.jpg)
-Муайтай-гийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
- Сайн байцгаана уу. Танд маш их баярлалаа.
.jpg)
-Муайтай-гийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэдэн килограммын жинд, хэдэн тулаан хийж мөнгөн медаль хүртэв?
-Би Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 45 кг-ын жинд тулалдсан байгаа. Эхний тулаанаа Тайвань Улсын тамирчинтай хийж, ялалт байгуулан финалд шалгарч үлдсэн. Алтан медалийн төлөөх тулааныг Хонконгийн тамирчинтай хийж шүүгчдийн саналаар ялагдсан байгаа.
.jpg)
-Хамгийн хүнд, ширүүн тулааныг ямар улсын тамирчин хийсэн бэ?
-Ширүүн тулаан гэвэл Тайвань Улсын тамирчинтай тулалдсан тулаан. Тэр тамирчингийн маань тохой бол айхтар хүчтэй байсан.
.jpg)
-Миний дүү оюутан гэсэн үү, өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаярын Энхжин гэдэг. Одоо Хүмүүнлэгийн ухааны сургуульд магистрын хөтөлбөртөө суралцаж байгаа оюутан байна.
.jpg)
-Одоо ямар спорт, клубийн тамирчин бэ?
-Би тулааны спортын “Гаруда” клубийн тамирчин.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би энэ спортоороо яваад удаагүй байгаа. Тийм болохоор яг одоогоор спортын зэрэг цол аваагүй байна.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Улаанбаатар хотод төрж, өссөн.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хөвгүүдтэй нийлээд хөл бөмбөг тоглодог байв. Ер нь л зүгээр байдаггүй, байнга л гүйж, харайж явдаг байлаа.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том охин.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл тавуулаа. Аав, ээж, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг.
.jpg)
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Би гэр бүлийнхээ анхны спортын хүн нь байгаа юм. Анх энэ спортоор биеэ хамгаалж суръя гэж “хобби” болгож явж байсан.
.jpg)
-Муайтай-гаас өмнө ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх үедээ сургуулийнхаа гимнастикийн багийн тамирчин байсан. Гимнастикийн спортын нэгдүгээр зэрэгтэй.
.jpg)
-Муайтай-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би анх 2023 оны арвандугаар сард “Гаруда” клуб дээрээ очин бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд дундуур нь бас нэлээн хэдэн сар бэлтгэлдээ явахгүй байж байгаад 2025 оны есдүгээр сараас бэлтгэлдээ тууштай явсан.
-Тулааны спортын анхны багш нь хэн бэ?
-Би анх Б.Гантогтох багш болон С.Мядагмаа багш дээрээ явж эхэлсэн. Одоо ч гэсэн хоёр багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр тулааны спортыг сонирхон хичээллэх болов?
-Тулааны спорт надад их сонирхолтой санагддаг. Тийм болохоор бага байхаас л тулааны спортоор хичээллэхийг хүсдэг байсан. Ер нь л эмэгтэй хүн хаана ч биеэ хамгаалж чаддаг байвал зүгээр юм шиг санагддаг. Тэгээд тулааны спорт дундаас муайтай-гийн спорт хөл, гарнаас гадна өвдөг, тохой ордог нь бүр ч илүү сонирхолтой санагдсан.
-Тулааны спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Тулааны спорт бол биеийн бүх булчинг ажиллуулдагаас гадна тэсвэр, хатуужил суулгадаг нь надад таалагддаг. Мөн надад өөрөө, өөрийгөө сорьж үзэх, сэтгэл зүй болон өөртөө итгэх итгэлийг өгсөн.
–Тулааны спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Хичээллэж байх үед “Би ер яг юу хийгээд л байна даа” гэсэн бодол зурвасхан орж ирдэг байсан шүү. Тэгээд өөрийгөө сул, дорой, бие бялдрын хөгжил тааруу байгаадаа бухимдах үе гардаг л байсан. Гэхдээ тэрний хажуугаар, шар их хөдлөнө. Бусад хүн чадаад байхад, би яагаад чадахгүй гэж бодно. Би тулаан хийж сурна, болно, чадна гээд л их өөрийгөө зоригжуулдаг байсан.
-Тулааны үед хөл, гар, өвдөг, тохойны ямар цохилтыг голчлон хийдэг вэ?
-Тулааны үед аль болох бүх цохилтуудыг хослуулж цохихыг хичээдэг. Гэхдээ рингэн дээр гарахаар ихэвчлэн зүүн баруун гээд л хоёр гарын шулуун цохилт болон клинч гэх мэт цохилтуудыг хийдэг.
-Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Миний амжилт гэвэл 2024 оны муайтай-гийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Мөн 2025 оны муайтай-гийн улсын аваргаас мөнгөн медаль авсан. 2025 оны “War Fighting Championship” муайтай-гийн улсын аваргаас мөнгөн медаль, 2025 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Kickboxing” тэмцээний “К1” ангилал болон насанд хүрэгчдийн ангиллаас мөнгөн медаль хүртсэн. 2025 оны “Empire fight” тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртэж байлаа. Хамгийн сүүлд 2025 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Ингээд харахад хамгийн том амжилт маань мэдээж Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль байна.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн тулааныг хэзээ хийж байв?
-Бүх тэмцээн маань л дурсамжтай, туршлага хуримтлуулж өөрийгөө ялан дийлж чадсан санагддаг. Энэ дундаасаа бүр сэтгэлд хоногшсон гэвэл анх удаагаа олон улс руу тэмцээнд явж Монгол улс болон аавынхаа нэрийг гаргасан нь хамгийн сайхан мартагдашгүй мөч байсан.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Би чөлөөт цагаараа ихэвчлэн дасгал хөдөлгөөн хийж (gym, hiking, muay thai training) аль эсвэл зураг зурч аль болох өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг.
-2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Яг одоогоор 2026 оны календарьчилсан төлөвлөгөөний хуваарийг хараагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Багш нартайгаа ярилцаж байгаад дотоодын болон гадаадын ямар, ямар тэмцээнд оролцохоо шийдэх байх.
| Э.ЭНХЖИН: Муайтай-гийн тулаан хийж сурна, болно, чадна гээд л их өөрийгөө зоригжуулдаг байсан |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |