–Дархан-Уул аймгийн “Шилдэг тамирчин” болсонд баяр хүргэе.
-Баярлалаа танд.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Оргилсайхан овогтой Ариунсайхан гэдэг.

-Одоо хэдэн настай вэ, аль сургуульд сурдаг вэ?
-Одоо 18 настай.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Аав, ээжтэйгээ хөдөө мал дээр өссөн.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би багадаа их хөдөлгөөнтэй охин байсан шүү.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Бөхийн спорт бол асар их хүндлэл, ёс зүйг илэрхийлдэг учраас бусад илүүтэйгээр сонирхож хичээллэсэн.
-Жүдо, самбо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Жүдо бөх ямарч үед өрсөлдөгчдөдөө хүндлэл үзүүлдэг гайхамшигтай спорт. Жүдочид татамигаас буухдаа ч ёсолж, өрсөлдөгчөө, дэвжээгээ, шүүгч нартаа хүртэл хүндэтгэл үзүүлдэг учраас тэр юм болов уу.

-Жүдо, самбо, жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би 2020 оноос эхлэн жүдо бөхөөр хичээллэж байгаа. Одоо тав дахь жилдээ хичээллэж байгаа.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Жүдо бөхийн спортын мастерийн болзол хангасан байгаа.

-Жүдо, самбо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, хүрэл медаль авч байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн дээр сэтгэлд үлдсэн хамгийн сайхан барилдаануудыг хийсэн гэж бодож байна.
-Өөрийн тань жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчид байна вэ?
-Миний хувьд бүх л тамирчин хүчтэй өрсөлдөгч нар хэнийг ч дутуу үнэлж болохгүй.
| О.АРИУНСАЙХАН: Бүх өрсөлдөгч хүчтэй хэнийг ч дутуу үнэлж болохгүй |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |