
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Г.НАРАНЦЭЦЭГ, Ж.АНУДАРЬ ХҮЧ СОРИНО
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 24 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, Жамсрангийн Анударь нар барилдана. Тэднийг олимпын дэлхийн хүрэл медальт Шведийн “Залуу-Од” Tara BABULFATH, Францын Shirine BOUKLI, Португалийн Catarina COSTA, Испанийн Laura MARTINEZ ABELENDA, Сербийн Andrea STOJADINOV, Бразилийн Natasha FERREIRA, Чилийн Mary Dee VARGAS LEY нарын амаргүй, хүчтэй өрсөлдөгчид хүлээж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Ц.ГАЛ-ОД, М.НАНДИН-ЭРДЭНЭ НАР ӨРСӨЛДӨНӨ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 20 жүдочин байгаа. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од нар барилдана. Тэднийг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Amandine BUCHARD, Израилийн Gefen PRIMO, Унгарын PUPP Reka, Испанийн Ariane TORO SOLER, Сербийн Milica NIKOLIC нарын хүчтэй өрсөлдөгчид хүлээж байгаа юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД М.ИЧИНХОРЛОО, Т.АРИУНЗАЯА НАР ХҮЧ СОРИНО
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 24 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа нар барилдана. Тэднийг олимп, дэлхийн медальтан Францын Sarah Leonie CYSIQUE, Сербийн Marica PERISIC, Германы Pauline STARKE, Бразилийн Jessica LIMA, Гүржийн Eteri LIPARTELIANI, Италийн Veronica TONIOLO, ОХУ-ын Kseniia GALITSKAIA нарын хүчтэй өрсөлдөгчид хүлээж байгаа. Харин 63 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД Д.ЕСҮЙ ӨРСӨЛДӨНӨ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 31 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас тус жинд Дарханбатбаярын Есүй барилдана. Түүнийг олимпын хүрэл медальт, ОХУ-ын Madina TAIMAZOVA, Германы Miriam BUTKEREIT, Giovanna SCOCCIMARRO, Хорватын Lara CVJETKO, Нидерландын Sanne VAN DIJKE, Португалийн Tais PINA, Шведийн Ida ERIKSSON, Английн Kelly PETERSEN POLLARD, Италийн Irene PEDROTTI нарын амаргүй өрсөлдөгч байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД А.ДУЛАМСҮРЭН ХҮЧ ҮЗНЭ
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 19 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаа Айлтгүйбаатарын Дуламсүрэн барилдана. Түүнийг Португалийн Patricia SAMPAIO, Английн Emma REID, Нидерландын Lieke DERKS, Словенийн Metka LOBNIK, Францын Fanny Estelle POSVITE нарын хүчтэй өрсөлдөгчид байгаа юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД А.АДЪЯАСҮРЭН ӨРСӨЛДӨНӨ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна. Манай улсаас тус жинд ОУХМ Амарсайханы Адъяасүрэн барилдана. Түүнийг Францын Romane DICKO, Julia TOLOFUA, Италийн Asya TAVANO, Нидерландын Karen STEVENSON, Marit KAMPS, ОХУ-ын Elis STARTSEVA нарын хүчтэй тамирчид хүлээж байна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Э.АРИУНБОЛД, К.ЁОЛК
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайваны Ариунболд, Кадирбекийн Ёолк нар өрсөлдөнө. Тэднийг олимпын мөнгөн медальт Францын Luka MKHEIDZE, Бразилын Michel AUGUSTO, Нидерландын Emiel JARING нар хүлээж байгаа. Бусад нь төдийлөн олонд танигдаагүй залуу тамирчид байх шиг байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Ё.БАСХҮҮ, ӨЛЗИЙБАЯРЫН БЯМБАСҮРЭН НАР ХҮЧ СОРИНО
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 36 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байгаа. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, Өлзийбаярын Бямбасүрэн нар барилдана. Ё.Басхүү 66 кг-ын жингийн бүх тамирчдыг чансаагаар тэргүүлж барилдах бололтой. Манай тамирчдад Сербийн Strahinja BUNCIC , Азербайжаны Rashad YELKIYEV, Украины Mykyta HOLOBORODKO, Английн Michael FRYER, ОХУ-ын Abrek NAGUCHE, Гүржийн Temur NOZADZE нар гол өрсөлдөгч болох болов уу.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Л.АНХЗАЯА, О.УРАНБАЯР ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 44 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас тус жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдана. Тэднийг АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОХУ-ын тамирчин Makhmadbek MAKHMADBEKOV, Гүржийн олимп, дэлхийн аварга Lasha SHAVDATUASHVILI, Францын Joan-Benjamin GABA, ОХУ-ын Ruslan HALAVACHOU нарын амаргүй өрсөлдөгчид хүлээж байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД О.ШИНЭБАЯР БАРИЛДАНА
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 37 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр барилдана. Түүнд Туркийн Vedat ALBAYRAK, Канадын Francois GAUTHIER DRAPEAU, Гүржийн Zaur DVALASHVILI, Францын Alpha Oumar DJALO нар гол өрсөлдөгч байх болов уу.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИНД Ц.ГАН-ЭРДЭНЭ, Б.МӨНХБАЯР ХҮЧ ҮЗНЭ
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 30 бөх барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Цэрэнбатын Ган-Эрдэнэ, Баттогтохын Мөнхбаяр нар барилдана. Тэднийг Гүржийн Lasha BEKAURI, Luka MAISURADZE, Бразилийн Rafael MACEDO нарын хүчтэй өрсөлдөгчид хүлээж байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД Б.ХҮДЭРЧУЛУУН ХҮЧ СОРИНО
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 34 барилдах мэдүүлэг өгөөд байна. Манай улсаас тус жинд Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдах юм. Түүнийг Гүржийн Ilia SULAMANIDZE, Бразилийн Leonardo GONCALVES, ОХУ-ын Arman ADAMIAN, Канадын Kyle REYES, Кубын Ivan Felipe SILVA MORALES нарын шилдгүүд хүлээж байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД БАТХУЯГИЙН ГОНЧИГСҮРЭН ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн +100 жинд 19 тамирчин барилдах мэдүүлгийг одоогоор өгөөд байна. Манай улсаас ОУХМ Батхуягийн Гончигсүрэн анх удаа гранд слам ангиллын тэмцээнд жин өгсөн +100 кг-ын жинд барилдаж эхлэх гэж байгаа. Түүнийг дэлхийн аварга Гүржийн Guram TUSHISHVILI, ОХУ-ын Inal TASOEV, Нидерландын Jelle SNIPPE, Германын Losseni KONE нарын шилдэг тамирчид хүлээж байна.

| “ТБИЛИС-2025” ГРАНД СЛАМД МАНАЙ 20 ЖҮДОЧИН ӨРСӨЛДӨНӨ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |