-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 55 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-За баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цэвээний Одончимэг гэдэг. Орхон аймгийн Эрдэнэт хот төрж өссөн. Одоо 19 настай. Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан.

-УАШТ-д хэдэн барилдаан хийж алтан медаль хүртэв?
-Энэ жилийн “U20” ангиллын УАШТ-д дөрвөн барилдаан хийж түрүүлсэн.
-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны Япон Улсад сурдаг Б.Халиунтай ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
-Ерөнхийдөө манай багш нар маань Б.Халиунтай том барьцнаас золгож барилдаарай гэж захисан. Мөн “Зай өгөхгүй, тулж барилдан шүү” гэж зөвлөсөнөөр л барилдсан.
-Энэ удаагийн УАШТ-ий хамгийн хүч, ширүүн өрсөлдөгч хэн байсан бэ?
-Хамгийн хүчтэй, ширүүн өрсөлдөгч Б.Халиун байлаа. Түүнтэй ширүүн өрсөлдөөнтэй барилдааныг хийсэн.
.jpg)
–“Баянгол Аваргууд академи”-ийн хэн багшийн шавь бэ?
-Би Эрдэнэтийн “Хангарьд” спортын ордны чөлөөт бөхийн Г.Цэрэнпунцаг багшийн удирдлаган дор таван жил бэлтгэл сургуулилалтаа хийдэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар ирээд хотод ирээд МУГТ Б.Наранбаатар, Ц.Мандалсүрэн, ОУХМ П.Лхамгармаа багш нарынхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа үргэлжлүүлэн хийж байгаа.
-“Аваргууд академи”-ийн тамирчин болоод удаж байгаа уу?
-“Аваргууд академи”-ийн тамирчин болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- Чөлөөт бөхийн спортоор 2018 оноос хойш тасралтгүй хичээллэж яваа. Одоо долоо дахь жилдээ хичээллэж байна.
-Бөхийн спортыг сонгож, хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан маань гэвэл анх манай сургууль дээр дугуйлангийн бүртгэл хийж явахтай нь таарсан. Тэгээд сонирхоод бүртгүүлсэн. Секцэнд ороод сарын дараа тэмцээнд ороод барилдсан чинь медаль хүртсэн. Түүнд нь урамшаад улам бүр шамдан хичээллэх болсон. Мөн тэр үед манай хамаатны ах бас чөлөөт бөхөөр хичээллэдэг байв. Тэр ахын нөлөө бас бий. Түүнээс хойш чөлөөт бөхөд бүр улам дуртай болж, бэлтгэл хийгээд л баймаар санагддаг болсон.
.jpg)
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Амжилт гэвэл чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ий хошой мөнгөн медальтай. Нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө хүрэл медалиуд бий. Олон улсын тэмцээнээс хүрэл медаль, “U23” ангиллын УАШТ-ээс алт, хүрэл медаль, оюутны универсиадын УАШТ-ээс мөнгө, хүрэл, “U20” ангиллын УАШТ-ий алтан медальтай.
–Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Бөхийн чөлөөт барилдааны спортын дэд мастер цолтой.

–Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа ном унших, гоё байгальтай газарт дуу сонсоод алхах дуртай.
-Энэ 2025 онд ямар тэмцээн, уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож амжилт гаргахыг төлөвлөж байна. Мөн надад итгэл найдвар хүлээлгэн амжилт хүсэж байгаа хүмүүсийн итгэлийг нь алдахгүй байхыг л бодож байна даа.
| Ц.ОДОНЧИМЭГ: Чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй медаль хүртсэнээр энэ спортод эргэлт буцалтгүй дурлах болсон |
|
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |