.jpg)
-Насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа
-Түрүү жил 2025 онд УАШТ-ийн 62 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэн байх аа?
-Тийм ээ, хүндэлж явдаг дэлхийн аварга “Алдар”-ынхаа хоёр эгчтэйгээ нэг жинд орж барилдаад хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ жил медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Одоо хэдэн настай вэ?
-Намайг Эрдэнэбилэгийн Саруул гэдэг. Би одоо 21 настай.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Дорнод аймгийн Дашбалбар суманд төрж, өссөн.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр чөлөөт бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Анх манай ах чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Тийм болохоор ахтайгаа их барилдаж ноцолддог байлаа. Тэгэж яваад чөлөөт бөхийн спортыг илүү их сонирхож хичээллэх болсон доо.
.jpg)
-Чөлөөт бөхөөс өмнө өөр ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх даа их олон төрлийн спортыг сонирхож хичээллэж үзсэн. Тэр дундаас хамгийн их таалагдсан нь чөлөөт бөхийн спорт байсан.
–Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд долоон жил болж байна.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортын анхны багш нь хэн бэ?
-Анх надад чөлөөт бөхийн спортыг заасан хүн гэвэл Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр багш байгаа юм. Одоо МУГД Ц.Хосбаяр, МУГТ Г.Мандахнаран, МУГТ Б.Одончимэг багш нарынхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байна.

-Чөлөөт бөхийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Ах маань тэмцээнд ороод, медаль аваад ирэх нь их гоё санагддаг байсан. Гэр дүүрэн баяр хөөр болж, амжилт гаргасан ахаараа бахархдаг байлаа. Ер нь тэмцээнд ороод амжилт гаргаж, медаль хүртэх мөч бүхэн надад таалагддаг.
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Дуртай зүйлээ хийж байгаа болохоор одоогоор шантарч мохох зүйл гараагүй л байна.
.jpg)
-Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг гол төлөв хийж оноо авдаг вэ?
-Босоо барилдаанаас бүхэл онооны мэхийг хийж сурахыг хичээж байгаа. Харин хэвтээ барилдаанаас гар авч дарах мэхийг илүү их хийдэг.
–Энэ жилийн УАШТ-д хэдэн тойрог барилдаан хийсэн бэ?
-Энэ жилийн УАШТ-д гурван тойрог барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Бүгд л их хүчтэй өрсөлдөгч байсан даа. Сул өрсөлдөгч гэж байгаагүй.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Залуучуудын “U20” ангиллын УАШТ-ий хоёр хүрэл, “U23” ангиллын УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн барилдааныг хэзээ хийж байв?
-2019 онд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн оролцоод хүрэл медаль авч байсан үе минь илүү их дурсамжтай санагддаг.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал дүүтэйгээ цагийг өнгөрөөх дуртай даа.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
- Жил бүр амжилтаа ахиулж тив, дэлхийн медальтан болох мөрөөдөл бий.
| Э.САРУУЛ: Жил бүр амжилтаа ахиулж тив, дэлхийн медальтан болох мөрөөдөл бий |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |