-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 57 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд маш их баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бархасын Наран-Өлзий гэдэг. Одоогоор МУГТ Ганзоригийн Мандахнаран, МУГТ Бадрахын Одончимэг, МУГД Цэрэнбаатарын Хосбаяр гэсэн багш нарынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа. Багш нарын минь хичээл, зүтгэл, ажлын үр дүн нь миний хүртсэн УАШТ-ий алтан медаль байсанд баяртай байна.

-Одоо хэдэн настай. Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
Би одоо 19 настай. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрж өссөн.
-Одоо ямар сургуульд сурч байгаа вэ?
-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан.

-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Би бага байхаасаа л барилдах дуртай хүүхэд байлаа. Аав, ээж маань намайг их барилдуулах дуртай хүмүүс байдаг юм. Гэтэл манай сумнд чөлөөт бөхийн секц хичээллүүлж эхэлэж байгаа сураг гарсан. Тэгээд очиж бүртгүүлж, Оюуны Шинэбилэг багшийнхаа гар дээрээ очиж, шавь нь болж байлаа. Түүнээс хойш нэг их удалгүй аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, барилдаад түрүүлсэн. Тэр тэмцээнээс маш их урам зориг авч чадсан. Тэр анхны тэмцээн чөлөөт бөхийн спортоор тууштай хичээллэх эхлэл минь болсон.

- Багш чинь чамайг секцэнд анх орохдоо охидыг дийлдэггүй ялагдаад байдаг байсан. Одоо бүр дийлдэхгүй болсон гэж байсан. Бөхийн секцэнд анх хөл тавьж орж байсан үеэ эргэн нэг дурсахгүй юу?
-Тийм ээ, дунд сургуулийн есдүгээр ангиа төгсөөд хөдөө гарч малчин болно гэж боддог байлаа. Харин Шинэбилэг багш маань “Чи цаашаа үргэлжлүүлээд барилдах хэрэгтэй. Чөлөөт бөхөө орхиж болохгүй. Чамайг барилдуулна. Өөрийн багшдаа шавь оруулна” гээд Улаанбаатар хотод авч ирсэн дээ.

- 2025 оны залуучуудын “U20” ангиллын УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Залуучуудын “U20” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн барилдаан хийж, алтан медаль хүртсэн.
-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “New Gen” Спортын төв сургуулийн А.Сүхбаттай ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
- Надад яг ч тийм сүртэй тактик гээд байх юм байхгүй дээ. Багшийнхаа зааж, зөвлөж, хэлсэнээр л барилдсан.

-УАШТ-ээс танай “Алдар”-ын П.Сумъяабазар 57 кг-ын жинд хүрэл медаль хүртжээ. Та хоёр хоорондоо таарч барилдсан уу?
-Тийм ээ, П.Сумъяабазар хүрэл медаль хүртсэн. Сая залуучуудын улсын аваргаар бол Сумъяатай барилдаагүй. Харин өмнө нь таарч барилдаж байсан.
-П.Сумъяабазар бэлтгэлийн чинь хамтрагч мөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Бид нэг жин, нэг үеийн найзууд. Тийм болохоор хэн хэнийхээ бэлтгэл, сургуулилалтыг хангаж өгдөг.
-П.Сумъяабазар “U17” ангиллын Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бил үү?
-Аан тэр П. Сумъяабазар биш ээ. Тэр “U17” ангиллын Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн Сумъяа бол манай бэлтгэлийн М.Сумъабазар гэдэг найз маань байгаа юм.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Ер нь бол долоон жил алдаг оног хичээллэсэн. Яг тууштай тасралтгүй хичээллэсэн нь сүүлийн дөрвөн жил байгаа.

-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр алт, дөрвөн хүрэл медальтай. Цэрэг, армийн дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж байсан. ОХУ-ын Кижингийн олон улсын тэмцээний мөнгөн медальтай.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?
-Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж үзсэн.
–Энэ онд олон улс, тив, дэлхийн ямар тэмцээнүүдэд өрсөлдөх вэ?
-Энэ онд хамгийн гол оролцох тэмцээн бол “U20” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн байгаа.
| Б.НАРАН-ӨЛЗИЙ: Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд урам зориг авсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |