Жүдо бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Унгар Улсын Будапешт хотод эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 93 орны эрэгтэй 294, эмэгтэй 262, нийт 556 жүдочин өрсөлдөх гэж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болно.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Э.АРИУНБОЛД, К.ЁОЛК

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 36 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай жүдочин К.Ёолк “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт аваад байна. Хоёрдугаар тойрогт АНУ-ын 18 настай залуу тамирчин Jonathan YANG-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол гуравдугаар тойрогт, шөвгийн 16-д “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тайванийн YANG Yung Wei, Эквадор Улсын 19 настай залуу тамирчин Jhonathan BENAVIDES нарын хэн ялсантай барилдана.
.jpg)
Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы хашир туршлагатай жүдочин Maximilian HEYDER-тай таарсан байна. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Узбекистаны Bakhrom BOTUROV-той барилдана. Түүнийг ялах юм бол шөвгийн 16-д Бразил, Арменийн тамирчдын хэн ялсантай таарна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Г.НАРАНЦЭЦЭГ, Ж.АНУДАРЬ

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 42 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай жүдочин ОУХМ Г.Наранцэцэг “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын 21 настай, залуу тамирчин HUI Xinran-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Малта Улсын Katryna ESPOSITO-той барилдах юм. Шөвгийн 16-д Италийн Assunta SCUTTO, Чилийн амаргүй өрсөлдөгч Mary Dee VARGAS LEY нарын хэн ялсантай барилдах магадлал өндөр бий.

Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Ж.Анударь “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Вьетнамын ахмад, туршлагатай тамирчин Thi Tinh HOANG-той хүч үзнэ. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт, шөвгийн 16-д Испани, Туркменистан, Азербайжан Улсын тамирчдын хэн ялсантай барилдана.
| ЖҮДО БӨХИЙН “БУДАПЕШТ-2025” ДЭЛХИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |