
-Жюү жицүгийн Зүүн Азийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батбаяр Одгэрэл гэдэг. Би “Гаруда” клубийн тамирчин.
.jpg)
–Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн.
–Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Маш их хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Ангийхаа эрэгтэй хүүхдүүдтэй нийлээд дэггүйтэж явж байдаг байлаа.
.jpg)
-Яагаад жюү жицү-г сонгож хичээллэх болсон юм бэ?
-Анх оюутан болж ирээд О.Болд-Эрдэнэ багшийхаа ангид спортын дасгалжуулагчаар суралцсан. Гэхдээ тэр үедээ ер нь жюү жицү-гийн бэлтгэл огт хийдэггүй байсан юм. Харин сургуулиа төгсөөд “Дархан цааз” клуб дээр туслах багшаар очоод жюү жицү-гээр хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Жюү жицү-гээс өмнө бөхийн өөр төрлүүдээр хичээллэж байсан уу?
-Өмнө нь жүдо бөхөөр хичээллэж байсан. Ер нь бол багаасаа л жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн шүү.
.jpg)
-Жюү жицү-гийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жюү жицү-гээр дөрөв дэх жилдээ хичээллэж байна.

-Жюү жицү-гийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Монгол Улсын клубүүдийн Нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2023, 2024, 2025 онд алтан медаль хүртэн, УАШТ-д түрүүлж байсан. “AJP tour UB pro” тэмцээний нэг алт, хоёр мөнгөн медальтай. “Baikal pro 2022”-ын алт, “South Korea AJP tour”-ын алт, “Erlian AJP tour” тэмцээнээс хүрэл, 2024 оны Зүүн Азийн аваргын хүрэл, 2025 оны Зүүн Азийн аваргын алтан медальтай.
.jpg)
-Одоо дасгалжуулагчаар ажилладаг юм уу?
-Тийм ээ, одоо “Гаруда” академи болон Баянхошууны “Ид Шидийн орон” гээд хоёр газар багшилдаг.
.jpg)
-Дасгалжуулагчийн ажлын хажуугаар бэлтгэл хийх цаг завыг хэрхэн гаргадаг вэ?
-Хүүхдийн ангийн хичээлээ ороод дараа нь оройн цагаар өөрийхөө бэлтгэлийг хийдэг. Ер нь ажил бэлтгэлийн цаг зохицуулан, амжуулж, хослуулаад явдаг.
-Жюү жицү-гийн багш, дасгалжуулагч болоод хэдэн жил болж байгаа вэ?
-Анх 2021 оноос “Гаруда Дархан цааз” клубээс багшлах ажлын гараагаа эхлүүлсэн.
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний ямар, төрөл ангиллын хэдэн кг-ын жинд барилдав?
-Сая Зүүн Азийн аварга шалгаруулах жюү жицү-гийн тэмцээний эмэгтэйчүүдийн -45 кг-ын жинд өрсөлдсөн.
-Ямар улсын тамирчидтай хэдэн тойргийн барилдаан хийж алтан медаль хүртэв?
- Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн тойрог барилдаан хийсэн. Өмнөд Солонгосын дөрвөн тамирчинтай дараалан барилдсан.
–Өөрийн тань сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Зөндөө л сайхан дурсамж үлдээсэн тэмцээнүүд бий. Гэхдээ хамгийн анхны сэтгэлд үлдсэн сайхан тэмцээн гэвэл 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр үед жюү жицү-гээр хичээллээд нэг жил болж байлаа. Том тэмцээний дэвжээнд анх гарах мэдрэмж, сандрал, догдлол, айдас нь одоо бодоход их хөөрхөн, хөгжилтэй санагддаг. Ер нь тэр дэлхийн аваргад явахдаа анхны багш гэдэг хүний үүрэг хариуцлагыг ч гэсэн мэдэрсэн шүү.
-Жюү жицү-гээс өөр ямар спортын төрлийг сонирхдог вэ?
-Би ер нь спортын бүх төрөлд дуртай. Нэлээдгүй спортын төрлөөр бага боловч хугацаанд хичээллэж үзсэн.
-Одоо олон улс, тив, дэлхийн ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Одоо ирэх арваннэгдүгээр сард Тайланд Улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ДАШТ-д явна. Мөн дараагийн том тэмцээн гэвэл “Asian Games” байгаа.
| Б.ОДГЭРЭЛ: Дэвжээнд анх гарахад мэдэрсэн мэдрэмж, сандрал, догдлол, айдсаа одоо бодоход хөөрхөн, хөгжилтэй санагддаг |
|
Э.ЦЭРЭНЦООДОЛ: 2028 ОНД ЭЕШ-ЫГ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨГДСӨН SAT-ЫН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ
2026-06-22 18:36:26
Гимнастикчид Италиийн тэмцээнээс 5 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-06-22 15:18:51
Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА
2026-06-22 14:37:27
“IEM COLOGNE MAJOR 2026” ТЭМЦЭЭНД “TEAM FALCONS” БАГ ШАЛГАРЧ, RIFLER NIKO “MAJOR” ЦОМ ӨРГӨЛӨӨ
2026-06-22 14:13:39
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад нөхөн сонгууль явагдсаны есөн мандат дээр МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ
2026-06-22 11:23:35
Баянгол дүүрэгт энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлана
2026-06-22 09:36:06
МОНГОЛ АДУУГАА АД ҮЗСЭН УЯАЧИД ЗАЛААТАЙ МАЛГАЙ, ЦУСТАЙ АДУУТАЙГАА ҮЛДЭНЭ
2026-06-22 07:49:43
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-22 07:38:44
Д.Мягмарсүрэн “Korea Athletics Open 2026”-гаас алтан медаль хүртлээ
2026-06-22 07:18:54
ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛЖ, ХУУЛЬ БУСААР МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН “УЛААН ЦАВ” ЗОЧИД БУУДАЛ “НҮҮРСЧИД”-ИЙНХ БАЙЖЭЭ
2026-06-22 07:00:57
Б.Батзаяа: ДАШТ-ий шөвгийн гал гарсан тоглолтыг халуун цэгээс нь тайлбарлана гэхээр догдлол дүүрэн байна
2026-06-22 07:00:00
ЭМЭГТЭЙЧҮҮД АЗГҮЙТЭЖ, ЭРЭГТЭЙЧҮҮД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ИХ ДУУЛГА ӨНДӨРЛӨВ
2026-06-22 07:00:00
“ОРЬ ДУУ”-ГИЙН УУДАМ БУЮУ ЖҮЖИГЧИН Ж.АЛТАНШАГАЙ
2026-06-22 06:34:13
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |