.jpg)
-Жүдо бөхийн “Гранд слам” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Та сайн байна уу. Танд их баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаабаатар хотод төрж, өссөн, Хотын унаган хүүхэд байгаа.

-Одоо хэдэн настай вэ?
-Би 19 настай. Удахгүй 20 нас хүрнэ. Одоогоор арай л 20 нас хүрээгүй байгаа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
- Айлын ганц охин.
-Их л багаасаа жүдо бөхөөр хичээллэсэн санагдах юм. Яагаад жүдо бөхийг сонгох болсон юм бэ?
-Намайг жүдо бөхөд уруу татсан хүн олон бий. Хоёр ах маань байна. Бас ангийн найз одоо 70 кг-ын жинд барилдаж байгаа ОУХМ Б.Ням-Эрдэнэ маань байгаа. Тэд бүгд л барилддаг байлаа. Тэднийг л дагаж жүдо бөхөд хөл тавьж орсон доо.
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхийн спортыг сонгон хичээллээд арван жил болж байна. 2015 оноос хойш хичээллэж байгаа.
.jpg)
-“Гүрү Дожо”-клубийн хэн багшийн шавь бэ?
-Хамгийн анх “Алтайн хүчтэн” нэртэй клуб дээр очиж Төрбатын Энхцэцэг багшийн шавь болж байлаа. Одоо “Гүрү Дорж” клуб дээрээ ОУХМ Т.Энхцэцэг Баасандорж, Хонгорзул багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
.jpg)
-Жүдо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Жүдочдын бие, биенээ хүндэтгэдэг, нэгнийгээ хүндлээд, ёс суртахуунтай байдаг нь маш их таалагдсан.
-Жүдо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Бэртэл гэмтэл авсан үед л их хэцүү байдаг. Бусдаар бол гайгүй ээ. Дуртай, сонирхолтой зүйл болохоор шантарч мохоод байдаггүй.
.jpg)
-Цаг хугацаа их хурдан байна. Гурван жилийн өмнө "Сараево-2022" өсвөр үеийн ДАШТ-д Италийн Илария Финестроыг ялж, найз Б.Ням-Эрдэнийнхээ хамт хүрэл медаль хүртэж байсан. ДАШТ-ий тэр барилдаан сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдаан байсан уу?
-Тийм ээ, 2022 оны өсвөр үеийн ДАШТ хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээсн. ДАШТ-ий үеэр бэртэл аваад, өвдөгөө эвгүй болгосон. Тийм болохоор нэлээн хүнд барилдааныг хийсэн. ДАШТ-ээс найзтайгаа цуг медаль авах сайхан байсан шүү.
.jpg)
-Жүдогоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Олон улс тив, дэлхийн тэмцээнээс хүртсэн медаль гэвэл өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медаль байна. Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт медаль бий. Хамгийн сүүлд гэвэл сая “Улаанбаатар-2025 Гранд слам”-аас хүртсэн мөнгө медаль байна даа.
.jpg)
-Өсвөрийн ДАШТ-ээс хойш 52 кг-д барилдах болсон. 48 кг-д барилдаад явах боломж байгаагүй юу?
-Надад 52 кг-ын жин их таарч тохирох юм шиг санагддаг. Тийм болохоор цаашдаа 52- кг-ын жиндээ тогтож барилдах бодолтой байгаа.
-“Их дуулга”-аас медаль хүртсэн гэдэг 52 кг-ын жиндээ дасаж байгаагийн шинж байх. Ер нь танай жингийн дэлхийн шилдгүүд их бяртай шүү дээ. Тэднээс бяр, хүч дутагдах байдал гардаг уу?
-Харин тийм ээ, манай 52 кг-ын жингийн дэлхийн шилдгүүд ер нь их бяртай шүү. Тэдэнд жаахан бярдуулаад байдаг тал бий.

-“Их дуулга”-ын “D” хэсэгт Хятадын Ван Жиаруи, Казахстаны Толганая Абеуова нартай хэрхэн барилдав. Тэднийг ямар үнэлгээгээр буулган авсан бэ?
-“Их дуулга”-ын “D” хэсэгт Хятадын Ван Жиаруиг вазари үнэлгээгээр ялсан. Харин Казахстаны тамирчин Абеуоваг юүко үнэлгээгээр хожсон.
-Францын хашир туршлагатай, хүчтэй бөх Автриде Жнетог яаж ялж чадав аа. Түүнтэй өмнө нь барилдаж байсан уу?
-Францын Автриде Жнетотой өмнө нь таарч барилдаж байгаагүй. Жнето их бяртай байсан шүү. Түүнийг гурван торгуулиар хожсон.
-Японы Кокоро Фужиширотой барилдааны эхэнд их сайн үзэж байсан. Барилдааны төгсгөлд жаахан цуцсан уу?
-Японы Кокоро Фужиширотой барилдааны эхэнд их хичээж барилдсан. Түүнийг ялна гэсэн бодолтой гараад хожигдсон. Барилдааны төгсгөлд, нэмэлт цагт бага зэрэг, барьц, байрлал, гишгэдлийн алдаа гаргаад л ялагдсан.
-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа хамт байх дуртай. Ер нь бэлтгэл, сургуулилалт, тэмцээн, уралдаан гээд чөлөөт цаг бараг л гардаггүй.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Ер нь бүх төрлийн спортын тамирчдын хүсэл, мөрөөдлийн ноён оргил нь олимп, дэлхийн аварга болох байдаг шүү дээ. Тамирчин хүн зорилго, зорилт, хүсэл мөрөөдөлтэй байж амжилтад хүрнэ. Тийм болохоор би гэсэн ч гэсэн ялгаагүй олимп дэлхийн аварга болох мөрөөдөлтэй.
| М.НАНДИН-ЭРДЭНЭ: Дэлхийн аваргаас найзтайгаа цуг медаль авах сайхан байсан |
|
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
Х.НЯМБААТАР: Нийслэл Улаанбаатар хотыг 950 хоног удирдсан байна, нийслэлчүүддээ баярлалаа
2026-05-18 19:03:46
Ж.БАТЖАРГАЛ: Санал тоолдог хар машины ашиглалтын хугацаа дууссан, хөрөнгө нь 2026 оны төсөв дээр байгаа
2026-05-18 16:22:02
Б.ЭНХБАЯР: МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД ЗОРИУДААР НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН Х.НЯМБААТАР ДАРГЫГ ОГЦРУУЛСАН
2026-05-18 16:00:22
2026-05-18 15:05:34
“GS25” таван нас хүрлээ
2026-05-18 12:06:05
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад орууллаа
2026-05-18 09:37:06
ЖҮЖИГЧИН Э.БАТХҮҮГИЙН ЭРГЭН ИРЭЛТ
2026-05-18 08:17:31
0132 ДУГААР АНГИЙН ДЭД АХЛАГЧ Б.ТЭМҮЖИНГИЙН ДОЛООН БАЙЛДАГЧИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЗОДОЖ, ЯРГАЛСАН ХЭРГИЙГ ХХЕГ-ЫНХАН НУУЖ БАЙНА
2026-05-18 08:04:07
2026-05-18 07:39:38
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж арслан түрүүлэв
2026-05-18 07:10:00
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-05-18 07:00:17
ХУУЛЬЧ Б.ЦЭНД-АЮУШ: 1072 хувьцааны өвийн хөдөлгөөний бүртгэл хийхийг зөвшөөрч байгаа нь чухал шийдвэр болсон
2026-05-18 07:00:11
ОДООХОНДОО Н.УЧРАЛ ЯЛЛАА
2026-05-18 07:00:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-18 07:00:00
Ц.ЭНХЛЭН: Дөрвөн настайгаасаа бадминтоноор хичээллэсэн
2026-05-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |