
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа.
.jpg)
-УАШТ-д хэдэн тойрог барилдаж хүрэл медаль хүртсэн бэ?
-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд, дөрвөн тойрог барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Танай дэвжээний чинь охин Ж.Урангоо түрүүлсэн. Ж.Урангоотой таарч барилдсан уу?
-Ж.Урангоо бид хоёр 2026 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ дээр хоорондоо таарч байрилдаагүй. Финалын өмнөх барилдаанд нь би өөр хүнд хожигдсон. Ялсан бол финалын барилдаанд таарч барилдах байсан.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Анххуягийн Хонгорзул гэдэг.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Орхон аймгийн Эрдэнэт хотод төрж, өссөн.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Би айлын том охин. Ээж, хоёр охин дүүтэйгээ хамт амьдардаг.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас Орхон аймгийн Говил багт өнгөрсөн. Би тус багт амьдардаг. Говил багийнхаа цэцэрлэгт хүмүүжиж, ерөнхий боловсролын дунд сургуульд 1-5 ангиа төгссөн. Одоо ч Говил багтаа, тэндээ амьдарч байгаа.
.jpg)
-Жүдо бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Жүдо бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Миний анхны сонгож хичээллэсэн спортын төрөл л жүдо бөх байсан.

-Жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би одоо жүдо бөхөөр хичээллээд 11 жил болж байгаа. Гэхдээ дунд нь “Сovid-19” цар тахал гараад завсарлаж байсан. Мөн түүнээс өөр олон хүч зүйлээс болж түр бэлтгэлээс хөндийрч, бэлтгэлдээ явж чадаагүй үе зөндөө бий.

–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Жүдо бөхийн спортоор одоохондоо улсын зэрэг, цол аваагүй байгаа. Харин самбо бөхийн спортыг мастер цолтой.

-Жүдо бөхийн анхны багш нь хэн бэ. Бэлтгэл, сургуулилалтаа одоо хаана ямар клуб дээр хийж байгаа вэ?
-Анх надад жүдо бөхийн мэх, техник заасан хүн бол Чулуунбаатар гээд багш байгаа. Харин одоо самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМ Ч.Марал-Эрдэнэ багшийн удирдлага дор “Орхон-Ирээдүйн-Одод” клуб дээрээ бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр жүдо бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Би ер нь айлын ганц хүүхэд гэж явсаар бараг л арван жил явж байлаа. Тийм болохоор ойролцоо насны үеэл ах нар олонтой. Тэр хэдийг дагаж яваад л жүдо бөхөд сонирхолтой болсон. Харин сүүлд дүү нар гарч айлын том хүүхэд болж байлаа.
-Жүдо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Шантарч, мохох үе зөндөө гарч байсан шүү. Ээж маань л тэмцээний зардал, мөнгө, санхүү гээд маш их хүнд, хэцүү үеийг туулсан. Тэр бүхнийг хажуугаас нь нүдээрээ харж байсан болохоор, ээжийгээ их өрөвдөж, сэтгэл өвддөг байлаа. Ээжийгээ ингэж зовоож байхаар жүдо бөхөөр хичээллэхээ больдог ч юм билүү гэж бодогдох үе байсан. Нэг биш, олон удаа тийм бодол төрж байсан шүү. Тэгээд мөнгө, санхүү гэдэг олон тамирчин хүний хүсэл, мөрөөдлийг мохоодог зүйл юм байна гэдгийг ойлгож, мэдэрч байлаа.
-Босоо болон хэвтээ барилдаанд сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Би босоо барилдаанд бол үүрэх,тонгорох мэхийг гол төлөв хийж барилддаг. Харин хэвтээ барилдаанд түлхүүр мэхийг хийж эргүүлэн, даралт авах тактикаар барилддаг.
-Жүдо бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Мэдээж жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хэдэн медаль байгаа. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долдугаар байрт орж байсан. Самбо бөхийн өсвөр үеийн Азийн хүүхдийн наадамд түрүүлж, алтан медаль хүртсэн гээд олон амжилт бий.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Беларусь Улсын бөхтэй таарч барилдсан барилдаан сэтгэлд хоногшин үлдсэн дээ.
-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
Амралт, чөлөөт цаг гарвал найзуудтайгаа өнгөрөөдөг. Ер нь гэртээ байх нь илүү таатай байдаг. Өөртөө цаг гаргаж, ганцаараа байхыг илүүд үздэг.
-2026 онд “Гранд слам”, “Гран при”, тив, дэлхийн ямар томоохон тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Мэдээж энэ жил дахиад самбо бөхийн дэлхийн аваргад явах зорилго тавьсан. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явах нь тодорхой байх. Боломж олдох юм бол энэ жил Монгол Улсад болох “IJF”-ийн дэлхийн цуврал “Гранд слам” тэмцээн “Улаанбаатар Их дуулга”-д хүч үзэхийг их хүсэж байна. Мөн энэ хүртэл шантрах үед минь дэмжлэг болдог гэр бүлийг гишүүд болон мэдээж байнга дэмждэг Ч.Марал-Эрдэнэ багшдаа үргэлж баярлаж явадагаа шүү, баярлалаа.
| А.ХОНГОРЗУЛ: Үеэл ах нараа дагаж яваад л жүдо бөхөд сонирхолтой болсон |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |