
-Волейболын үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил тоглож байгаа юу?
-Энэ жил 2025-2026 оны улиралд волейболын үндэсний дээд лигтээ тоглож байгаа. Манай баг одоогоор долоон хожилтойгоор лигийг тэргүүлэгч багийн эгнээнд яваа.
.jpg)
-Одоо үндэсний дээд лигийн ямар багт тоглож байна вэ?
-Миний тоглож байсан хуучин “Хөвсгөл-Эрчим” баг маань энэ жил нэрээ өөрчлөн, шинэчилсэн. Одоо “Хөвсгөл Долоон- Од” гэсэн нэртэй болсон байгаа.
.jpg)
-Дасгалжуулагчийн ажилд шилжсэн гэсэн ямар багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа вэ?
-Одоогоор өсвөр үеийн 7-17 насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Мөн насанд хүрэгчдийн “Эрдэнэс” багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ганболдын Цэцэгжаргал гэдэг. Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер цолтой.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Харин аав маань Хөвсгөл аймгийн харьяат. Тийм болохоор аавынхаа төрсөн нутаг Хөвсгөл аймгаар овоглох дуртай.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын бага, отгон хүүхэд байгаа юм. Дээрээ нэг эгчтэй.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас маань Улаанбаатар хотод өнгөрсөн. Би Бага тойрогт өссөн.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ер нь бага байх үедээ байрныхаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглож өссөн. Дугуй, ролик унасан нэлээдгүй эршүүд талдаа охин байсан шүү. Дунд ангиас хойш охидуудтай найзлах болсон.

-Баянгол дүүргийн “Ган зам” 20-р дунд сургуулийн волейболын сонгоны ангийг төгссөн үү?
-Ер нь бол анх волейболын спортын гараагаа ерөнхий боловсролын “Ган зам” 20-р дунд сургуулиас эхэлсэн. Тэр үед манай “Ган зам” 20-р сургуульд волейболын сонгоны анги байгаагүй. Харин намайг дунд сургуулиа төгсөх үед нээгдсэн юм.

-Волейболын анхны багш нь МУГД Д.Солонго багш уу?
-Тэгэлгүй яах вэ. Миний анхны багш МУГД Д.Солонго гээд маш мундаг хүн байдаг. Волейболын спортын үндсэн суурийг Д.Солонго багш маань маш зөв сайн тавьж өгсөн. Надад өөрийн мэдэж, чадах бүх зүйлийг харамгүй зааж өгсөн ачтан байгаа юм.

-Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би одоо волейболын спортоор тасралтгүй хичээллээд 23 жил болж байна.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр волейболын спортоор сонирхон хичээллэх болсон бэ?
-Аав маань волейбол тоглодог байсан юм. Аав намайг бага байхаас эхлэн дагуулж яваад волейболын лигийн тэмцээн үздэг байлаа. Аавыгаа дагаж лигийн тэмцээн үздэг болсон тэр үеэс л эхэлж, волейболын спортыг сонирхох болсон.

-Волейболын спортын чухам юу нь өөрт чинь илүүтэйгээр таалагдсан бэ?
-Хамгийн гоё зүйл нь ямар ч кантакт байхгүй цэвэрхэн, багийн спорт шиг санагдсан. Тэгээд багаар нэгдэж, ажиллах нь илүү сонирхолтой байлаа. Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч гэсэн чухал.

-Волейболоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Анх жаахан хүүхэд “Эрчим” клубт тамирчин болж орсон. Өөрийн хүндэтгэж явдаг мундаг волейболчин эгч нартай нэг баг болсон. Тэдний дунд юу ч чадахгүй, айлын эрх хүүхэд ороод, ачаалал өндөртэй бэлтгэл хийх амаргүй санагдсан.
.jpg)
Тэр үед мэдэхгүй, чадахгүй олон зүйлтэй тулгарсан. Тэр бүхэнд их шантарч, нэлээдгүй уйлдаг байсан шүү, хэ хэ хэ. Одоо эргээд бодоход миний хамгийн аз жаргалтай, дурсамжтай сайхан мөчүүд байсан юм шиг санагддаг.
-Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаас сонирхуулахгүй юу?
-Томоохон амжилт гэвэл Монгол Улсын волейболын үндэсний дээд лигийн 11 удаагийн аварга. Мөн хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан. Хамгийн анх олон улсын тэмцээнээс 2008 онд медаль хүртэж байлаа.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэр үеийг хэзээ ч мартахгүй байх. 2009 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тус тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн. 2012 онд мөн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй, дурсамж үлдээсэн тоглолтыг хэзээ хийж байв?
-Сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй, дурсамж үлдээсэн олон сайхан тоглолт бий. Түүн дотроос 2008 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт илүү дурсамж үлдээсэн юм шиг санагддаг шүү.
-Монголын спорт тоглоомын төрлөөс сагсан бөмбөгийн спортын хөгжил Ази болон дэлхийн хэмжээнд хүрчихлээ. Харин волейболын спорт тив, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхэд чухам юу дутагдаад байна вэ?
-Волейболын спортоор тив, дэлхийд өрсөлдөхөд дэмжлэг их чухал. Одоо тамирчид бэлтгэл сургуулилалтын хажуугаар, амьдралаа авч явахын тулд бүгд л ажил хийгээд явдаг. Хангалттай хангамж, цалин хөлс өндөр байвал зөвхөн спортоо анхаараад явна. Манай волейболын баг, тамирчид Ази тивдээ өрсөлдөх боломж их ойрхон санагддаг. Одоо сүүлийн үеийн хүүхэд, залуус их өндөр нуруулаг болсон. Волейболын спортоор хичээллэж байгаа олон сайхан ур чадвартай дүү нар байгаа. Тэднийг болон волейболын спортоо дэмжээд хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдаг шүү. Цаашдаа өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гээд нас, насны ангилалд улсын шигшээ багийг барьж ажиллавал их чухал байх. Баг, тамирчдыг олон улсын тэмцээнд олон оролцуулж байж л амжилт, ур чадвар, тоглолтын тактик илүү сайжирна.
–Олон жил волейбол тоглож байна. Таны цаашдын зорилго, зорилт юунд чиглэгдэж байгаа вэ?
-Цаашдаа өөрийгөө илүү их хөгжүүлж, өөрийнхөө чаддаг зүйлээ бусдад түгээж олон, олон хөөрхөн шавь нартай болно доо.
| Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал |
|
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |