.jpg)
-2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд их баярлалаа.
-УАШТ-ий хүрэл медалийн төлөө Б.Халиунтай ямар тактикаар барилдаж ялалт байгуулав?
-УАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгч Б.Халиун бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй. Тийм болохоор барилдалгүй шууд ялалт авч хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тойргийн барилдаанд хэдэн бөхтэй барилдаж, хэдэн ялалт авч хүрэл медаль хүртэв?
-Манай жинд зургаан тамирчин барилдсан. Хоёр зоонд хуваагдан, нэг зоонд гурван бөх барилдсан байгаа. Би зоондоо нэг барилдаан хийж Б.Халиунд ялагдаж зооноосоо хоёроор гарч, нөгөө зооноос нэгээр гарсан 53 кг жинд алтан медаль хүртсэн Баянмөнхийн Отгонтуяа эгчтэйгээ барилдаж 11:1-ийн харьцаагаар ялагсан.
.jpg)
-Дарханаас ДАШТ-ий мөнгөн медаль, МУГТ Д.Отгонцэцэг, ОУХМ Ц.Намуунцэцэг нар эмэгтэй хөнгөн жинд тив, дэлхийд барилдаж байлаа. Сая УАШТ дээр клубийнхээ эгч ОУХМ Ц.Намуунцэцэгтай ямар барилдаан хийсэн бэ?
-Энэ жилийн УАШТ-д ОУХМ Ц.Намуунцэцэг эгчтэйгээ таарч барилдаагүй. Намуунаа эгч манай жингийн нөгөө хэсэгт орж барилдсан байгаа.
.jpg)
-Насанд хүрэгчдийн УАШТ-д урьд өмнөх жилүүдэд барилдаж байсан уу?
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ дөрвөн дэх удаагаа барилдаж байна.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганхуягийн Цовоо гэдэг. Би 2004 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Улаабаатар хотод төрсөн.

-Одоо хэдэн настай вэ?
-Одоо ирэх дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 22 нас хүрнэ.
-Ямар сургуульд сурдаг вэ?
-Би Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцдаг.
-Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Аав маань аймгийн заан цолтой хүн байдаг. Тийм болохоор багаасаа л аавынхаа барилдахыг харж, өссөн. Аав маань надтай их барилддаг байж билээ. Дандаа надад худал унаж өгдөг байсан. Жаахан байсан болохоор аавыгаа унагачихлаа гэж баярлаж, урам авдаг байв. Тэр бүхэн миний бөхийн спортыг сонгож, хичээллэх шалтгаан байсан юм болов уу.
.jpg)
–Дарханы МУГД Ц.Баярсайхан, ОУХМ Ё.Батдархан, Баярхүү, Ж.Ганболд, Оюунбаяр нарын хэн нь чиний анхны багш вэ?
-ОУХМ Шураагийн Баянмөнх миний анхны багш байгаа. Харин одоо МУГД Цэндийн Баярсайхан багш дээр бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Чөлөөт бөхөөр хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-2019 оноос хойш тууштайгаар хичээллэж байна.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
–“Дархан Хасу”, “Дархан-Эрхэт”-ийн аль клубийн тамирчин бэ?
-“Дархан Хасу” клубийн тамирчин.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-2021онд өсвөр үеийн улсын аварга болж байсан. 2023 онд насан хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2024 онд залуучуудын улсын аваргад түрүүлсэн. 2025 онд Монгол бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль хүртэж байлаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Би анх удаа 2024 онд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үзсэн. Гадаадын тэмцээнд оролцсон хамгийн том тэмцээн маань энэ тэр байлаа. Азийн аваргын эхний тойргийн барилдаанд ялагдсан. Тэр Азийн аваргын тэмцээнээс маш их зүйлийг ойлгож, их зүйлийг сурсан.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа найзууд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх дуртай.
-Цаашдын зорилго, зорилго гэвэл?
-Энэ спортоороо ДАШТ-ий мөнгөн медаль МУГТ Д.Отгонцэцэг ОУХМ Ц.Намуунцэцэг эгч нарынхах залгамж халаа болж дэлхийн медальтай таиирчин болох том зорилго бий.
| Г.ЦОВОО: МУГТ Д.Отгонцэцэг, ОУХМ Ц.Намуунцэцэг эгч нарынхаа залгамж халаа болж, дэлхийн медальтан болох зорилго бий |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |