ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ Э.АРИУНБОЛД, К.ЁОЛК

“Будапешт-2025” ДАШТ-ий 60 кг-ын жинд ОУХМ Энхтайваны Ариунболд өрсөлдөнө. Тэрбээр жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жингийн мөнгөн медальтай. БХЯ-н зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин. Э.Ариунболд “Бага дэлхийн аварга” хэмээх “Парис-2021” гранд слам тэмцээний хүрэл, 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2019 оны Загребын гран пригийн хүрэл, “Душанбэ-2025” гранд сламын хүрэл медальтай. ОУХМ Э.Ариунболд 60 кг-ын жингийн дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдсэн байгаа.

ОУХМ Кадербекийн Ёолк манай улсын жүдо бөхийн 60 кг-ын жингийн шилдэг тамирчдын нэг билээ. Тэрбээр Дархан-Уул аймгийн БТСГ, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин. К.Ёолк Япон Улсын нийслэл Токио хотод болсон “Токио-2024” их дуулга тэмцээний 60 кг-ын жинд амжилттай барилдаж шагнал тавдугаар байрт шалгарсан. К.Ёолк жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан. Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл медальтай. К.Ёолк 60 кг-ын жингийн дэлхийн чансааны 60-д эрэмбэлэгдсэн байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ Ё.БАСХҮҮ, Б.ЭРХЭМБАЯР

Монгол Улсын гавьяат тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай. Ази тивийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, "Токио 2023” их дуулгын мөнгөн медальтай. “Хилчин” спорт хороо, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин. Тэрбээр 66 кг-ын жингийн дэлхийн чансааны 13 эрэмбэлэгдсэн байгаа.

Жүдо бөхийн Ази тивийн аварга, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр “Будапешт-2025” ДАШТ-ий 66 кг-ын жинд барилдана. Тэрбээр “Хонконг-2024” Азийн аваргын алт, “Ulaanbaatar-2023” гранд сламын алт, “Парис-2023”, “Анталья-2023” гран слам тэмцээний мөнгө, “Абу Даби-2023” гранд сламын хүрэл медальтай. Б.Эрхэмбаяр Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчиний “Алдар” спорт хороо, “Хангай” констракшны тамирчин. Тэрбээр 66 кг-ын жингийн дэлхийн чансааны 15 эрэмбэлэгдсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ Л.АНХЗАЯА, О.УРАНБАЯР

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Бөртэ чоно-2024”-ийн “Шилдэг эрэгтэй тамирчин”, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Лавжаргалын Анхзаяа “Будапешт-2025” ДАШТ-ий 73 кг-ын жинд барилдана. Тэрбээр самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс алт, өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэж байсан. Харин жүдо бөхийн зaлуучуудын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. “IJF” цуврал тэмцээн “Португаль-2022” гран пригийн хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл, “Астана-2025” их дуулгын хүрэл медальтай. Тэрбээр 73 кг-ын жингийн дэлхийн чансааны 36 эрэмбэлэгдсэн байгаа.

ОУХМ Одгэрэлийн Уранбаяр “Будапешт-2025” ДАШТ-ий 73 кг-ын жинд хүч сорино. Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг "G-Mobile" компани, “Аврагч” спорт хорооны тамирчин. Тэрбээр “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Парисын гранд слам тэмцээнээс 2023 онд хүрэл медаль, дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртэж байсан. О.Уранбаяр 73 кг-ын жингийн дэлхийн чансааны 88 эрэмбэлэгдсэн байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ О.ШИНЭБАЯР

“Будапешт-2025” ДАШТ-ий 81 кг-ын жинд “Тэмүүжин” клубийн залуу тамирчин Оюунчимэгийн Шинэбаяр барилдана. Тэрбээр жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Манай улсын итгэл найдвар хүлээлгэж буй залуу тамирчдын нэг юм. О.Шинэбаяр 81 кг-ын жингийн дэлхийн чансааны 83 эрэмбэлэгдсэн байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ Б.ХҮДЭРЧУЛУУН
“Будапешт-2025” ДАШТ-ий -100 кг-ын жинд “Боржин төв”-ийн залуу тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдана. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. Одоогоор гран при, гранд слам, Азийн аварга, ДАШТ-ээс хараахан медаль хүртээгүй байгаа залуу тамирчин юм. Тэрбээр -100 кг-ын жингийн дэлхийн чансааны 90-д эрэмбэлэгдсэн байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ Б.ГОНЧИГСҮРЭН

“Будапешт-2025” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, “Улаанбаатар” их дуулга тэмцээний аварга, “Хилчин”спорт хороо, Үндэсний Шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хүч үзнэ. Тэрбээр ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл, их дуулга тэмцээний аварга. Б.Гончигсүрэн гол амжилтуудаа -100 кг-ын жинд барилддаг байх үедээ гаргаж байсан. Харин 2025 оны УАШТ-ээс эхлэн жин өгсөн +100 кг-ын жинд барилдаж байгаа. Тэрбээр +100 кг-ын жингийн дэлхийн чансааны 58-д эрэмбэлэгджээ.
Үргэлжлэл бий...
| ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЭРЭГТЭЙ ЖҮДОЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |