-Волейболын насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож түрүүлсэнд, “Шилдэг холбон тоглогч” шагналыг хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Амартүвшингийн Батжаргал гэдэг. Би дээрээ гурван ах, нэг эгчтэй айлын отгон хүүхэд.
-Дарханд төрж, өссөн хүүхэд үү, Дарханы аль сургуульд сурч байв?
-Би Дарханд өсөж, төрөөгүй. Харин жилийн өмнө Дарханы суугуул иргэн болон шилжин, нүүж ирсэн.
-Волейболын спортоор хэдий үеэс хичээллэж эхэлсэн бэ?
-Би 17 настай байх үедээ волейболын спортоор хичээллэсэн. Волейболын мэргэжлийн тамирчин болъё гэж шийдээд хичээллэж эхэлсэн маань тэр.
-Волейболын спортын анхны багш нь хэн бэ?
-Надад волейболын спортыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Доржийн Солонго багш маань заасан.
.jpg)
-Волейболын спортыг яагаад сонирхож хичээллэх болсон бэ?
-Би төмөр замын точекийн хүүхэд л дээ. Ээж маань залуудаа “Замчин” клубийн волейболын шигшээ багт холбон тоглогч байсан юм. Намайг хүүхэд байх үед маань манай точекийн ах, эгч нар гадаа талбай дээр волейбол их тоглодог байлаа. Мөн тойрч зогсоод “төмсддөг” байв. Тэдгээр ах, эгч нарыг тоглох үед манай тэр хавийхан бүгд гарч ирж үзнэ. Тэднийг хөгжөөн дэмжинэ. Манай Точикийн хүмүүсийн анхаарлыг шууд татдаг байсан. Тэр үеэс л Точикийн ах, эгч нартайгаа гар бөмбөг тоглохыг хүсэж, волейбол сурах хүсэл эрмэлзэлтэй болсон.

Тэднийг тоглох үед байнга хажууд нь очиж үздэг байсан. Тухайн үед би 9-10 орчим настай л байсан байх. Волейбол сонирхож байгаа миний хүсэл мөрөөдлийг ээж анзаарч олж харсан юм билээ. Ээж надад бөмбөг доороос тосож авахыг зааж өгсөн. Мөн хана руу бөмбөг цохиулж, бөмбөгтэй харьцах арга техникийн эхлэлийг зааж өгч байлаа. Ээжийнхээ хичээл, зүтгэлийн ачаар волейболын анхан шатны мэдэгдэхүйнтэй болж үеийхнээсээ түрүүлээд Точекийнхоо ах, эгч нартай харилцдаг болчихсон. Тэрэндээ их хөөрөн, урамшиж, онгирно. Жаахан хүүхэд байсан болохоор тэр байх л даа.

-Та “Дархан Могул” багтаа хэд дэх жилдээ тоглож байгаа вэ?
-“Дархан могул” баг энэ жил үүсгэн байгуулагдаж байгаа шинэ баг. Байгуулагдсан дариуд цаг хугацааны хувьд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж таарсан. Тэгээд л багийн бүрэлдэхүүнээ бүрэн бүрдүүлж аваад улсын аварга боллоо.

-Багийн холбон тоглогч гэдэг багийн тоглолтыг гол найруулагч хүн. Холбон тоглогчоор дамжиж багийн бүх довтолгоо явагддаг биз?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Холбон тоглогчоос тухайн багийн хожил, хожигдол шууд хамааралтай гэхэд бараг хилсдэхгүй байх гэж бодож байна. Довтлогчид болон тоглолтоо, мөн эсрэг багаа бүрэн мэдрэх шаардлагатай байдаг. Багийн чухал шийдвэр гаргагч нь холбон тоглогч болж, ялалт авахад багагүй үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн их хариуцлагыг хүлээнэ, сэтгэл зүйн дарамт, ачааллыг үүрч явдаг онцлогтой.

-Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг ямар багтай хийсэн бэ?
-Та сая болж өнгөрсөн УАШТ-ийг асууж байна уу. “Эрчим” болон долоон шилдэг багтай хийсэн тоглолт их риск, ачаалал өндөртэй тоглолт болсон. Бид өрсөлдөгчтэйгээ тийм тоглолт хийнэ гэж бодож тооцоолоогүй тоглолт болсон шүү.

-Волейболын лигийн ямар багт тоглодог вэ?
-Би Монголын волейболын холбооны лигт тоглосон хугацаандаа хоёр клубийн л харъяалалд байсан. 2008-2015 оны хооронд “Энагурэ” баг, 2016-2024 оны хооронд “Тэнүүн-Огоо” клубээс тоглож байсан.
-Одоо спортын ямар зэрэг, цолтой вэ?
Би волейболын спортын ОУХМ цолтой.

-Волейболын спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Томоохон амжилтуудаас дурдвал Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл (2009), мөнгө (2012) медальтай. Үндэсний дээд лигийн гурван удаагийн аварга, нэг удаагийн мөнгө, хоёр удаагийн хүрэл медальтай. 2014-2016 онуудын хооронд лиг завсарлаад волейболын холбооны цомын аварга, хавар, намрын тэргүүн гэж жилд хоёр удаа том тэмцээн болдог байсан. Тухайн тэмцээн дээр бүгдэд нь багаараа түрүүлж, нэлээд хэдэн удаад нь “Шилдэг холбон тоглогч” болж байлаа. Мөн гурван удаа насанд хүрэгчдийн улсын аварга болж, “Шилдэг холбон тоглогч” шагналыг хүртэж байсан.
-Лигийн багуудаас өөрийн багт тоглуулах хүсэлт тавьж байна уу?
-Санал ирсэн байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гаргаж, хариулт өгөөгүй байгаа.
| А.БАТЖАРГАЛ: Точикийн ах, эгч нартайгаа гар бөмбөг тоглохыг хүсэж, волейбол сурах хүсэл эрмэлзэлтэй болсон |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |