
-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа. Хүссэн хэмжээндээ хүртэл барилдаж чадаагүй. Дараа дараагийн тэмцээнд алдаагаа давтахгүй, улам хичээж барилдах болно.

–Миний өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Мөнхбатын Пүрэвтунгалаг гэдэг. Би одоо 24 настай. Баянхонгор аймагт төрж, өссөн. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 11 жил болж байна.
-Баянхонгор аймгийн аль суманд төрж, өссөн хүүхэд вэ?
-Баянхонгор аймгийн Галуут сумынх, хөдөө Жаргалтын голд өссөн.

–Чөлөөт бөхийн анхны багш нь С.Мөнхдуулдах багш уу?
-Тийм ээ, миний анхны багш С.Мөнхдуулдах дасгалжуулагч байгаа юм. Багшдаа болон гэр бүлд нь маш их баярлаж явдаг. Биднийг бага байхаас эхлэн спортоос гадна зөв төлөвшил, хүмүүжил олгохыг хичээдэг байсан. Багш маань өнөөг хүртэл баг тамирчдадаа удирдаад явж байгаа нь үнэхээр бахархууштай.

-Хэдэн жил өнжсөний дараа УАШТ-д оролцож медаль хүртэв ээ?
–Ерөнхий дөө 2019 оноос хойш бэлтгэлээ бараг л хийгээгүй. Түрүү жил 2025 онд бэлтгэлгүй УАШТ-д орж, барилдаад хүрэл медалиас мултарсан. Харин энэ жил бэлтгэж хийж байгаад орлоо.

-Фитнесээр хичээллээд, чөлөөт бөхийн бэлтгэлээ хийхээ больсон юм байх гэж бодож байлаа. Барилдааны бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Фитнес биш л дээ. Ерөнхий дөө хүчний бэлтгэлээ хангахын тулд cross fit-ийн дасгал, хөдөлгөөн хийж байгаа. Cross fit-ийн дасгалыг 6-60 хүртэлх ямарч насны хүмүүс хийх боломжтой спорт байна лээ. Би дэвжээний бэлтгэл хийлгүй найман сар cross fit хийсэн. Тийм болохоор дэвжээний мэдрэмж, барилдааны техник дутагдсан зүйл байсан байх. УАШТ-ий өмнө Совдын Мөнхдуулдах багш дээрээ “Хилчин” спорт хороон дээр долоо хоногт гурван удаа дэвжээний бэлтгэл хийж байгаад л улсын аваргад орсон.
.jpg)
-Булчин масс, хүчний дасгал хийдгийн нь муу болон сайн тал нь барилдааны үед ажиглагдав уу?
-Тийм ээ, эрс өөр болсон байна лээ. Хүч нэмэгдсэн нь барилдахад давуу тал болсон байна лээ. Одоо харин давхар дэвжээний бэлтгэл, техниктэй хослуулбал болох байх. Cross fit хийж байгаа болохоор ажиллах чадвар давгүй нэмэгдсэн юм шиг санагдсан. Ядралт, цуцалт багатай байсан шүү.

-УАШТ-д хэдэн тойрог барилдав аа?
-УАШТ-д би тойргийн гурван барилдаан хийсэн. Хоёр ялалт авч, нэг хожигдол хүлээсэн.
-Хамгийн хүнд, ширүүн өрсөлдөгч хэн байсан бэ?
-ОУХМ М.Мөнхгэрэлтэй гоё барилдаан гаргая гэж бодсон юм. Би өөрийнхөө алдаанаас болж, санасан барилдаанаа гаргаж чадаагүй. Ер нь манай жингийн охидууд жигд сайн байна лээ. Сул өрсөлдөгч харагдаагүй шүү.

-УАШТ-ээс дахин медаль хүртсэн мэдрэмж, ямар байв?
-Мэдээж Монгол Улсын аваргаас медаль хүртэх нь гоё байлгүй яах вэ. Гэхдээ миний зорилго улсын аваргад түрүүлээд аавдаа үнсүүлэх мэдрэмжийг авъя гэсэн бодолтой байсан. Даанч чадсангүй. Гэхдээ яах вэ. Тэмцээн нэгээр дуусах биш. Дараа, дараагийн тэмцээнд илүү их хичээнээ.

-Цаашид чөлөөт бөхийн спорт, cross fit хоёроо хослуулаад хичээллэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Аль болохоор бүх зүйлийг сураад, хослуулаад л явна даа.
–Хэдэн настай байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн бэ?
-Би 13 настай байх үеэсээ чөлөөт бөхөөр эхлэн хичээллэсэн.
.jpg)
–Чөлөөт бөхийн чухам юу нь өөрийн чинь сонирхлыг татсан бэ?
-Би гэрийнхээ спортоор хичээллэдэггүй ганц хүн нь байсан. Тэгээд л гэр бүлийнхээ гишүүдийн нөлөөгөөр спорт руу орсон. Өөрийн хөлсийг урсган, хөдөлмөрлөж, өөрийн чадварыг гаргах гээд л чөлөөт бөхийн спортыг сонгосон юм. Чөлөөт бөх үнэхээр гоё спорт байсан.
–Чөлөөт бөхөөр гаргасан амжилтууд гэвэл?
-Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Залуучуудын УАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль авч байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байсан.
–Cross fit-ийн тэмцээн уралдаанд оролцож үзэв үү?
-Аан Cross fit-ийн тэмцээнд оролцож үзсэн. Ганцаарчилсан төрөлд өрсөлдөж түрүүлсэн.
–Сэтгэл тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин үлдсэн дурсамжтай тэмцээн гэвэл 17 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж байсан мөч л сайхан санагддаг.
–Сургуулиа төгссөн үү, ямар мэргэжлээр суралцав аа?
-Би “Их Засаг” их сургуульд сурч байгаад чөлөө авсан. Гадаад явж ажил хийх гээд л төгсөөгүй.
–Одоо нутагтаа байгаа юу, Улаанбаатар хотод амьдарч байна уу?
-Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа.
–Бэлтгэл сургуулилалтгүй үедээ чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Ер нь би завгүй хүн л дээ. Надад чөлөөт цагт бараг л гардаггүй. Үүрээр 4:30 цагт босоод хоол хийж зардаг. Тэгээд өглөөний 6:00 цагт Cross Fit-ийн бэлтгэлдээ явна. Өдөр13:30 цагаас чөлөөтийн дэвжээний бэлтгэл хийдэг. Бэлтгэл дуусаад маргааш хийх хоол, хүнсээ цуглуулна. Чөлөөт цаг гарвал хөдөө явах, ууланд алхах дуртай.
–Цаашдын зорилго, зорилт юу байна вэ?
-Өдий хүртэл чөлөөт бөхөөр хичээллэсэн болохоор дэлхийн аварга, олимпын дэвжээнд барилдахыг зорьж, хичээллэж байна.
| М.ПҮРЭВТУНГАЛАГ: Дэлхийн аварга, олимпын дэвжээнд барилдахыг зорьж, хичээллэж байна |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |