-Оюутны байлдааны самбо бөхийн улсын аваргаас медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Батхуяг овогтой Дөлгөөнтуяа гэдэг.
-Говь-Алтай аймгийн хүүхэд үү. Улаанбаатар хотод хэдий үеэс амьдарч байгаа вэ?
-Тийм ээ, би Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрж өссөн. Анх оюутан болоод Улаанбаатарт орж ирж байсан. Тэр үеэс хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хотын суугуул иргэн болсон.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ, аль сургуульд сурдаг вэ?
-Одоо би 24 настай. Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд “1+1” хөтөлбөрт суралцаж байгаа. Өмнө нь “Их засаг” олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжилээр төгссөн. Мөн Онцгой байдлын газар ажиллаж байгаа.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Таеквондогийн спортын мастер цолтой. Олон улсын хар бүс нэгдүгээр дантай. Мөн сагсан бөмбөг, чөлөөт бөх гэх зэрэг спортуудын улсын зэрэгтэй тамирчин.
.jpg)
–Таеквондогоор хэдэн настай байх даа хичээллэж эхэлсэн бэ?
-Таеквондогийн спортоор анх дунд сургуулийн 5-р ангийн сурагч байх үедээ хичээллэж эхлээд 7-р ангид орох жилдээ тэмцээнд орж эхэлсэн.
-Байлдааны самбо бөхөөр хичээллэдэг гэхээр спорт самбо, жүдо бөхөөр барилддаг уу?
-Тийм ээ, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч, жаахан хүүхэд байхдаа барилддаг байсан. Харин оюутан болсон тэр цаг үеэс хойш барилдахаа больсон.
.jpg)
-Яагаад охин хүүхэд байж бусад спортоос илүүтэйгээр тулааны спортыг сонирхож хичээлэх болсон юм бэ?
-Тулааны спорт бол маш том хүндлэл. Мөн дорно дахины ард түмний ёс суртахууныг төлөвшүүлж өгдөг. Тамирчин хүнд биеэ авч явах чадвар, бусдыг хүндлэх хүндлэл, тэсвэр тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг маш сайн суулгаж өгдөгөөрөө онцлогтой спорт байгаа юм. Таеквондо бол хамгийн цэвэр шүүлттэй спорт энэ нь маш их таалагдсан. Таеквондогийн спорт нь тамирчин хүнд хурд, хүч, тэсрэлтийн мэдрэмжүүдийг суулгадаг. Орон зайн болон хөдөлгөөний торгон мэдрэмжийг өгдөг. Нэг үгээр хэлвэл таеквондогийн хөлийн цохилтын техникийн гүйцэтгэл нь классик гоёмсог харагддаг байсан нь таеквондогоор хичээллэх сонирхлыг илүүд татсан байх.
.jpg)
–Тулааны спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Тулааны спорт бол маш том хариуцлага, тэсвэр тэвчээр, хөлс хүч , авхаалж самбаа, зориг шаарддаг спорт юм. Спортоор хичээллэдэг хүмүүсийн ихэнх нь маш том зорилготой, тууштай харилцаа хандлага сайтай байдаг. Тэд хүнийг хүндлэх хайрлах бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг нь маш их таалагддаг. Миний хувьд бол спортоор хичээллэж эхэлснээс хойш цаг барьдаг болсон. Хийсэн зүйлээ заавал дуусгадаг, нэг тийм тууштай шинж чанарыг өөрөөсөө мэдэрсэн. Мөн олон, олон хүүхэд, залууст спортоор хичээллэж өөрийгөө олоосой гэж хүсэж байна.
–Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Монгол Улсын зургаан удаагийн аварга. Оюутны универсиад их наадмын хошой аварга болж, хос алтан медаль хүртсэн. Таэквондогийн цомын аварга шалгаруулах бүх тэмцээн уралдаанд амжилттай оролцож медальт байрт шалгарч байсан.
| Б.ДӨЛГӨӨНТУЯА: Таеквондогийн хөлийн цохилтын техник классик гоёмсог харагддаг |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |