
-Хүндийн өргөлтийн 2025 оны Зүүн Азийн аварга шалгуруулах тэмцээнээс медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд баярлалаа. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэндээ баяртай байгаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батцэндийн Отгонтуул гэдэг.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 17 настай.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Одоо харин Дархан хотод амьдарч байгаа.
–Дарханы хэддүгээр сургуулийн сурагч вэ?
-Дархан-Уул аймгийн Хуучин Дарханы ерөнхий боловсролын 1-р дунд сургуульд сурсан. “Дархан-Өргөө”-д сурч төгссөн.

-Бага насныхаа хамгийн сайхан үеийг эргэн нэг дурсахгүй юу?
-Бага насны хамгийн гоё, сайхан дурсамж гэр бүлийн хамт зугаалах үед л үлдсэн дээ. Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал бий болдог байсан.

–Олимпын “Топ-4” төрлийн нэг болох хүндийн өргөлтийн спортын тамирчдыг Дарханы БТСГ бэлтгэл хийх газаргүй болгож хөөж байсан. Тэр шийдвэр тамирчид та бүхний сэтгэл зүйд хүнд туссан уу?
-Бэлтгэл хийх заалгүй болоод нэг хэсэг жаахан хэцүү байсан шүү. Бэлтгэлээ таслалдуулахгүй хийхийн тулд сар гаруй хугацаанд фитнес клуб, “Gym”-д явж бэлтгэл хийж байсан.

–Хүндийн өргөлтийн спортыг сонгон хичээллэх болсон шалтгаан юу байв аа?
- Хүндийн өргөлтийн спорт юу байдгийг мэдэхгүй байж тэмцээнд нь ороод медаль хүртсэн. Тэр үед би 12 настай байсан. Анхны оролцсон тэр тэмцээний охидын 36 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн. Тэгээд л хүндийн өргөлтийн спортыг сонирхож, дурлах болсон. Тэр үеэс эхлэн хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн юм.

-Одоо хүндийн өргөлтийн спортоор хэд жилдээ хичээллэж байна вэ?
-Анх 12 настай байх даа хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн гэхээр тав дахь жилдээ хичээллэж байгаа юм байна. Удахгүй зургаан жил болох гэж байна даа.

-Хүндийн өргөлтийн анхны багш М.Сэлэнгэбаатар багш уу?
-Тийм ээ, миний анхны хүндийн өргөлтийн багш М.Сэлэнгэбаатар дасгалжуулагч байгаа юм.
-Зүүн Азийн аваргад түлхэлттэй болон огцом өргөлтөөр хэдэн кг-ыг өргөж медаль хүртэв?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн тэмцээнд огцом өргөлтөөр 59 кг-ыг, харин түлхэлттэй өргөлтөөр 77 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 136 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртсэн.
- Өөрийн чинь жиндээ үзүүлж буй дээд амжилтын өргөлт хэд байгаа вэ?
-Миний хувийн дээд амжилт гэвэл огцом өргөлтөөр 60 кг, түлхэлттэй өргөлтөөр 77 кг, нийлбэр 137 кг-ыг өргөсөн амжилт байгаа.
-Хүндийн өргөлтийн спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
- Би 2019 онд хүүхдийн спортын зургадугаар их наадмын 40 кг-ын жинд рекорд дээд амжилтыг тогтоож байсан. 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-д спортын дэд мастерийн болзол хангасан. 2022 онд өсвөр үеийн УАШТ-д түрүүлж, спортын мастерийн болзол хангаж байсан. Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа дахь удаагаа түрүүлээд байгаа. Сая Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо 2025 оны есдүгээр сард болох Монголын бүх ард түмний их наадамд оролцоно. Ирээдүйн зорилт, зорилго гэвэл 2028 оны олимпын наадамд оролцохын төлөө бэлтгэл, сургуулилалтаа чанаржуулж, олимпын эрх авахыг хичээнэ дээ.
| Б.ОТГОНТУУЛ: Хүндийн өргөлтийг сайн мэдэхгүй байж тэмцээнд ороод медаль хүртэж байлаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |