА “АЛТАН ОХИН” М.АНХЦЭЦЭГ

МУГТ, Мөнхжанцангийн Анхцэцэг 1997 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр хүндийн өргөлтийн дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай. Дэлхийн цомын аварга билээ. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Цэнхэржавын Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж эхэлсэн юм. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргаж байжээ.
2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа ОУХМ цолны болзол хангасан байна. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. М.Анхцэцэг 2014 онд өсвөр үеийн Азийн аваргаас мөнгөн медаль, залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. 2015 онд дэлхийн цомоос хүрэл медаль. 2016 онд залуучуудын ДАШТ-д анх удаа түрүүлсэн юм. Мөн 2016 онд насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа түрүүлсэн. 2016 онд оюутны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байв.
Улмаар 2017 онд залуучуудын Азийн аваргад хоёр дахь удаагаа түрүүлж, залуучуудын Ази тивийн хошой аварга болсон юм. Мөн 2017 онд Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга болж, насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2019 онд насанд хүрэгчдийн Азийн аваргаас мөнгөн медаль авсан. 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм. Тэгээд 2019 онд дэлхийн цомын аварга болсон түүхтэй билээ. 2021 онд Узбекистаны Ташкент хотноо болсон ДАШТ-д огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болж байлаа.
ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА Б.БААСАНХҮҮ

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ, Бавуудоржийн Баасанхүү 1999 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод мэндэлжээ. Тэрбээр 2024 онд тив, дэлхийн дөрвөн том тэмцээнд дараалан түрүүлсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн билээ. Б.Баасанхүү 2024 онд Монгол Улсын аварга болсон. Улмаар “Хонконг- 2024” Азийн аваргаас алт, “Душанбе-2024” гранд сламаас алт, “Абу Даби-2024” ДАШТ-ээс алт, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.
Б.Баасанхүү 2024 оны ДАШТ-ий "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лабордег, шигшээ 16-д Израилийн Шира Ришониг, шөвгийн наймд Португалийн Катарина Коштаг, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж, шигшээд шалгарсан. ДАШТ-ий финалд Италийн Ассунта Скуттог цаг дуусахаас долоон секундын өмнө вазари үнэлгээгээр ялж дэхийн аварга болж, .Монгол Улсын жүдо бөхийн дэлхийн аварга болсон зургаа дахь тамирчин, эмэгтэйчүүдэс гурав дахь дэлхийн аварга жүдочин болсон юм.
Харин "Парис-2024" олимпын наадмын эхний тойрогт Мальтагийн Катрына Эспоситог ялж, олимпын гараагаа амжилттай эхэлсэн. Шөвгийн 16-д Австрийн Катарина Танзерыг 18 секундэд цэвэр ялж, шөвгийн наймд үлдлсэн. Улмаар Парагвайн Нарваез Габриелаг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн дөрөвт үлдсэн юм. Хагас шигшээ барилдаанд Испанийн Мартинез Абелендаг нэмэлт цагт ялснаар олимпын аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Олимпын алтан медалийн төлөө "Ханжоу-2022” Азийн наадмын аварга, ДАШТ-ий гурван алтан медальт, Нацуми Цунадотой өрсөлдөж, түүний жийж унаж шидэх мэхэнд вазари үнэлгээ алдан, хожигдож "Парис-2024" олимпын наадмын мөнгөн медальтан болсон билээ.
| ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД |
|
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАДАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |