-Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний цэнхэр бүсний 74 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Бүлтэнгийн Хонгорзул гэдэг. Би айлын бага хүүхэд.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би 20 настай. Одоо удахгүй зургадугаар сарын26 ны өдөр 21 нас хүрэх гэж байна.
-Дорнод аймгийн хүүхэд үү?
-Тийм ээ, би Дорнод аймагт төрж, өссөн унаган хүүхэд.
.jpg)
–Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Би спортоор их оройтож, сүүлд хичээллэж эхэлсэн. Анх би 2019 онд Соёлчхүү багштай “Ялалт” клубт орж, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн юм. Тэгсэн чинь “Сovid” гарч хөл хорионд ороод хэсэг завсарлаад, олигтойхон хичээллэж чадаагүй. Түүний дараа ерөнхий боловсролын дунд сургуулийн 12-р ангид орох жилээ буцаж спортоор хичээллэж байлаа.
.jpg)
-Одоо ямар сургуульд сурдаг вэ?
-Би МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 3-р курсийн оюутан.
-Бэлтгэлээ Дорнод аймагтаа хийж байгаа юу, Улаанбаатар хотод хийдэг үү?
-Би Оюутан болсон цагаасаа хойш Улаанбаатар хотод жюү жицүгийн “ЖАМП” академид бэлтгэлээ тогтмол хийж байгаа.
.jpg)
-Яагаад жюү жицүг сонгож хичээллэх болсон юм бэ?
-МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд ороход спортын ур чадвар гэдэг хичээл дээрээ жүдо бөхийг сонгосон. Тэгээд жүдогийн багш, ОУХМ О.Болд-Эрдэнэ багшийг сонгосон чинь жюү жицү байсан. Тэгэж л сонгон суралцах хичээл дээр О.Болд-Эрдэнэ багшийг сонгож жюү жицүгийн бэлтгэлийн зааланд анх орж байлаа. Тэр үеэс эхлэн жүдо биш, жюү жицүгийн бэлтгэл хийж эхэлсэн. Жюү жицүгийн бэлтгэл хийж үзсэн маш их таалагдсан. Тэр цагаас хойш, одоо хүртэл ингээд энэ спортдоо дурлаад , гүн гүнзгий ороод явж байна.
– Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Би Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд өмнө нь өөр тэмцээн дээр барилдаж хожигдож байсан Өмнөд Солонгос Улсын тамирчинтай таарсан. Түүнийг ялж, Азийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа.
–Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Тийм ээ, надад маш их боломж байсан. Энэ удаа тэр боломжийг ашиглаж чадалгүй алдлаа. Өөрийн гаргасан жижиг, том гэлтгүй бүх алдаанууд дээрээ анхаарч засаж сайжруулах болно. Мөн өөрийн гэсэн барилдааны тактиктай болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жюү жицүгийн спортоороо тууштай хичээллээд гурван жил болох гэж байна.
-Жюү жицүгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Амжилтуудаасаа дурдвал жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Контакт” төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан. Мөн “U21” ангиллын ДАШТ-д 5-р байр , Зүүн Азийн аварга , Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медальтай. Олон улсын “Baikal Grand Prix” тэмцээний алт, сая “IBJJF” холбооны Азийн аваргын хүрэл медаль хүртээд байна.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Аавынхаа нэрийг тив, дэлхийн том дэвжээн дээр болон медалийн тавцанд олон дуудуулмаар байна. Миний хүрч болох эцсийн зогсоол хаана байна тэр цэг хүртэл өөрийгөө сорьж , дайчилж хамгийн сайнаараа хичээх болно. Надад олон зорилго, хүсэл мөрөөдөл байгаа тэр болгоноо бодит болгохын тулд өдөр болгон тууштай байхыг хичээдэг. Амжилтыг би маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, тууштай байдлын үр дүн гэж боддог.
| Б.ХОНГОРЗУЛ: Сонгон суралцах хичээл дээр О.Болд-Эрдэнэ багшийг сонгож жюү жицүгийн бэлтгэлд анх орж байлаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |