- 2025 оны гараад болох жүдо бөхийн УАШТ-д барилдах уу?
-Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдана. Энэ удаа 81 кг-ын жинд барилдах бодолтой байгаа.
.jpg)
-2016 онд УАШТ-ий 73 кг-ын жинд түрүүлж байсан. Тэр жил бэлтгэлжилт сайн байжээ. 2016 оны УАШТ хэн хэн барилдаж улсын аварга болж байв аа?
-Тийм ээ, 2016 оны жүдо бөхийн улсын аваргад ОУХМ Батцэцэгийн Батгэрэл ахтай финалдаж алтан медаль авч байсан.

–Ер нь өөрөө нэг хэсэг Ц.Цогтбаатар, Г.Одбаяр хоёр гол өрсөлдөгч нь байсан. 2019 онд Эрдэнэт хотод болсон УАШТ-д Ц.Цогтбаатарт ялагдаж мөнгөн медаль хүртсэн билүү?
-Ер нь тэр үед 73 кг-ын жингийн гол өрсөлдөгч нь Ц.Цогтбаатар, Г.Одбаяр ах маань байсан. 2019 оны улсын аваргын зооны аварга дээр Г.Одбаяр ахыг хожсон. Тэгээд Цогоотой финалдаж, үндсэн цаг хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Нэмэлт цагт сунгасан барилдаанд хожигдож мөнгөн медаль хүртэж байлаа.
.jpg)
-Нидерландын Гааг хотод болсон “Hague-2017” гран прид АНЭУ-ын Виктор Сквортовыг ялж түрүүлж байсан. Харин МУГТ Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн санагдах юм. Гаагийн гран прид хэдэн барилдаан хийж, ямар шилдэг тамирчдыг ялж түрүүлж байсан бэ?
-Гаагийн гран прид нийт таван барилдаан хийсэн. Эхний тойргийн барилдаанд Испанийн бөхийг ялсан. Дараа нь Ираны тамирчныг буулган авсан. Тэгээд дараагийн тойргуудад Герман, Нидерланд Улсын бөхчүүдийг ялсан. Финалд АНЭУ-ын Виктор Сквортовыг хожиж түрүүлсэн.
.jpg)
-Аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Би.Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн.
-Жүдо бөхийг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Аав маань самбо бөхийн спортын мастер цолтой. Би эхээс гурвуулаа айлын бага хүүхэд, ах, эгч хоёр маань жүдо бөхөөр барилддаг. Хоёулаа спортын мастер цолтой тамирчид бий. Ах Наранхүүгийн Баатархүү одоо хүртэл самбо, жүдо бөхөөр барилдаж байгаа. Би ах, эгчийгээ бэлтгэлд нь дагаж явсаар бөхийн спортыг сонирхож, барилддаг болсон.
.jpg)
-Тэгэхээр танайх бөхийн удамтай байх нь ээ?
-Миний аав Санжмятавын Наранхүү самбо бөхөөр барилддаг байсан. Спортын мастер цолтой. Миний нагац өвөө Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн начин, волеболын спортын мастер цолтой “Үсрээ” Дорж гэж хүн байсан.
-Жүдо бөхөөр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Хэн багшийн шавь бэ?
-Жүдо бөхөөр анх 2001 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. Одоо 24 жил болжээ. Миний анхны багш Моломжамц гэж хүн байдаг. Одоо багш маань Орхон аймгийн “Ирээдүй- Одод” спортын дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаа.
.jpg)
-Ер нь сүүлийн жилүүдэд самбо бөхөөр гол төлөв барилдаад байна уу?
-Тийм ээ, 2019 оноос хойш олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тийм болохоор самбо бөхөөр голчлон түлхүү бэлтгэл хийж байгаа.
-Самбо болон жүдо бөхөөр гаргасан амжилтуудаа сонирхуулахгүй юу?
-Самбо бөхөөр Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртээд байна. Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Дэлхийн тулааны наадмын алт, Харлампаевын дэлхийн цомын тэмцээний мөнгө, Беларусийн ерөнхийлөгчийн цомын алтан медальтай. Мөн “Мазаалай” ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс мөнгөн медаль, Өмнөд Солонгосын “Кореа Oпен” тэмцээнээс алтан медаль, дэлхийн спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа.
| Н.ХАДБААТАР: ЖҮДОГИЙН СПОРТЫН МАСТЕР ЦОЛТОЙ АХ, ЭГЧИЙГЭЭ ДАГАЖ БЭЛТГЭЛД НЬ ОЧСООР БАЙГААД БӨХИЙН СПОРТОД ДУРЛАСАН |
|
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |