.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Наранбаярын Номин гэдэг. Одоо би 26 настай.
-Одоо дээд лигийн ямар багт тоглож байгаа вэ?
-Монгол Улсын волейболын Үндэсний дээд лигийн “Хашхан Өвөрхангай” багтаа хоёр дахь жилдээ тоглож байна.

–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Волейболын спортын дэд мастер цолтой.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Уг нь би Дорноговь аймагт төрсөн юм. Харин Дорнод аймагт өссөн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том хүүхэд.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл зургуулаа. Аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг.

-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас Дорнод аймагт өнгөрсөн. Тэнд эмээ, өвөө дээрээ өссөн.
- Волейболоор хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Анх ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар ангид байх үеэсээ хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Тэгээд есдүгээр анги хүртлээ хөнгөн атлетикаар хичээллэсэн. Мөн 5-8-р ангидаа бадминтоны спортоор давхар хичээллэдэг байсан.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Багадаа нэлээн хөдөлгөөнтэй, гүйж, харайж явдаг охин байсан шүү. Байшингийнхаа гадаа их тоглож, цагийг өнгөрөөдөг хүүхэд байсан. Ер нь эмээ дуудахаас нааш гэртээ орно гэж байхгүй шүү. Бага ангидаа даруухан, хичээлээ маш сайн хийдэг хүүхэд байлаа. Дунд ангиасаа волейболын спортод бүр дурлаж ороод, хичээл сонгон тараад шууд л заал руу гүйдэг охин байсан даа.
.jpg)
-Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Волейболын спортоор одоо 15 дахь жилдээ хичээллээд явж байна.
- Волейболын анхны багш нь хэн бэ?
-Намайг анх Лхамжав, Баяржаргал багш волейболын спорт руу оруулж байсан. Түүний дараа Мөнхбаатар, Нарантуяа багш дээрээ очиж, 7-12 анги хүртлээ бэлтгэлд нь хамрагдаж волейболын спортод илүү дурлаж орсон.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр волейболын спортыг сонирхон хичээллэх болов?
-Волейболын ганцхан онооны төлөөх тэмцэл хүртэл ширүүн өрнөдөг. Бөмбөгийг өөрийн талбайд унагахгүй байхын төлөө багаараа хичээнэ. Өмнө нь бол ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэдэг байх үед өөрөө л сайн хичээхэд амжилтад хүрдэг байлаа.

-Волейболын спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Багаараа нэгнээ дэмжиж урамшуулна. Нэгэндээ шаардлага тавьж, хамтдаа бүгдийг хийдэг нь илүү сонирхолтой санагдсан. Бас сэтгэл санаа таагүй үед волейболын баг дээрээ ирэхэд бүх зүйл мартагддаг. Волейболын баг, нэг цул болж хамтдаа хичээдэг нь таалагдсан.

-Волейболоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Би волейболоос хоёр ч удаа хэсэг хугацаанд түр завсарлаж байсан. Спорт гэхээсээ илүүтэйгээр хичээл сурлагадаа анхаар гээд гэр бүл эсэргүүцэж байсан. Эмээ минь намайг спортоор хичээллэхээс эхлээд л сайн дэмжиж байсан. Гэхдээ одоо гэрийхэн маань эсэргүүцдэггүй. Шантрах үе нэлээдгүй гарч байсан. Ялангуяа хичээгээд ч зорьсон амжилтадаа хүрч чадахгүй үе гардаг. Бэртэл гэмтэл авсан үед л хамгийн хэцүү байдаг шүү.
-Өөрөө багийнхаа довтологч, хамгаалагч, холбогчийн ямар байрлал дээр тоглодог вэ?
-Би багийнхаа өндрийн довтлогчийн байрлал дээр тоглодог.
-Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2016 онд “Хасу кап” тэмцээнээс алт, мөн 2016 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, “Шилдэг довтлогч”, “Өсөх ирээдүйтэй тамирчин” шагналыг авч байлаа. 2016 оны идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч, “Шилдэг тэгш тоглогч” шагналыг хүртсэн.
2020 оны залуучуудын улсын аваргаас хүрэл медаль авч, “Шилдэг довтлогч”-оор шалгарсан. 2017, 2019 онуудад оюутны улсын аваргаас хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж байсан. 2018 онд “Холбооны цомын аварга” болсон. 2018 онд “Тэнүүн-Огоо кап” тэмцээнээс алтан медаль, 2019 болон 2021 онуудын үндэсний дээд лигийн тэмцээний мөнгөн медальтай.
2019 оны “Хасу кап” тэмцээнээс хүрэл, 2023 онд клубуудын улсын аваргаас хүрэл медаль авч байлаа. 2023 онд “Хасу кап” тэмцээнээс мөнгө медаль авч, “Шилдэг довтлогч”-ийн шагналыг хүртсэн. 2023 оны насанд хүрэгчдийн улсын аваргааас мөнгөн медаль хүртэж, “Шилдэг довтлогч” шагналыг авсан. 2024 оны “Хобби кап” тэмцээний мөнгөн медальтай.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн тоглолтыг хэзээ хийж байв?
- Сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан тэмцээн гэвэл 2018 оны холбооны цомын аварга шалгаруулах тэмцээн байгаа. Манай баг ширүүн өрсөлдөөнөөс ялалт байгуулж, “Холбооны цомын аварга” болж байсан нь мартагдашгүй, дурсамжийг үлдээсэн.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Ихэнх үед бэлтгэл, тэмцээн гээд найзуудтайгаа байнга уулзаж чаддаггүй болчихдог. Тийм болохоор чөлөөт цаг гарвал найзуудтайгаа уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хүсдэг. Мөн сайхан байгальтай газар очих дуртай.
-Ирэх 2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоогоор тодорхойгүй байна. Энэ жилийн лигийн тэмцээнийг дуусгаад, Үндэсний шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлана. Тийм учраас ямар тэмцээн, уралдаанд явах нь тодорхойгүйй байгаа.
| Н.НОМИН: Волейболын спортод үнэхээр дурлаж, хичээл тараад шууд л бэлтгэл рүүгээ гүйдэг байлаа |
|
Х.НЯМБААТАР: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
2026-04-23 11:44:27
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-04-23 08:44:12
У.Нямхүү “Нүүдлийн мал аж ахуйн отор нүүдэл” симпозиумд илтгэл тавилаа
2026-04-23 08:31:32
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ЭРТ БОСДОГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ
2026-04-23 07:08:37
Г.МЯГМАРРАГЧАА: ХАЛИУН БУГА АГНАСАН ЭТГЭЭДИЙГ СҮҮЛИЙНХЭЭ МАХЫГ БОГЦОНДОО ХИЙЖ БАЙХАД НЬ ОЧТОЛ ХУТГА БАРИАД, УЛАНГАСАН ДАЙРЧ БАЙЛАА
2026-04-23 07:00:00
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |