-“Бөртэ чоно-2024” наадмын “Шилдэг эрэгтэй тамирчин” шагналыг хүртсэнд баяр хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа.
.jpg)
-Жүдо бөхийн “Абу Даби-2024” ДАШТ-ээс хойш тэмцээнд орсонгүй. Ямар нэгэн бэртэл, гэмтэлтэй байгаа юу?
-Харин тийм ээ, ДАШТ-ий үеэр хуучин бэртэл сэдэрсэн. Тэгээд ДАШТ-ээс хойш тэмцээнд орж чадаагүй.
- Сая болж өнгөрсөн “Токио-2024” их дуулгад яагаад барилдсангүй вэ?
-Бэртэл гүйцэд эдгээгүй байсан учраас “Токио-2024” их дуулгад оролгүй өнжсөн.
-2025 оны УАШТ-д 73 кг-ын жиндээ барилдах уу?
-Тийм ээ, 2025 оны УАШТ-д 73 кг-ын жиндээ барилдана.
. -Дэлхийн аваргаас медаль хүртсэн гайхалтай барилдааны талаар асуухгүй байж чадахгүй байна. ДАШТ-ий нэгдүгээр тойрогт Живоутын Aden-Alexandre HOUSSEIN-ийг, хоёрдугаар тойрогт олимп, дэлхийн аварга Гүржийн Lasha SHAVDATUASHVILI-ийг, гуравдугаар тойрогт Румыны Alexandru RAICU ялжээ. “D”хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга Швейцарийн Nils STUMP-ийг ялсан барилдааны талаар эргээд нэг дурсахгүй юу?
.jpg)
-“Абу Даби-2024” ДАШТ үнэхээр сайхан байсан. Анх удаагаа дэлхийн аваргад оролцож медальт хүртсэн болохоор үгээр хэлшгүй үнэхээр сайхан байлаа.
-Шөвгийн дөрөвт Японы ISHIHARA Tatsuki-тэй ямар барилдаан хийж хожигдол хүлээсэн бэ?
-Японы бөх бол хүчтэй өрсөлдагч байсан. Өөрийн барьц байрлалын алдаанаас болж хожигдсон.
-Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх амаргүй барилдаанд олимп, дэлхийн медальтан Бразилийн Daniel CARGNIN-ийг ялсан. Гаргнин барилдаан гаргахгүй хамгаалалтын, тактикийн барилдаан хийгээд байсан. Түүнтэй барилдах хэцүү байсан уу?
.jpg)
-Бразилын Гаргнин бол хүчтэй, хүнд ширүүн өрсөлдөгч байсан. Барилдааны арга барил, ажиллах чадвар өндөртэй, дээд зэрэглэлийн тамирчин. Татамид гарахаас өмнө багш нар маань зөвлөж, ярилцаад “За чи түрүүлж барьц аваад, өөрийн барилдаанаа гарган ажиллаж, үнэлгээ авах хэрэгтэй” гэсэн. Тэгээд л багш, дасгалжуулагчдын зөвлөгөө, тактикийн дагуу барилдсан.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Лавжаргалын Анхзаяа гэдэг. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ цолтой. ДАШТ-ий хүрэл медальтай. Ховд аймгийн Манхан суманд төрж өссөн. Дархан-Уул аймгийн суугуул иргэн.
-Одоо хэдэн настай вэ, ямар клубийн тамирчин бэ?
-Би одоо 24 настай. “Женко” клуб, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин.
.jpg)
-Бага нас нь Дарханд өнгөрсөн үү?
-Тийм ээ, есөн настай байхдаа 2009 онд Ховд аймгаас Дархан-Уул аймагт шилжиж ирсэн. Тэр үеэс хойш Дарханд амьдарсан.
-Дархан хотын аль сургуулийн хэдэн оны төгсөгч вэ?
-Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуульд сурсан. Сургуулийнхаа дотуур байранд найман жил амьдарч 2018 онд дунд сургуулиа төгссөн.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Би өөрөө бөхийн спортод дуртай хүүхэд байсан. Манай аавын ах нь самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Батлав гэдэг хүн бий. Н.Батлав ах намайг жүдо бөхийн секцэнд оруулж өгсөн.
-Жүдо, самбо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Жүдо бөхийн гоёмсог техник, сонгодог мэхнүүд их гоё. Тийм болохоор жүдогийн мэх техник, арга барил их таалагддаг байлаа.
.jpg)
-Жүдо, самбо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс алтан медаль хүртэж байсан. Мөн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байлаа. Залуучуудын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэж байсан. Харин жүдо бөхийн зaлуучуудын УАШТ-ээс алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. “IJF” цуврал тэмцээн 2022 оны Португалийн гран пригийн хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальтай.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-Мэдээж 2024 оны жүдо бөхийн дэлхийн аваргын барилдаанууд сэтгэлд тод хоногшин үлдсэн.
-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх дуртай.
| Л.АНХЗАЯА: Жүдо бөхийн дэлхийн аваргын барилдаанууд сэтгэлд тод хоногшин үлдсэн |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |