Тэрбээр самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн цомын алт, мөнгөн медальтай. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай манай улсын шилдэг самбочдын нэг билээ.
.jpg)
- 2024 оны самбо бөхийн ДАШТ-д барилдсан гэсэн. Байлдааны самбо, спорт самбо бөхийн аль төрөлд хэдэн кг-ын жинд барилдсан бэ?
-2024 оны самбо бөхийн ДАШТ- д спорт самбо бөхийн 64 кг-ын жинд барилдсан.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ганхуягийн Мөнхбат гэдэг.
-Аль аймгийн хүүхэд вэ?
-Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн.
.jpg)
-Жүдо, самбо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо, самбо бөхийн төрлөөр 16 дахь жилдээ хичээллэж, барилдаж явна даа.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Жүдо бөхийн спортын мастер цолтой. Харин самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Манай аавын ах нь барилддаг байсан. Тийм болохоор бид сумын хүүхдийн барилдаануудад их ордог байлаа. Өөрсдөө ч барилдах их сонирхолтой байсан л даа. Анх намайг гавьяат тамирчин О. Ууганбаатарын дүү О. Ариунбаатар Спортын төв ордонд самбо бөхийн зааланд даагуулж очоод Эрдэнэбат багштай уулзуулж байлаа. Тэр үеэс эхлэн самбо бөхөөр хичээллэх эхлэл тавигдсан.
.jpg)
-Жүдо, самбо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Самбо бөх бол барилдах ухаан, харин жүдо бөх бол хурд тэсрэлтийн гайхамшиг юм. Тийм болохоор энэ гайхамшигтай спортын хоёр төрөлд татагдаж орсон.
-Жүдо бөхийн УАШТ-ий 60 кг-ын жинд түрүүлж байсан. Тэр үед шигшээ багийн тамирчин биш болохоор жүдо бөхийн гран при, гранд слам, Азийн аварга, ДАШТ-д ордоггүй байсан уу?
-2018 онд жүдо бөхийн УАШТ-д түрүүлж байсан. Мөн тэр жилдээ самбо бөхөөр түлхүү бэлтгэл хийж дэлхийн аваргын тэмцээнд бэлдэж байсан болохоор жүдо бөхийн тэмцээнүүдэд оролцоогүй ээ.
.jpg)
-Жүдо, самбо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Жүдо бөхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медальтай. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг түрүүлсэн. Харин самбо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн цомын алт, мөнгөн медальтай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байрт орж байлаа. Самбо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргын төлөөх барилдаанд хамгийн хурдан хугацаанд есөн секундэнд өрсөлдөгчөө ялж, “Иппон тропи” шагналыг хүртэж, Монгол Улсын аварга болж байсан барилдаан байна. Харин самбо бөхөөр сэтгэлд хоногшсон олон барилдаан байгаа. Саяхан гэвэл “Чингис цом” тэмцээний финалын барилдаанд өрсөлдөгч өө “хонгодох” мэхээр цэвэр ялж түрүүлсэн барилдаан их дурсамжтай санагддаг.
-Өөрийн тань жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчид байна вэ?
-Монголын самбо, жүдо бөхийн 60 кг-ын жинд сул өрсөлдөгч гэж байхгүй. Олимп, дэлхийн медальтай олон шилдэг бөхчүүдтэй жин шүү дээ. Тийм болохоор манай жингийн бүх тамирчин л хүчтэй өрсөлдөгчид гэж боддог доо.
.jpg)
-2025 оны жүдо бөхийн УАШТ-д хэдэн кг-ын жинд барилдах вэ?
- Шинэ он гараад болох 2025 оны УАШТ-д жүдогийн 60 кг-ын жинд, самбо бөхийн 64 кг-ын жинд барилдах бодолтой байгаа. Намайг дэмждэг гэр бүл, ах дүүс, хамт бэлтгэл хийдэг ах, эгч, дүү, багш нартаа шинэ оны мэнд хүргэе.
| Г.МӨНХБАТ: Самбо бөх бол барилдах ухаан, харин жүдо бөх бол хурд тэсрэлтийн гайхамшиг |
|
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |