-Туухайт спортын 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстан Улсын Бишкек хотод тавдугаар сарын 14-19-ний өдрүүдэд болсон. Тус Азийн аварга өрсөлдсөн үү?
-Үгүй ээ, бүстэй бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцаад, туухайт өргөлтийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн байгаа.
-Туухайт спортын ОУХМ цолыг хэдэн онд хүртсэн юм бэ?
-2025 онд хамгийн анх туухайт өргөлтийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Тус УАШТ-ий үеэр ОУХМ-ын цол,тэмдгээ гардан авсан.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батболдын Баярсайхан гэдэг. Спортод дуртай охин байна аа.
-Одоо хэдэн настай вэ?
- 2001 онд төрсөн. Одоо 24 настай.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Ховд аймгийн Манхан суманд төрж өссөн.
-Бага нас нь Манхан суманд өнгөрсөн бэ?
-Тийм ээ, ЕБС-ийн дунд анги хүртлээ Манхан сумандаа өсөж торнисон. Дунд ангиа төгсөх жилээ бөх болох сонирхолдоо хөтлөгдөн Дархан-Уул аймагт шилжин очсон.
-Ер нь өөрийгөө гартаа хэр бяр, тэнхээтэй гэж боддог вэ?
-Аав улс, аймгийн цол авж чадаагүй ч цолонд их ойрхон бөх байжээ. Үүнийг манай нутаг усныхан болон ойр тойрны найзууд нь их хэлж, ярьдаг. Хүмүүс намайг аав шигээ дөрвөн мөчиндөө жигд тэнхээтэй гэх нь ч бий. Намайг бага байхад гэрийнхэн маань чи их бяртай гэж хөөргөж байгаад 40-ийн хувингаар худаг шавхуулж байлаа. Тэгэхээр аавын бяр, тэнхээ надад удамшсан байж магадгүй.
-Туухайг гарын хүчээр өргөдөг юм уу, өргөлтийн техник их чухал уу?
-Туухайг өргөхийг хөндлөнгөөс харж буй хүнд их амархан харагддаг байх. Харин хичээллэж үзээд бие сэтгэлээрээ ойлгоод ирэхээр хайрламаар, дурламаар спорт. Маш чухал үр дүнтэй спорт гэж боддог. Хүний биеийн хөгжил, бүтэц, бие галбирт маш сайн нөлөө үзүүлнэ. Туухайг өргөхөд хүч хэрэгтэй ч техник илүү чухал байдаг. Энэ хоёр нийлбэл тухайн тамирчинд давуу тал бий болно. Ер нь хүч 40 хувь, өргөлтийн техник 60 хувь байх нь чухал. Дахин хэлэхэд хүч, тенхникийн аль, аль нь л чухал хэрэгтэй.
-Одоо “Хилчин” спорт хорооны хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Тийм ээ, “Хилчин” спорт хороонд хүндийн өргөлтийн тамирчнаар ажилладаг. Дагвадорж багшийнхаа удирдлага заавар чиглүүлэг дор мөн самбо бөхийн ахлах дасгалжуулагч МУГТ Г. Үүрцолмон багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
- Туухайт өргөлтөөс өмнө жүдо, самбо бөхийн спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Тийм ээ, би барилдах их дуртай. Одоо ч дэвжээнийхээ бэлтгэлийг тасралтгүй хийсээр байгаа.
-Туухайт өргөлтөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх 2019 онд самбо бөхийн заалаар ороод л гир гэдэг зүйлтэй найзлаж эхэлсэн.
-Яагаад туухайт спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Би багаасаа их тэсвэр, тэвчээртэй хүүхэд байсан. Тэвчхээс ч аргагүй зүйлийг их туулсандаа. Анх гирийг цээжин дээрээ өргөөд хүчний дасгалаа хийхэд олон найзууд маань хүнд төмөр гээд шантраж харагдсан. Надад бол харин ч сонирхолтой байв. Хүчний дасгал хийж болохоор үр дүнтэй юм шиг санагдсан. Тэр үеэс хойш миний хамгийн хийж дуртай хүчний дасгалын төрөл болсон.
-Туухайт спортын улсын шүүгч болсон гэв үү?
-Тийм ээ, холбоо маань саяхан шинчлэгдсэн. Шинэ баг бүрэлдсэнээс хойш холбооны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж чадсандаа баяртай байна. Мөн холбооны хамгийн залуу гишүүн болсондоо маш их баярлаж өөрөөрөө бахархаж байгаа.
–Самбо, жүдо бөхийн анхны багш нь хэн бэ?
-Дархан-Уул амйгийн БТСГ-ын самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Данзандагвын Балжинням гээд мундаг багш бий.
-Одоо самбо, жүдо бөхийн тэмцээнд ордог уу?
-Тийм ээ, хамгийн сүүлд гэхэд 2024 онд байлдааны болон спорт самбо бөхийн олон улсын тэмцээнд түрүүлсэн. 2025 самбо бөхийн УАШТ-ээс мөнгө , хүрэл медаль хүртсэн.
-Хүчний гурван төрөл пауэрлифтингээр хичээллэдэг үү?
-Миний сонирхлыг пауэрлифтингийн спорт татаад л байгаа. Хичээллэх зав, чөлөө, боломж гарахгүй яваа. Байгууллагаа төлөөлөн хоёр жил дарааллан ТЦБАШТ-д оролцож гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн байгаа.
-Туухайт өргөлт, самбо, жүдо бөхийн спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Туухайт өргөлтийн ДАШТ-ээс 2023, 2024 онд нийт таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Одоо 2025 ондоо мэргэжлийн төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаад явж байна.
Б.БАЯРСАЙХАН: Намайг аав шигээ дөрвөн мөчиндөө жигд тэнхээтэй гэх нь бий |
|
2025-08-24 07:20:00
2025-08-24 07:10:00
2025-08-24 07:00:00
2025-08-23 11:55:28
2025-08-23 11:46:52
2025-08-23 11:33:45
2025-08-23 10:59:31
2025-08-23 10:09:58
2025-08-23 09:48:31
2025-08-23 09:31:59
2025-08-23 07:30:00
2025-08-23 07:20:00
2025-08-23 07:10:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |