-Самбо бөхийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Та сайн байна уу. Танд баярлалаа.

- Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
- Би энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр үе, залуучууд гэсэн хоёр насны ангилалд барилдсан. Өсвөр үеийн самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр барилдаан хийж хүрэл медаль хүртсэн. Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нь гурван барилдаж хийж мөнгөн медаль хүртсэн байгаа. Узбекистан Улсын тамирчинтай хийсэн барилдаан хамгийн хүнд, ширүүн өрсөлдөөнтэй болсон. Тэд их эвгүй барилдаантай охидууд байсан.
.jpg)
–Медалийн өнгөө хувиргах боломж байв уу. Медалийн төлөөх барилдаанд ямар тактикаар барилдаж хүрэл медаль хүртсэн бэ?
-Медалийн өнгөө хувиргах боломж бол байсан. Өсвөр үе, залуучуудын хоёр ангиллын тэмцээн дээр хоёуланд нь Узбекистан Улсын хоёр тамирчинтай таарсан. Тэр хоёр тамирчинд нэг онооны зөрүүгээр жаахан харамсалтайгаар хожигдсон. Харин хүрэл медалийн төлөө барилдсан тамирчин их чарж барилддаг бяртай охин байсан. Түүнтэй түрүүлж мэхээ хийж оноо авах тактикаар барилдаан хийж ялалт авсан байгаа.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цэрэнтогтох овогтой Сэлэнгэмөрөн гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат. Одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын спортын дунд сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг. Жүдо бөхийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин.
-Самбо, жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- Би одоо самбо, жүдо бөхийн төрлөөр зургаа дахь жилдээ хичээллэж байна.

–Хэн багшийн шавь бэ?
- Би их олон багштай. Миний анхны багш бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын жүдогийн багш Цоожсүрэн байгаа. Түүний дараа “Шинэ Бадрах” дэвжээ рүү шилжиж, Сарангоо багшийнхаа шавь нь болсон.
–Бөхийн спортыг сонгох болсон шалтгаан юу байсан бэ?
-Манай аав үндэсний бөхөөр барилддаг байсан. Тэр үеийн боломжоос хамаараад аав спортоо орхисон. Тийм болохоор аавынхаа дутууг гүйцээнэ гэж дотроо бодож жүдо бөхийн спортыг сонгон хичээллэж байгаа.

–Самбо, жүдо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Би жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай. Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, хүүхдийн зуны спортын их наадмаас хүрэл медальтай. Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл хүртэж байсан.
.jpg)
-Сэтгэлдээ хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байсан бэ?
-2019 оны Ерөнхийлөгчийн цомын тэмцээний барилдаанууд хамгийн гоё, сайхан санагддаг. Одоо хүртэл тэр барилдаануудыг дурсан санах сайхан байдаг. Тэр барилдаанаас өөрийн хүчинд, өөртөө итгэх, итгэлийн хүчийг олж харсан юм болов уу гэж боддог.

-Жүдо бөхийн 63 кг-д барилддаг уу?
-Тийм ээ, жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын ангилалд 63 кг-ын жинд барилдаж байгаа.
-Танай гэр бүлд ааваас тань өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манай гэр бүлийнхэн бүгдээрээ спортод дуртай хүмүүс байдаг. Одоо манай дүү надтай хамт жүдо бөхөөр хичээллэж байгаа.
–Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу байгаа вэ?
-2025 оны арваннэгдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж түрүүлэх зорилго тавьсан байгаа. Би олимпын аварга болохыг мөрөөддөг, аавынхаа нэрийг олимпын тавцанд дуудуулах миний хамгийн том хүсэл, мөрөөдөл гэж хэлж болно.
| Ц.СЭЛЭНГЭМӨРӨН: Аавынхаа дутууг гүйцээх гэж жүдо бөхийг сонгосон |
|
Хуванцар сав цуглуулах нь иргэний үүргээ гүйцэтгэж байгаа том илрэл
2026-02-02 11:31:13
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17
2026-02-02 11:09:25
УУЦНЫ МАХ 400-800 МЯНГА, ТАВГИЙН ААРУУЛ ШИРХЭГ НЬ 18000-20000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-02-02 08:15:48
ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГТ ДАВХАР АЖИЛЛАЖ, БУСДЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ЦАЛИНЖУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
2026-02-02 07:50:09
Б.Мөнхзаяа, Д.Гантулга нар Японы марафонд амжилттай гүйлээ
2026-02-02 07:30:00
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-02-02 07:28:00
Чөлөөтийнхөн “Иван Ярыгин”-ы тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-02-02 07:20:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-02 07:13:21
Цанын өртөөчилсөн аялал эхэллээ
2026-02-02 07:10:00
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-02-02 07:08:26
2026-02-02 07:04:04
2026-02-02 07:00:00
Б.Хулан, Б.Отгонтуяа нар Иван Ярыгины “Гран при”-гээс хүрэл медаль хүртэв
2026-02-01 16:24:45
Т.Түвшинжаргал Иван Ярыгины “Гран при”-гээс алтан медаль хүртлээ
2026-02-01 15:33:14
З.Болортунгалаг Иван Ярыгины “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-02-01 14:58:06
Японд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол боллоо
2026-02-01 13:12:06
Шатрын “ Оюуны шандас” тэмцээн зохион байгуулагдлаа
2026-02-01 12:19:16
З.Болортунгалаг Иван Ярыгины “Гран при”-гийн алтан медалийн төлөө барилдана
2026-02-01 10:58:47
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН
2026-02-01 09:00:00
Б.МИШЭЭЛ: КИНО ТЕАТРЫН ДЭЛГЭЦЭЭР ӨӨРИЙГӨӨ ХАРАХ МӨЧ МАРТАГДАШГҮЙ БАЙЛАА
2026-02-01 09:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-02-01 09:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-01 09:00:00
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-02-01 09:00:00
УСЧИН ХҮҮ ТУЛГАА
2026-02-01 09:00:00
М. Нандин-Эрдэнэ “Black Combat” холбоонд Jong Heon Park яллаа
2026-02-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |