• Өнөөдөр 2025-02-05

К. ЁОЛК: "Би аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж" боддог байлаа

2024-12-20,   703

Япон Улсын нийслэл Токио хотод болсон “Токио-2024” энэ оны жүдо бөхийн сүүлчийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болсон билээ. Тус их дуулга тэмцээний 60 кг-ын жинд амжилттай барилдаж шагнал тавдугаар байрт шалгарсан ОУХМ Кадербекийн Ёолктой ярилцлаа. Тэрбээр жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр удаа хүрэл медаль хүртсэн . Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл медальтай.

-2024 оны жүдо бөхийн сүүлийн тэмцээн “Токио-2024” их дуулгад амжилттай барилдсанд баяр хүргэе. Токио-2024” их дуулгын медалийн оосроос атгаад алдлаа. Их сайн барилдсан шүү.

    -Баярлалаа. Юуны түрүүн танай  “Эргэлт.мн” сайтын уншиж байгаа та бүхэндээ энэ өдөрийн мэнд хүргэе. Намайг Кадербекийн Ёолк гэдэг. “IJF”-ийн 2024 сүүлчийн тэмцээн болох “Токио-2024” их дуулгад оролцож, шагналт тавдугаар байрт орлоо.  

-Нэгдүгээр тойрогт Румыны Алехандра Матеивыг, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Шерзод Давлатовыг ялжээ. Харин“С” хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Нагаяаматай ямар барилдаан хийсэн бэ?

       -“Токио-2024” их дуулгын “С” хэсгийн аваргын төлөө Японы Нагаяаматай барилдсан. Өмнө нь түүнтэй нэг удаа таарч барилдаад ялагдаж байсан болохоор өмнөх алдаанууд дээрээ сайн ажиллаж барилдсан. Эхнээсээ өөрийнхөө барьц байрлалыг аваад удирдаад явна гэж бодсон. Даан ч болсонгүй, нэмэлт цаг ялагдал хүлээсэн.

-Дагах тойрогт ОХУ-ын Изнхаур Сааевыг ялсан байна. Түүнтэй ямар тактикаар барилдаж ялалтыг авав?

       -ОХУ-ын бөхтэй өмнө таарч барилдаж байгаагүй. Түүний барилдааныг сайн мэдэхгүй болохоор эхнээсээ өөрийнхөө барьц байрлалыг  зөв авч өрсөлдөгчөө торгуулийн барилдаанд оруулж ялсан.

-Хүрэл медалийн төлөө Японы Кента Секимототой барилдахдаа барьц, байрлал,  тактикийн ямар  алдаа гаргаж хожигдол хүлээв ээ?

       -Хүрэл медалийн төлөө барилдсан Японы Секимототой өмнө таарч байгаагүй. Түүний ямар барилдаантай, ямар мэх хийдгийг мэдэхгүй байсан. Тийм болохоор түүний шийдсэн мэхэнд унаж базари үнэлгээ алдсан. Базари үнэлгээ нөхөж авахыг хичээж барилдсан боловч ялагдал хүлээсэн байгаа.

-Японы 60 кг-ын шилдэг тамирчидтай барилдаж үзлээ. Одоо дэлхийн 60 кг-ын шилдгүүдтэй дараагийн ямар тэмцээнд барилдах төлөвөлөөтэй байгаа вэ?

        -Японы 60 кг-ын жингийн тамирчид дэлхийд их дээгүүр барилдаг шилдэг жүдочид байдаг. Он гараад УАШТ-ий дараа олон улсын тэмцээнүүд эхэлнэ.

   -Их дуулгын дараа Японд хамтарсан бэлтгэл хийсэн. Хэр үр дүнтэй бэлтгэл болов?

       -Японд хийсэн хамтаарсан бэлтгэл үнэхээр өгөөжтэй байлаа. Их дуулга тэмцээн барилдаагүй дэлхийн шилдгүүд хүртэл ирж бэлтгэл хийсэн болохоор тэд нартай барилдах боломж олдсон.

  -2025 оны УАШТ-ий бэлтгэлээ бараг л Японд хангаад ирэв үү?

      -Тийм шүү, Ер нь УАШТ-ий барилдааныхаа бэлтгэлийг хангаад ирсэн гэж болно.

 -Бөхийн спортын гараагаа Дархан хотоос эхлүүлсэн.  Дарханы дасгалжуулагч Д.Балжинням, Ганбат нарын шавь уу?

       -Бөхийн спортын гараагаа Дархан-Уул -аймгаас эхэлсэн. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн зааланд Д.Балжинням багш дээр анх дугуйланд явж эхэлсэн. Харин манай анги удирдсан багш Ц. Ганбат биеийн тамирын багш маань байсан юм.

-Их л багаасаа бөхөөр хичээллэсэн санагдах юм. Самбо, жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

       -Тийм ээ, дунд сургуулийн сурагч байхдаа бөхийн секцэнд орж байлаа. Самбо, жүдо бөхөөр 12 дахь жилдээ хичээллэж байна.

-Ер нь яагаад бөхийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?

     -Би багын хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Манай аав Үндэсний бөхөөр барилддаг. Сумын заан цолтой хүн бий.  Аав маань надад их нөлөөлсөн. Аавыгаа дагаж аймаг, сумын наадмаар их явна. Аавынхаа барилдаж байхыг хараад бахархах сэтгэл төрдөг байв.  Би ч гэсэн аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж боддог байлаа. Тэр бүхнээс үүдээд бөхөд дуртай болсон. Тэгээд сургуульд ороод долдугаар ангиа төгсдөг хавар, манай гудамжны Шаравжамц ах нэг өдөр  “Чи бөхийн спортоор хичээллэх үү  гэж асуусан. Би тэгий л даа” гээд бөхийн секцэнд дагаж явсан.  Анх тэгэж л бөхийн спорттой холбогдсон.

   -Сүүлийн жилүүдийн УАШТ-д тогтмол амжилт үзүүлж, медаль хүртээд байгаа. Самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтаасаа сонирхуулахгүй юу?

        -ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээн мөнгө медаль авч байлаа. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр хүрэл медаль авсан. Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-аас алт, хошой хүрэл медаль хүртэж байсан.

 

-Монголын 60 кг-д олон, ижил тэнцүү өрсөлдөгчид байна. Харин сүүлийн жилүүдэд тив, дэлхийд төдийлөн сайн барилдахгүй байгаа. Энэ чухам юунаас болоод байгаа юм бол?

    -Монголын 60 кг ундаргатай жингүүдийн нэг. Дотоодын өрсөлдөнийг улам нэмэгдүүлж байж гадагшаа сайн үзэх байх.

-“Токио-2024” их дуулгын дараа  өөрийн тань “IJF-ийн дэлхийн чансаа 30 гаруй байраар урагшилсан гэсэн. Одоо дэлхийн чансааны хэд дүгээр явна вэ?

   -“Токио -2024” их дуулгад орохоос өмнө би “IJF” дэлхийн чансааны 158 байсан. “Токио” их дуулгад тавдугаар байрт ороод 80 руу  дэвшсэн байгаа.  Дэлхийн чансаанд 78 байраар урагшилсан.

 


К. ЁОЛК: "Би аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж" боддог байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-20 22:58:00
    Бадрах: Серик заан шиг босоо бөх болоорой. Өсвөрийн Үндсний Бөхийн УАШТ д дандаа түрүүлдэг айхтар казах хүү байсан. 21 Аймгуудын дасгалжуулагч багш нар тэр казах хүүхдийг давсангүй гэж шавь нараа загнаж байдаг байлаа. Серик нас нь бүдүүрээд тэр чигээрээ сайн явсан. Харин Казахстан луу зугтсангүй эх орны хүү шиг явж б.а даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-20 18:30:35
    Нараа: Амжилт. Хичээгээрэй дүү. Казах түмнээ баярлуулсан Серик ах шигээ сайн бөх болоорой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188