.jpg)
-Бодибилдинг,фитнесийн дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе.
-За баярлалаа
-Дэлхийн аваргын хэдэн төрөлд ангилалд өрсөлдөж, хэдэн медаль хүртэв?
-2025 оны бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Бикини модель” ангиллын 170 см өндөртэй тамирчдын төрөлд алт, “Мастер бикини” буюу +35 насны ангилалд тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо.
-Энэ удаагийн ДАШТ-ий онцлог юу байв?
-Энэ удаагийн ДАШТ-ий онцлог гэвэл 45 орны өндөр зэрэглэлийн, чансаа өндөртэй тамирчид өрсөлдсөн. ДАШТ-ийг Индонез Улс, тус улсын Батам хотын захиргаа, үнэхээр гоё, сайхан зохион байгуулалттайгаар амжилттай зохион явуулж дуусгасан.

-Манай улсаас хэдэн тамирчин өрсөлдөж, ямар амжилтуудыг гаргав?
-Манай улсаас нийт 19 тамирчин өрсөлдсөн. Эмэгтэй багийн дүнгээр Монгол Улс нэгдүгээр байрт шалгарч, төрийн далбаагаа мандуулан, төрийн сүлд дууллаа эгшиглүүллээ. Монгол Улсын тамирчид нийт есөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль, тусгай байрт долоон тамирчин орж, 25 медальтайгаар энэ удаагийн ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Жаргалсайхан овогтой Солонго гэдэг. Би одоо 35 настай. Бага эмч мэргэжилтэй.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Булган аймгийн Рашаант суманд мэндэлсэн. Манай гэр бүл намайг таван настай байх үед Улаанбаатар хотод нүүж ирсэн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын бага буюу хоёр дахь хүүхэд нь байгаа юм. Дээрээ нэг ахтай.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 1-р хороололд өнгөрсөн.

-Багадаа ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
- Ер нь манай гэр бүлийнхэн урлаг, спортод их дуртай. Ээж маань сагсан бөмбөгийн спортыг мастер цолтой. Аав залуудаа “Дурсамж” хамтлагийн дуучин, гитарчин байв. Ах маань тулааны спорт кик боксоор хичээллэж тэмцээн, уралдаанд ордог байсан.
Харин би ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх үедээ урлаг, спортын тэргүүний сурагч байлаа. Сагс тоглодог байв. Оюутан болоод бас л сургуулийнхаа сагсны шигшээ багт тоглодог байсан.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бодибилдинг , фитнесийн спортыг сонирхон хичээллэх болсон бэ?
-Бодибилдинг, фитнесийн спортод анх орохдоо бол хөдөлгөөн хийж галбиржих зорилгоор орсон юм. Хичээллэх тусам, улам бүр энэ спорт татагдаж, надад фитнесийн спорт таалагдсан. Тэгээд гурван сарын хугацаанд бэлдэж байгаад анхны тэмцээн болох Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд орж алтан медаль хүртэж байлаа.

-Бодибилдинг , фитнесийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би энэ спортоор хичээллээд зургаан жил болсон байна. Энэ хугацаанд нийтдээ 20 гаруй тэмцээнд орж, найман цом, 20 медальтай болсон байгаа.

-Бодибилдинг , фитнесийн спортын чухам юу нь өөрт чинь илүүтэйгээр таалагдсан бэ?
-Энэ спортод дурлах шалтгаан гэвэл өөрийн хичээл зүтгэл тууштай байдлаараа хүссэн биеийг урлаж сийлж болдог. Өөрийнхөө ялан дийлэх, сэтгэлийн тэнхээг олж авсан. Сэтгэл зүйн муу, сайн бүх зүйлтэй тулгарч, тэр бүхнийг давж гарсан. Тийм болохоор хэзээ ч салж болошгүй миний нэг хэсэг маань фитнесийн спорт болжээ.
-Бодибилдинг , фитнесийн хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Мэдээж шантрах үе зөндөө гарна. Уйлна, инээнэ, өвдөнө. Тэр болгоныг өөрийнхөө сорилт гэж хүлээн авч тэвчиж, зааландаа орж хөлсөө гаргаж л үргэлжлүүлдэг дээ.
-Бодибилдинг , фитнесийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2020 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний “Спорт модель” ангиллаас алтан медаль хүртэж байсан. 2021 онд УАШТ-ий “Спорт модель” ангиллаас алтан медаль хүртсэн. 2023 онд “Chine golden tames superseries” тэмцээний бикини ангиллаас алт, үнэмлэхүй ангилалд мөнгө, хүрэл медаль авч байлаа. Мөн “Champ cup-2023” тэмцээний бикини 165 см болон +30 ангилалд алтан медаль, “Дархан цом-2025” тэмцээний бикини 165 см ангилалд алт, бикини +30 ангилалд алтан медаль авсан. “Баянхонгор цом-2025” тэмцээнээс алт, “Монголын мистер-2025” тэмцээний бикини 165 см ангиллаас мөнгөн медаль хүртсэн. “Korea amateur Olympia-2025 novice C” тэмцээний “Топ-4”-т шалгарч хүрэл медаль авсан. “NPC Korea Monsterzym novice” тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. “WBFF”-ийн 2025 оны ДАШТ-ий бикини, модель 170 см болон +35 мастерс ангилалд тус тус алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсон.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй, дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Урьд нь олон улсын тэмцээнд Солонгос, Хятад гээд явж байсан. Хөгжилтэй хамгийн дурсамжтай, бас айдастай болж өнгөрсөн тэмцээн гэвэл сая болсон 2025 оны дэлхийн аварга байлаа. Бид ДАШТ-д олуулаа явах байсан юм. Гэхдээ цөөн тамирчид ДАШТ-д явсан хэдий ч олон орны тамирчдын хажууд маш даруухан байж, нэг баг хамт олон болж маш гоё оролцлоо. Биднийг Монгол руу нисэх гэж байхад ширүүн бороо орж онгоц маань бүүр 24 цаг хойшилсон гээд олон сайхан мартахын аргагүй дурсамж үлдээсэн.
-Бэлтгэл, сургуулилалтаа хаана ямар клубийн хэн багшийн удирдлага дор хийдэг вэ?
-Би ХУД-ийн 23-р хороо “Хангарьд сити-2” хотхон “Bd body fitness” ажиллуулдаг юм. Тэндээ бэлтгэл сургуулилалтаа хийгээд тэмцээнд ордог. Миний зөвлөгч багш бол Монголын анхны “Ifbb pro” тамирчин Батдорж гэж хүн бий. Багшаасаа зөвлөгөө авч, өөрөө бэлтгэл, сургуулилалтаа хийгээд тэмцээнд ордог.
-Бэлтгэлгүй үед амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би хоёр хүүхдийн ээж хүн. Манай том хүүхэд 12-той, бага нь долоон настай. Хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг.Тийм болохоор чөлөөт цагийг аль болохоор гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ агаар, салхинд гарах дуртай.
–Одоо цаашдын зорилго, зорилт юунд чиглэгдэж байгаа вэ?
-Ойрын зорилго болсон тэмцээн гэвэл ирэх жилийн улсын аварга байна. Тэгээд тухайн цаг, зав, гэр бүлийн байдлаа харж байгаад про картны тэмцээнд явна гэж бодож байна даа.
| Ж.СОЛОНГО: Фитнест хичээл зүтгэлээр хүссэн биеэ урлаж болдог |
|
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |