-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 53 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд үнэхээр их баярлалаа. Залуучуудын улсын аварга шалгаруулах “U20” ангиллын тэмцээний 53 кг-ын жинд түрүүлсэндээ баяртай байгаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Амгалантөгсийн Амар-Орчлон гэдэг. БХЯ-ны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин.
-Одоо хэдэн настай. Аль аймаг, хотод төрсөн хүүхэд үү?
-Би одоо 17 настай. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд төрж, Дадал суманд өссөн. Дадал суманд миний бага нас өнгөрсөн.

-Ямар сургуульд сурдаг вэ?
-За би ч их олон сургууль дамжиж, их олон удаа шилжиж байсан даа. Одоогоор “ҮБТДС”-ийн ЕБС-ийн ахлах сургуулийн 12-ын “А” ангийн сурагч.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би дээрээ хоёр ахтай. Харин доороо хөөрхөн охин дүүтэй. Айлын дунд охин.
-Танайд бөхийн удам бий юу?
-Манай ээж, аавын аль ч талд бөхийн удам байхгүй ээ.

-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Анх 2018 оны өвөл Хэнтий аймгийн Дадал суманд хөдөө гэртээ гэр бүлээрэй “Цагаан хадаг” киног үзсэн юм. Тамирчны амьдралыг харуулсан тэр кино надад их таалагдсан. Гэнэт л надад тамирчин болох сэдэл төрсөн. Тэгээд кино үзэж байхдаа “Ээжээ би барилдмаар байна. Бөхийн секцэнд оруулж өгөөч” гэж хэлсэн. Түүнээс өдрөөс хойш нэг их удалгүй ээжийн танил дүү Д.Ганбаатар гэдэг ах манай гэрт ирсэн. Тэр хүн “Нөгөө бөх болох, барилдах сонирхолтой хүүхэд хэн бэ” гэхэд нь “Би” гэж хэлээд гараа өргөсөн. Тэгээд л маргаашнаас нь бөхийн секцэнд явж, мэх техникийг эхнээс нь заалгаж эхэлсэн. Түүний дараа нэг их удалгүй Хэнтий аймгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд 30 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн. Түүнээс урамшин “ Барилдаж болох юм байна. Би чадах юм байна” гэсэн итгэл төрсөн.

-Бөхийн спортыг сонгох үед тань ээж чинь дэмжиж, харин аав нь эсэргүүцэж байсан уу?
-Ээж, аав гэхээсээ илүү манай нагац ээж (ээжийн ээж) эсэргүүцсэн. “Эмэгтэй хүн барилдана гэж юу байдаг юм. Боль, боль.” гэх мэт үгнүүдийг хэлж байсан. Харин одоо бүгд л тултал дэмжиж, надад итгэдэг болсон байгаа.

-Чөлөөт бөхөөс өмнө жүдо бөхөөр спортоор хичээллэж байсан юм уу?
-2019 онд жүдо бөхийн аймгийн аваргад л орж байсан.
-Залуучуудын 2025 оны УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Энэ оны залуучуудын “U20” ангиллын УАШТ-д нийт дөрвөн барилдаан хийж, алтан медаль хүртсэн.

-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “New Gen”-ийн Г.Хандармаатай ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
-Би Г.Хандармааг зооны тойргийн барилдаан дээр барилдаж ялсан байсан. Тийм болохоор аваргын төлөөх барилдаан дээр их тайван, хүлээцтэй, харж барилдсан. Дэвжээнд гарахын өмнө багш “За сайхан барилдаан гаргаж, ахиад ялалт аваад ирээрэй” гэсэн. Багшийхаа хэлснээр барилдаж ялалт авсан байгаа.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
Чөлөөт бөхийн спортоор хичээллээд таван жил гаруй хугацаа өнгөрч байна.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Миний гаргасан томоохон амжилт гэвэл 2019 онд ОХУ-ын Кижингэ хотод болсон өсвөр үеийн олон улсын тэмцээний 30 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан. Өсвөр үеийн УАШТ-ны алт, мөнгөн медальтай. Залуучуудын “U20” ангиллын УАШТ-ий алт, мөнгө, “U23” ангиллын УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?
-Тийм ээ, 2025 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн УАШТ-д энэ жил анх удаа барилдаж үзсэн байгаа.
–Танай “Алдар” спорт хороо Б.Мөнхнар, Г.Отгонжаргал, Б.Отгонтуяа, Ч.Отгонтуяа гээд хөнгөн жингийн эмэгтэй шилдэг тамирчин олонтой. Эдгээр шилдэг тамирчдын барилдааны мэх, техник, арга барилаас нь хэр суралцдаг вэ?
-Эгч нараасаа ер нь маш их зүйлийг суралцдаг. Эгч нар маань ч олон зүйлийг зааж, алдааг минь засаж өгдөг. Эгч нартаа баярлалаа.
| А.АМАР-ОРЧЛОН: Багш маань “За сайхан барилдаан гаргаж, ахиад ялалт аваад ирээрэй” гэсэн |
|
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
2026-05-01 14:30:00
Олон улсын таеквондо-гийн 31 дэх удаагийн улсын аварга эхэллээ
2026-05-01 13:49:26
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 13:00:44
ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЭ-2026” ИХ ДУУЛГА ЭХЭЛЛЭЭ
2026-05-01 09:47:50
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-01 08:26:07
Ү.ХҮРЭЛБААТАР: “Би үнэний дуу хоолой” гэж хэлэх чадамжтай байж нийгмийг удирдаж, зална шүү дээ
2026-05-01 07:58:57
"ИППОН ДОЖО"-гийн эцэг, эхийн зөвлөл улсын аварга багууд бэлэг гардуулав
2026-05-01 07:10:00
ӨСГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯСАН 21 НАСТАЙ ЭЭЖИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-01 07:04:33
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
2026-05-01 07:00:00
Н.НАРАНБААТАР: ХУЛГАЙ ХИЙХ ВИЙ ГЭЖ ХИЙ ХАРДААД ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХОЙШЛУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ
2026-05-01 07:00:00
СПОРТ, ОЛИМПЫН “ВИКИПЕДИА” ОТТО АХ
2026-05-01 07:00:00
ТАНИЛЦ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХУДУУДЫН Х.БАТТУЛГА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ААЛЗНЫ ТОР МЭТ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
2026-05-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |