
–Байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа.

-УАШТ-д хэдэн төрөл, ангилалд өрсөлдөж хэдэн медаль хүртсэн бэ?
-Байт харвааны 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий холимог багийн төрөлд Монгол Улсын Үндэсний шигээ багийн тамирчин ОУХМ Д.Дашнамжил ахтай хамт оролцож алтан медаль хүртсэн. Мөн эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын Үндэсний шигээ багийн тамирчин, ОУХМ Б.Урантунгалаг эгч, ОУХМ Н.Ариунбилэг эгч нартай хамт нэг баг болон оролцож хүрэл медаль хүртсэн.
.jpg)
–Энэ жилийн УАШТ-ий онцлог юу байв аа?
-Байт харвааны 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ маш сайхан өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Миний хувьд Өмнөд Солонгос Улсад бэлтгэл хийж байгаад ирсэн. Хашир туршлагатай ах, эгч нартайгаа өрсөлдсөн болохоор их онцлогтой тэмцээн байлаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Зоригоо овогтой Хулан гэдэг. Би 20 настай. Одоо Өмнөд Солонгос Улсын “Кеймёнг” их сургуульд суралцдаг. Батлан хамгаалах яамны, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрж, өссөн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том охин. Доороо нэг охин дүүтэй.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас урлаг, спорттой нягт холбоотой өнгөрсөн. Багаасаа Монгол үндэсний бүжиг бүжиглэж, морин хуур тоглож өссөн. Харин ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд ангиасаа эхлэн байт харвааны спортоор хичээллэж, энэ спорт миний амьдралын салшгүй хэсэг болсон.

–Байт харвааны спортоор хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Байт харвааны спортоор хичээллэхээс өмнө сагсан бөмбөгийн спортыг сонирхон, хэсэг хугацаанд хичээллэж байсан.

–Байт харвааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Байт харвааны спортоор тав дахь жилдээ хичээллэж байна.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Байт харвааны спортын дэд мастер цолтой. Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй.

–Байт харвааны спортын анхны багш нь хэн бэ?
-Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, спортын мастер, хошууч Б.Ганзориг гэдэг хүн бий.
.jpg)
-Бэлтгэл, сургуулилалтаа хаана ямар клуб дээр хийж байгаа вэ?
-2020-2024 он хүртэл “Алдар” спорт хороон дээр Б.Ганзориг дасгалжуулагчийн удирдлаган дор хичээллэж байсан. Харин 2025 оноос Өмнөд Солонгосын “Кеймёнг” их сургуулийн Рю Су Жон дасгалжуулагчийн удирдлаган дор хичээллэж байна.

–Үндэсний сур харвадаг уу?
-Үндэсний сураар харвадаггүй. Гэхдээ цаашдаа үндэсний сурыг сонирхож, харваж үзэх бодолтой байгаа.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр байт харвааны спортыг сонирхон хичээллэх болов?
-Орчин үеийн ихэнх спорт хурд, хүчийг илүү шаарддаг бол байт харваа чимээгүй, тайван мөртлөө маш өндөр төвлөрөл шаарддаг онцлогтой. Нэг сум, нэг боломж. Энэ нь надад өөрийгөө хянах, алдаанаасаа суралцах дадлыг өгсөн. Тиймээс би бусад спортоос илүүтэйгээр байт харвааны спортод татагдсан.

–Байт харваагаар хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Заримдаа бэлтгэл дээр хүссэн үр дүн гарахгүй, сумаа байнга алдах үед өөртөө итгэх итгэл буурдаг байсан. Тэр бүрд яагаад эхэлснээ өөртөө сануулж, нэг суманд биш урт хугацаанд анхаарлаа хандуулж сурсан.
–Байт харвааны ямар төрөл, ангилал, зайд илүү сайн харвадаг вэ?
-Монголд зааланд ихэвчлэн харваж байсан тул ойрын зайнд илүү сайн байсан. Харин гадаа, холын зайд бэлтгэл бага байсан учраас сул байлаа. Одоо Солонгост өвөл, зунгүй гадаа холоос тогтмол харваж байгаа болохоор энэ тал дээрээ илт сайжирч байгаа.
–Байт харвааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2022 оны гадаа талбайн өсвөр үеийн УАШТ-ий багийн төрлийн алтан медальтай. 2023 оны “UNC” заалны өсвөр үеийн УАШТ-ий ганцаарчилсан төрөлд алтан медаль, холимог хосын төрөлд алтан медаль багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан. 2023 оны заалны УАШТ-ий багийн төрөлд алтан медаль, 2023 оны гадаа талбайн өвсөр үеийн УАШТ-ий ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, холимог хосын төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд мөнгөн медаль авч байлаа. 2024 оны “UNC” залуучуудийн УАШТ-ий ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль, 2025 оны “UNC” насанд хүрэгчдийн УАШТ-ий холимог хосын төрөлд алтан медаль, багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд минь хамгийн тод үлдсэн, хамгийн өрсөлдөөнтэй дурсамжтай тэмцээн бол 2023 оны “UNC” заалны өсвөр үеийн УАШТ байсан. Тэр тэмцээнд Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, Ө.Халиунтай маш ширүүн өрсөлдөж, эцсийн мөчид алтан медаль хүртсэн. Тухайн тэмцээн оноо, сэтгэлзүйн хувьд маш өндөр түвшний өрсөлдөөнтэй байсан бөгөөд надад өөртөө итгэх итгэл, тууштай байдлын үнэ цэнийг ойлгуулсан дурсамж болж үлдсэн.
-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цагаараа аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээдэг. Шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэх нь надад их таалагддаг. Чөлөөт цаг гарвал морин хуур тоглоно, мөн үкүлэлэ дарж сурч байгаа.
-2026 онд олон улс, тив, дэлхийн ямар томоохон тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Энэ жилийн зун Өмнөд Солонгосын Их сургуулиудын байт харвааны холбооны ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Үүний дараа гадаад талбайн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, өөрийн түвшинг ахиулах зорилготой бэлтгэл хийж байгаа. Цаашдаа бэлтгэл, ур чадвараа тасралтгүй сайжруулж, тивийн болон дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцож, олимпын наадамд өрсөлдөх том зорилго тавин хичээллэж байна.
| З.ХУЛАН: Олимпын наадамд оролцох том зорилго тавин хичээллэж байна |
|
УУЦНЫ МАХ 400-800 МЯНГА, ТАВГИЙН ААРУУЛ ШИРХЭГ НЬ 18000-20000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-02-02 08:15:48
ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ДАВХАР АЖИЛЛАЖ, БУСДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ЦАЛИНЖУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
2026-02-02 07:50:09
Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар Японы марафонд амжилттай гүйлээ
2026-02-02 07:30:00
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-02-02 07:28:00
Чөлөөтийнхөн “Иван Ярыгин”-ы тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-02-02 07:20:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-02 07:13:21
Цанын өртөөчилсөн аялал эхэллээ
2026-02-02 07:10:00
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-02-02 07:08:26
2026-02-02 07:04:04
2026-02-02 07:00:00
Б.Хулан, Б.Отгонтуяа нар Иван Ярыгины “Гран при”-гээс хүрэл медаль хүртэв
2026-02-01 16:24:45
Т.Түвшинжаргал Иван Ярыгины “Гран при”-гээс алтан медаль хүртлээ
2026-02-01 15:33:14
З.Болортунгалаг Иван Ярыгины “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-02-01 14:58:06
Японд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол боллоо
2026-02-01 13:12:06
Шатрын “ Оюуны шандас” тэмцээн зохион байгуулагдлаа
2026-02-01 12:19:16
З.Болортунгалаг Иван Ярыгины “Гран при”-гийн алтан медалийн төлөө барилдана
2026-02-01 10:58:47
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН
2026-02-01 09:00:00
Б.МИШЭЭЛ: КИНО ТЕАТРЫН ДЭЛГЭЦЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАРАХ МӨЧ МАРТАГДАШГҮЙ БАЙЛАА
2026-02-01 09:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-02-01 09:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-01 09:00:00
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-02-01 09:00:00
УСЧИН ХҮҮ ТУЛГАА
2026-02-01 09:00:00
М. Нандин-Эрдэнэ “Black Combat” холбоонд Jong Heon Park яллаа
2026-02-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |