-Манай улсад эмэгтэй дугуйчин цөөн байдаг уу?
-Дугуйн спорт техникийн хүнд, тэсвэр, хатуужил, хурд, хүч шаардсан, эрсдэл өндөртэй төрөл болохоор эмэгтэй тамирчид цөөхөн байдаг.

-Энэ удаагийн УАШТ заалны суурин виртуал дугуйн уралдаан байх уу?
-Тийм ээ, энэ сарын 11-12-ны өдрүүдэд 2025 оны виртуал дугуйн УАШТ болох гэж байгаа.
-Өөрөө өмнөх жилийн виртуал дугуйн УАШТ-д уралдсан уу?
-Тийм ээ, би түрүү жил виртуал дугуйн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль авсан.
.jpg)
-Энэ төрөл хэдий үеэс хөгжиж байгаа шинэ төрөл вэ?
-Виртуал дугуйн УАШТ 2023 оноос эхэлсэн. Би виртуал дугуйн УАШТ-д гурав дахь жилдээ орох гэж байна.
-Өөрөө хэдэн настайдаа дугуй унаж сурсан бэ?
- Би анх 12 настайдаа дугуй унаж сурсан.
.jpg)
-Багадаа ямар спортоор хичээллэж байв, яагаад эрсдэл ихтэй дугуйн спортыг сонгож хичээллэх болов?
Дунд сургуулийн сурагч байхдаа анх дугуйн спортод хөл тавин орж, хичээллэж эхэлсэн. Тэр үед 15 настай байсан. Өөр спортын төрлөөр бол хичээллэж байгаагүй. Би багын л дугуй унах дуртай охин байсан. Тэгээд 2005 онд дүүргийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд оролцож, анхны алтан медалиа хүртсэн. Тэр үеэс хойш эргэлт буцалтгүй дугуйн спортод орсон. Одоо хүртэл дугуйгаар уралдсаар л байна даа.
.jpg)
-Дугуй техникийн спорт тийм болохоор тамирчны бэлтгэл сургуулилалтаас гадна дугуйны бүрэн бүтэн байдал нь амжилтад нөлөөлнө биз?
-Тэгэлгүй яах вэ. Дугуйн спорт өртөг өндөртэй. Улсаас дугуйн хангалт байдаггүй учраас хувиасаа хөрөнгө, мөнгө гаргах нь чанга, хүндрэлтэй байдаг. Аль болох л чадлаараа сайныг нь худалдан авч, орчин үетэйгээ хөл нийлүүлэн, ойртуулах хэмжээний дугуй авахыг боддог. Боломжийн дугуй, сайн туслах хэрэгсэл, материал бэлтгэхийг хичээдэг.
.jpg)
-Уралдааны замд дугуйн хөнгөн эвдрэл гэмтэл гарвал өөрөө засдаг уу?
-Уралдааны замд дугуйн эвдрэл, гэмтэл гарах нь эмэгтэй тамирчдын хувьд хүнд хэцүү асуудал байдаг.
-Дугуйн ямар төрөл, зайд уралддаг вэ?
-Манай улсад эмэгтэй тамирчид цөөхөн бий. Тийм болохоор бүх л зай, төрөлд нь уралддаг даа. Ганцаарчилсан, багийн, бөөн болон цуваа гараатай уралдаан, уулын дугуй гээд л бүх төрөл ангилалд уралдаж байгаа.
.jpg)
-Дугуйн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Монгол Улсын 11 удаагийн аварга болсон. Монголыг бүх ард түмний спартакиад их наадамд 2012, 2016, 2022 онд дараалан гурван удаа түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн байгаа. 2022 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль ,бөөн гараатай уралдаанд шагналт зургадугаар байрт шалгарч байлаа. 2008, 2011, 2014, 2015, 2016, 2017, 2021, 2022 онд дугуйн спортын “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарч байсан. 2022 онд Ерөнхийлөгчийн “Хүндэт медаль”-аар шагнуулсан.
.jpg)
-Одоо ямар клуб, нийгэмлэгт бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин. Дугуйн спортын ОУХМ цолтой. Дугуйн спорт эмэгтэй хүнд спорт хэдий ч гоо зүй, биеийн галбирыг жигд хөгжүүлдэг. Мөн техниктэй харьцах чадварт сургадаг. Хотын их түгжрэлд бензин тос гэхгүй машинаар нэг цаг явах газар, дугуйгаар 15 минут явах жишээний давуу талууд бий. Дугуй унах нь эрүүл чийрэг бие, бялдартай, сэтгэл санааны хувьд маш их эрч хүчийг олж авах үндэс болно. Дугуйн унах олон сайхан давуу талууд байдаг. Тийм болохоор амьдралын минь салшгүй нэг хэсэг дугуйн спорт яах аргагүй мөн. Би дугуй спортоор 19 дэх жилдээ тууштай хичээлэж байгаа даа баяртай байдаг.
| Ц.СОЛОНГО: Дугуйн спорт хүнд төрөл хэдий ч биеийн галбирыг жигд хөгжүүлдэг |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |