ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Б.СҮХБАТ, Н.МЭНДСАЙХАН
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 жүдочин байгаа. Манай улсаас улсын гурван удаагийн аварга ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Нямсүрэнгийн Мэндсайхан нар барилдана. Н.Мэндсайхан “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Францын REVOL Cedric-тэй барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “А” хэсгийн аваргын төлөө Франц, Ливан, Испанийн тамирчдын хэн ялсантай хүч сорино.
ОУХМ Б.Сүхбат “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Францын Romain VALADIER PICARD-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол “С” хэсгийн аваргын төлөө Узбекистан, Азербайжан Анголын тамирчдын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Г.ХЭРЛЭН, Б.НЯМРЕНЧИН, Б.НАРМАНДАХ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 жүдочин байна. Манай улсаас ОУХМ Ганболдын Хэрлэн, Бадамрагчаагийн Нямсренчин, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Баянмөнхийн Нармандах нар өрсөлдөнө. ОУХМ Г.Хэрлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын Julien FRASCADORE-тэй барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Азербайжан, Монтенегрогийн тамирчдын хэн ялсантай барилдана. Б.Нямренчин “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Солонгосын KIM Channyeong-тай хүч үзнэ. Хэрэв ялж чадвал хоёрдугаар тойрогт Азербайжаны Ruslan PASHAYEV-тай барилдана. Б.Нармандах “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Гүрж болон Гуйнеа Биссау Улсын тамирчдын хэн ялсантай хүч сорин өрсөлдөнө.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 26 жүдочин байна. Манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Гүржийн Kote KAPANADZE-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Канадын Francois GAUTHIER DRAPEAU-тай таарна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Ж.АНУДАРЬ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 18 жүдочин байна. Манай улсаас залуу тамирчин, шинэхэн улсын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Жамсрангийн Анударь барилдана. Тэрбээр “С”хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын PARK Eunlee-тэй барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Японы KOGA Wakana-тай таарах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.ГҮНДЭГМАА, Б.УРАНЗАЯА, Б.ХОРЛООДОЙ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 23 жүдочин бүртгүүлсэн байна. Манай улсаас Баянмөнхийн Уранзаяа, Болдбаатарын Гүндэгмаа нар өрсөлдөнө. Б.Гүндэгмаа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хонконгийн Shuk Ki TSUI-тай өрсөлдөнө. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Испанийн Ariane TORO SOLER-той барилдана. Б.Уранзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Julie WEILL DIT MOREY-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Киперийн Sofia ASVESTA-тай өрсөлдөнө. ОУХМ Б.Хорлоодой “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Сербийн Milica NIKOLIC, Францын Lea BERES нарын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д О.ОЮУНЧИМЭГ, М.ЦЭНДБАЗАР
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 16 жүдочин барилдах мэдүүлэг өгөөд байна. Энэ жинд манай улсаас ОУХМ Оюунгэрэлийн Оюунчимэг, Машбатын Цэндбазар нар өрсөлдөнө. Манай тамирчин М.Цэндбазар “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Martha FAWAZ-тай хүч үзнэ. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Францын Faiza MOKDAR, Испанийн Marta GARCIA MARTIN нарын хэн ялсантай таарах юм. О.Оюунчимэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн NELSON LEVY Timna-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Японы Mika ADACHI, Францын Chloe DEVICTOR нарын хэн ялсантай “D” хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болох юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Х.МАРАЛМАА
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 25 жүдочин барилдах мэдүүлгийг өгөөд байгаа. Манай улсаас залуу тамирчин Хүрэлчулууны Маралмаа барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн ахмад туршлагатай тамирчин Cristina CABANA PEREZ-тай барилдана. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Хорватын Katarina KRISTO-той таарна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д С.ЛХАГВАДУЛАМ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 21 жүдочин барилдах юм байна. Манай улсаас ОУХМ Саранцэцэгийн Лхагвадулам жин өгсөн өрсөлдөнө. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Италийн Irene PEDROTTI-тэй барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол “С” хэсгийн аваргын төлөө барилдах боломж гарна.
| ЖҮДО БӨХИЙН “ПАРИС-2025” ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |