
-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа.
-УАШТ-д хэдэн тойрог барилдаан хийсэн бэ?
-Насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-д дөрвөн тойрог барилдаан хийсэн.

–Танай 65 кг-ын жинд найз Н.Нархажид чинь түрүүлсэн. Найзтайгаа таарч барилдсан уу?
-УАШТ-ий эхний тойрогт Н.Нархажидтай таарч барилдсан.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Лхагвасүрэнгийн Эрдэнэбулган гэдэг. Би одоо 17 настай.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Төв аймгийн Жаргалант суманд төрсөн.
-Бага нас нь Жаргалант сумандаа өнгөрсөн үү?
-Миний бага нас ер нь Улаанбаатар хотод л өнгөрсөн дөө.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын дөрөв дэх охин.
-Танай гэр бүл бөхийн удамтай юу?
-Тийм ээ, манай аав сумын заан цолтой бөх хүн. Мөн ээжийн маань аав, өвөө маань бас барилддаг бөх хүн байсан.

-Чөлөөт бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Багадаа чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Би жаахан уян, налархай биетэй байсан болохоор зурагтаар уран нугаралт, гимнастик гарахаар дуурайгаад хийдэг байлаа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ер нь гүйж, харайж, дэгдэж явдаг их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортыг сонирхож хичээллээд дөрвөн жил болсон байна.

–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?
-Миний чөлөөт бөхийн анхны багш гэвэл “Алдар” спорт хорооны МУГД Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Бадрахын Одончимэг, МУГТ Ганзоригийн Мандахнаран гэсэн багш нар бий. Одоо энэ гурван багшийнхаа удирдлаган дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр чөлөөт бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Анх 2017 онд МУГТ Пүрэвдоржийн Орхон эгчийг дэлхийн аварга болоод Монгол Улсынхаа төрийн далбаагаа бариад, дэвжээ тойроод гүйж байхыг зурагтаар харсан. П.Орхон эгчийн дэлхийн аварга болсон нь үнэхээр гоё, бахархалтай санагдсан. Тэгээд л МУГТ П.Орхон эгч шиг дэлхийн аварга тамирчин болохыг хүсэж, чөлөөт бөхийг спортыг сонгосон.
-Чөлөөт бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Би чөлөөт бөхийн спортоор дөрвөн жилдээ хичээллэж байгаа. Энэ хугацаанд одоогоор шантарч, мохох зүйл гараагүй л байна.
-Сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Босоо барилдаанаас шилбээр авах мэхийг сайн хийж сурахыг хичээж байгаа. Харин хэвтээ барилдаанд гар авч дарах мэхийг ихэвчлэн хийдэг.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Залуучуудын “U20” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан барилдаан л хамгийн сайхан дурсамжтай санагддаг.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цагаараа гэр бүлээрээ гоё байгальтай газар, цэвэр агаарт гарч амрах дуртай.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт өргөх нь миний зорилго юм.
| Л.ЭРДЭНЭБУЛГАН: П.Орхон эгч шиг дэлхийн аварга тамирчин болохыг хүсэж, чөлөөт бөхийг сонгосон |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |