-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 50 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Чөлөөт бөхийн “U20” ангиллын залуучуудын 2025 оны УАШТ-д түрүүлсэндээ маш их баяртай байна.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Одоо хэдэн настай. Ямар сургуульд сурч байна вэ?
-Намайг Баттогтохийн Чулуун-Эрдэнэ гэдэг. Одоо 17 настай. Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч.
-Төв аймагт төрсөн хүүхэд үү?
-Тийм ээ, би Төв аймгийн Батсүмбэр суманд төрж өссөн.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би таван хүүхэдтэй айлийн дунд охин.
.jpg)
-Яагаад чөлөөт бөхийн спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Би багадаа хөдөлгөөнтэй сахилгагүй охин байсан. Намайг 10 настай байх үед хүргэн ах маань жүдо бөхийн спортыг санал болгож, анх жүдо бөхийн секцэнд бүртгүүлэн оруулж өгсөн юм. Гэтэл 7-р ангид ороод хувийн шалтгаанаас болж Батсүмбэр сум руугаа буцсан. Манай суманд жүдо бөхийн секц байхгүй байсан. Тэгээд л сургуулийнхаа биеийн тамирын Ц.Бат-Эрдэнэ багшийн чөлөөт бөхийн секцэнд орж байлаа. Ц.Бат-Эрдэнэ багшийн шавь болж чөлөөт бөхийн анхан шатны техникийг эхнээс нь заалгуулж, улам шамдан хичээллэх болсон.
.jpg)
-Анх бөхийн спортыг сонгох үед тань гэр бүлийнхэн чинь эсэргүүцэж байв уу?
-Үгүй ээ, ээж, аав маань эсэргүүцээгүй. Харин ч бүр ихээр дэмжсэн. Тэд миний сонголтыг хүндэтгэж үзсэн. Аль болох боломжийнхоо хэрээр намайг дэмжиж, тусалсан. Манай гэрийхэн, миний оролцож байгаа бүх тэмцээний минь ар талыг найдвартай даадаг. Намайг сэтгэл, санаагаар дэмжиж, урам зориг, эрч хүч хайрладаг хүмүүс байгаа юм.
.jpg)
-Бөхийн спортоос өөр спортоор хичээллэж байсан уу?
-Бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Түрүүн дурдсанчлан би анх жүдо бөхөөр хичээллэж байсан. “Монголын жүдо академи”-д Юүки Такахаши багшийн шавь болж, 2018 онд жүдогоор тамирчны гараагаа эхлүүлж байсан.
-УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Залуучуудын УАШТ-д нийт гурван барилдаан хийж, алтан медаль хүртсэн.
.jpg)
-Улсын аваргын алтан медалийн төлөө “Төв-Арж” клубийнхээ С.Очиртуяатай ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
-УАШТ-ий сүүлийн барилдааныг С.Очиртуяатай хйисэн. Тэр маш их туршлагатай, сайн бөх байгаа юм. Тийм болохоор аль болох сандралгүй багшийнхаа үгийг сайн сонсож, өөрийнхөө барилдааныг хянаж, тайван, сандрал багатай барилдсан.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд таван жил өнгөрсөн байна. Их хугацаа биш ч гэлээ. Багагүй хугацааг спорттой холбогдон өнгөрүүлж байгаадаа баяртай байдаг.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
- Миний хамгийн том амжилт гэвэл “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын их наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн “U17” ангиллын улсын аваргаас алтан медаль, “U23” ангиллын УАШТ-ээс хүрэл медаль, “U20” ангиллын УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтууд байна.
–Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Чөлөөт бөхийн спортын нэгдүгээр зэрэгтэй.
–Тив, дэлхийд алдартай хөнгөн жингийн эмэгтэй тамирчдын хэний барилдаанаас нь суралцдаг вэ?
-Ер нь монголын тамирчдадаа их үзэж үлгэр дуурайлал авдаг. Харин гадаадын тамирчдаас бол Акари Фүжинамигийн барилдааныг үзэх их сонирхолтой байдаг.
| Б.ЧУЛУУН-ЭРДЭНЭ: Юүки Такахаши багшийн шавь болж, 2018 онд жүдо бөхөөр тамирчны гараагаа эхлүүлж байлаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |