
-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байцгаана уу За баярлалаа танд.
-УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хэдэн тойрог барилдаан хийв?
-Насанд дүрэгчдийн чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-д нийт гурван тойрог барилдаж хоёр ялж, нэг хожилдолтойгоор хүрэл медалийн эзэн болсон.
.jpg)
–Танай жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Манай эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Бамхуягийн Хулан эгч байлаа.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Мөнх-Очир овогтой Рэнцэнханд гэдэг.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Өдгөө Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин сууж байгаа.

-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний хүүхэд нас хөдөө аав, ээжтэйгээ хамт нүүдэлчин удмын соёл , аж ахуйтайгаа танилцаж л өнгөрсөндөө.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Ам бүл зургуулаа аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг. Манай аав, ээж хоёр малчин хүмүүс бий.
-Танай гэр бүл бөхийн удамтай юу?
-Манай гэр бүл болон хамаатан саданд барилддаг хүн байгаагүй. Харин би чөлөөт бөхөөр хичээллээд ураг удмынхаа нэгэн түүчээ болж яваа.

-Чөлөөт бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би чөлөөт бөхөөр хичээллэхээс өмнө сагсан бөмбөг их сонирхдог байсан. Ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд ангидаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн дугуйланд хэсэг хугацаанд явсан. Тэр үед найзуудтайгаа гадаа сагсан бөмбөгийн талбай дээр ихэнх цагийг өнгөрөөдөг байсан.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ерөнхийдөө их спортлог хүүхэд байсан. Сургуулиас зохиож байгаа төрөл бүрийн спортын тэмцээнд уралдаанд тогтмол оролцдог байсан шүү.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би чөлөөт бөхийн спортоор арав дахь жилдээ хичээллэж байгаа.

–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?
-Би анх “Хангарьд” спорт хорооны чөлөөт бөхийн клуб дээр Өлзийбаярын Ууганбаяр багшийнхаа удирдлаган дор бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийж эхэлсэн. Түүний дараа 2024 оноос “Тэх Мөнх” клуб дээр Ө.Ууганбаяр, Ш.Баянмөнх багш нарынхаа удирдлага доор бэлтгэл сургуулилалтаа базааж байна.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Анх “Рио- 2016” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг зурагтаар үзсэн. Олимд, дэлхийн давцанд эх орныхоо алдар нэрийг мандуулж байгаа тамирчдыг харах гоё санагдса. Тэгээд л аав, ээждээ “Би барилдъя, бөхийн спортоор хичээллэж үзмээр байна” гэж хэлж байсан юм. Тэгсэн чинь аав, ээж хоёр маань их уриалханаар “Тэг, тэг, миний охин барилдаж чадна” гэж сэтгэлийн дэм хайрласан. Түүний дараахан манай ээжийн Д. Эрдэнэбулган гээд эгч маань намайг бөхийн секцэнд оруулж өгсөн.

–Чөлөөт бөхийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагддаг вэ?
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойш зөв бие бялдартай, эрүүл саруул, эрч хүчтэй болж байгаагаа мэдэрч байгаа. Мөн сэтгэлийн тэнхээтэй, тэсвэр, хатуужилтай тамирчин болох эхлэл тавигдаж байгаад баярладаг. Чөлөөт бөхийн хамт олны халуун, дулаан уур амьсгал сайхан санагддаг. Ялалт, амжилтыг гоё мэдрэмж, ялагдалын гашуун амтын хэцүүг үзэж явна. Алдаанаасаа суралцах гээд суралцах зүйл ихтэй байгаа.
-Чөлөөт бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Мэдээж байлгүй яах вэ. Тэр бүх үед маань гэр бүл, багш , ах, дүү, найз нар маань маш сайн түлхэц болж өгдөгдөө. Зорьсон зорилгынхоо төлөө, намайг гэсэн сайхан хүмүүсийнхээ төлөө зорилгодоо хүрэх гэж тэмүүлж л явна.
-Сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Би босоо барилдаанаас хөл авч, толгой уургалж барилддаг.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Томоохон амжилт гэвэл чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван хүрэл медаль байна. Мөн залуучуудын “U23” ангиллын УАШТ-д хоёр удаа түрүүлж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Би анх Жон Петерсоны нэрэмжит өсвөр үеийн олон хотын тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Тэр медаль миний чөлөөт бөхөөр анх хичээллээд хүртсэн эхний медаль байгаа юм. Тэр медалиас их урам зориг авсан шүү. Тэр тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаан их дурсамжтай санагддаг.
-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Ер нь чөлөөт цаг гарвал хөдөө явах , аялах , хөгжим сонсох, шинэ содон зүйлд өөрийгөө сорьж, турших дуртай.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Мэдээж маш том зорилготой . Олимп, тив, дэлхийн медальтан болох хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, хичээсээр л байна даа.
| М.РЭНЦЭНХАНД: Дэлхийн давцанд эх орныхоо нэрийг мандуулж байгаа тамирчдыг хараад л гоё санагдаад чөлөөт бөхийг сонгосон |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |