ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ Г.НАРАНЦЭЦЭГ, Ж.АНУДАРЬ
“Будапешт-2025” ДАШТ-ий 48 кг-ын жинд БХЯ-ны зэвсэгт хүчний "Алдар спорт хороо, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, "Түмэн шувуут" компаний тамирчин ОУХМ Ганбаатарын.Наранцэцэг барилдана. Тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтай, “Тбилис-2025” их дуулгаас алтан медаль, “Португаль-2024” гран пригээс хүрэл медаль хүртэж байв. ОУХМ Г.Наранцэцэг “Их дуулга” ангиллын тэмцээнээс найм медаль хүртээд байгаа. Өдгөө 30 настай тэрбээр “Гранд слам”-ын хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медальтай манай улсын шилдэг тамирчдын нэг билээ. ОУХМ Г.Наранцэцэг одоо 30 настай. Дэлхийн чансааны 13-д эрэмбэлэгдсэн байна.
“Будапешт-2025” ДАШТ-ий 48 кг-ын жинд барилдах дараагийн тамирчин бол жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Душанбе-2025” их дуулгын аварга, “Токио-2024” гран сламын шагналт тавдугаар байрт, 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга, Европын цомын цуврал тэмцээний алт, мөнгөн медальт, “Женко” клубийн залуу тамирчин Жамсрангийн Анударь юм. Тэрбээр анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д барилдах гэж байна. Ж.Анударь Перу Улсад 2024 онд болсон өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. ДАШТ-ээс өмнө 2024 онд Европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн билээ. 2024 онд Итали Улсад болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг “FUENGIROLA CADET EUROPEAN CUP 2024” Европын цомын цуврал тэмцээнээс алтан медаль, мөн Испани Улсад болсон “FUENGIROLA CADET EUROPEAN CUP 2024” Европын цомын тэмцээнээс алтан медаль тус хүртэж байлаа. 2023 онд Итали Улсад болсон тус цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын насанд хүрэгчдийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд анх удаа түрүүлж, улсын аварга болсон байгаа. Мөн өсвөр үеийн Ази тивийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий V байрын шагналтай. Ж.Анударь одоо 18 настай. Дэлхийн чансааны 25-д эрэмбэлэгдээд байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ Л.СОСОРБАРАМ
“Будадешт-2025” ДАШТ-ий 52 кг-ын жинд залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт, БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам барилдана. Тэрбээр залуучуудын Азийн аваргаас хүрэл медаль, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн медальтай. Ташкент, Дюссельдорфын “Их дуулга”-ын мөнгөн медальтай, Европын нээлтэй тэмцээний аварга юм. ОУХМ Л.Сосорбарам одоо 24 настай. Дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгджээ
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ Т.АРИУНЗАЯА
“Будадешт-2025” ДАШТ-ий 57 кг-ын жинд анх удаа өсвөр үеийн дэлхийн аварга, “Токио-2024” их дуулгын хүрэл медальт, “Гүрү Дожо” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, нийслэлийн ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн сурагч ОУХМ Тэрбишийн Ариунзаяа барилдана. Тэрбээр жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 11 удаа финалдаж, нийт гурван мөнгө, найман алтан медаль хүртэж байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, “IJF”-ийн цуврал тэмцээний найман алт, хоёр мөнгөн медальтай. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 14,15,16 настайдаа тус тус оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. 2023 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Испани, Итали Улсад болсон “IJF” Европын цуврал тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байлаа. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойш 57 кг-ын жинд барилдах байгаа билээ. ОУХМ Т.Ариунзаяа одоо 18 настай. Дэлхийн чансааны 38-д эрэмбэлэгдээд байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ Л.ЭНХРИЙЛЭН, Б.ГАНХАЙЧ
“Будадешт-2025” ДАШТ-ий 63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Лхагватогоогийн Энхрийлэн анх удаа жин өгсөн барилдана. Тэрбээр Узбекистан Улсад болсон "Ташкент-2022" ДАШТ-ий 57 кг-ын жинд анхны хүрэл медалиа авч байлаа. Харин жилийн дараа Катар Улсын Доха хотод болсон жүдо бөхийн 2023 оны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь хүрэл медаль хүртэж байлаа. “Хонконг-2024” Азийн аваргаас 57 кг-ын жинд алтан медаль, “Бангкок-2025” Азийн аваргад анх удаа 63 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн. Мөн “Астана-2025” их дуулгаас хүрэл медаль хүртээд байгаа. МУГТ Л.Энхрийлэн одоо 26 настай. Дэлхийн чансааны 39-д эрэмбэлэгдээд байгаа.
“Будадешт-2025” ДАШТ-ий 63 кг-ын жинд барилдах хоёр дахь тамирчин бол Ази тивийн аварга, “Душанбе-2025” их дуулгын аварга, Үндэсний шигшээ баг, БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Болдын Ганхайч юм. Тэрбээр УАШТ-ий 63 кг-ын жинд долоон удаа түрүүлээд байгаа шилдэг жүдочин юм. Ази тивийн аваргаас 2022 онд алт, 2017 онд хүрэл, 2019 онд мөнгө, 2024 онд мөнгөн медаль хүртсэн. “Парис-2024” их дуулгаас хүрэл, “Баку-2021” их дуулгаас мөнгөн медаль хүртэж, Европын нээлттэй тэмцээнээс алтан медаль авч байлаа. ОУХМ Б.Ганхайч одоо 30 настай. Дэлхийн чансааны 20-д эрэмбэлджээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ Б.НЯМ-ЭРДЭНЭ, Д.ЕСҮЙ
“Будадешт-2025” ДАШТ-ий 70 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ барилдана. Тэрбээр залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын аварга. Залуучуудын улсын аваргын алт, мөнгөн медальтай. Харин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж байсан. “Хонконг-2024”, “Бангкок-2025” насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай. ОУХМ Б.Ням-Эрдэнэ одоо 19 настай. Дэлхийн чансааны 51-д эрэмбэлдсэн.
“Будадешт-2025” ДАШТ-ий 70 кг-ын жинд барилдах дараагийн тамирчин бол өсвөр үе, залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн залуу тамирчин Дарханбатбаярын Есүй юм. Тэрбээр өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Харин залуучуудын Ази тивийн аваргын тавдугаар байрт шалгарч байв. Самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. 2025 оны УАШТ-ээс хойш жин өгсөн 70 кг-ын жинд барилдаж эхэлсэн. “Бангкок-2025” Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө ОУХМ Б.Ням-Эрдэнэтэй барилдаж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Д. Есүй одоо 18 настай. Дэлхийн чансааны 67-д эрэмбэлэгджээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ А.АДЪЯАСҮРЭН
“Будапешт-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд цэргийн дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, “Хонконг-2024” Азийн аваргын мөнгө, “Бангкок-2025” Азийн аваргын хүрэл медальт, БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн барилдана. Тэрбээр “Баку-2021”, “Улаанбаатар-2022” их дуулгаас мөнгө, “Португаль-2022” гран пригийн хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-д дөрвөн удаа түрүүлээд байгаа. ОУХМ А.Амарсайхан одоо 25 настай, дэлхийн чансааны 21-д эрэмбэлэгдсэн байгаа.
Манай жүдочид одоогоор олимпын их наадмаас нэг алт, зургаан мөнгө, зургаан хүрэл, олимпын наадмаас нийт 13 медаль хүртжээ. Харин ДАШТ-ээс зургаан алт, таван мөнгө, 21 хүрэл медаль, нийт 32 медаль аваад байна. Үүнээс гадна “World masters”-аас 10 алт, есөн мөнгө, 13 хүрэл, нийт 32 медаль хүртээд байгаа. “Гранд слам”-аас 43 алт, 54 мөнгө, 115 хүрэл, “Гран при”-гээс 61 алт 79 мөнгө, 157 хүрэл медаль хүртжээ.
ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЭМЭГТЭЙ ЖҮДОЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА |
|
2025-05-30 13:39:02
2025-05-30 13:11:33
2025-05-30 12:04:38
2025-05-30 12:00:59
2025-05-30 11:48:04
2025-05-30 11:34:46
2025-05-30 11:22:02
2025-05-30 10:54:24
2025-05-30 10:44:43
2025-05-30 10:39:27
2025-05-30 10:05:14
2025-05-30 08:43:57
2025-05-30 08:03:14
2025-05-30 08:00:00
2025-05-30 07:10:43
2025-05-30 07:00:00
2025-05-30 07:00:00
2025-05-30 07:00:00
2025-05-30 06:00:00
2025-05-30 06:00:00
2025-05-29 18:32:23
2025-05-29 17:59:39
2025-05-29 16:50:29
2025-05-29 15:28:09
2025-05-29 13:37:51
2025-05-29 13:18:35
2025-05-29 13:15:05
2025-05-29 12:14:12
2025-05-29 12:12:38
2025-05-29 11:40:02
2025-05-29 10:28:39
2025-05-29 09:00:00
2025-05-29 08:39:50
2025-05-29 08:34:31
2025-05-29 08:27:47
2025-05-29 07:40:00
2025-05-29 07:30:00
2025-05-29 07:22:26
2025-05-29 07:00:00
2025-05-29 07:00:00
2025-05-29 07:00:00
2025-05-29 07:00:00
2025-05-29 06:00:00
2025-05-29 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |