-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ганбаатарын Саруулгэрэл гэдэг
.jpg)
-Одоо дээд лигийн ямар багт тоглож байгаа вэ?
- “Ховд Ижил Алтай Торгууд” багт тоглож байгаа .
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
Волейболын спортын дэд мастер цолтой.
-Аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Миний уугуул нутаг гэвэл Говь-Алтай аймгийн Дарив сум. Харин суугуул нутаг гэвэл Өмнөговь аймаг байгаа юм.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би дээрээ дөрвөн эгчтэй. Айлын бага нь
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний аав Нямаагийн Ганбаатар гэж хүн байсан. Намайг 12 настай байх үед аав маань бурхан болсон. Би таван охинтой айлын хамгийн бага нь. Ээжийг маань Монхоны Ганчимэг гэдэг. Одоо хорёр эгч маань Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг. Харин нөгөө хоёр эгч минь Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг байгаа. Миний хувьд ээжтэйгээ хамт амьдардаг даа.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Дарив сумд өнгөрсөн
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ер нь л багадаа их хөдөлгөөнтэй нэг ч зүгээр суудаггүй хүүхэд байсан. Эрэгтэй хүүхдүүдтэй их найзалдаг байлаа. Гадна сагсны талбай, зааланд л их цагийг өнгөрөөдөг байсан даа.
-Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Волейболын спортоор 15 насандаа аймгийнхаа шигшээ багт орохоосоо өмнө сонирхон суралцдаг байсан. Түүнээс хойш жинхэнэ утгаар нь суралцаж эхэлсэн. Одоо ч гэсэн үргэлжлүүлээд суралцаж байна даа.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр волейболын спортыг сонирхон хичээллэх болов?
-Би волейболын спортоос өмнө сагсан бөмбөгөөр хичээллэж тоглодог байсан. Волейболын хувьд багийн спортын дундаас ямар нэгэн биеийн кантакт байхгүй хамгийн цэвэрхэн спорт байгаа юм. Мөн мэдрэмж илүү их шаарддаг юм шиг санагддаг. Гэр бүлийнхэн маань волейболын спортыг дэмжиж өөрсдөө ч тоглодог байсан. Тийм учраас энэхүү спортыг сонгоход түлхэц болж өгсөн гэж боддог.

-Волейболын спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Волейбол бол мэдрэмж, ухаан, ур дүй шаардсан спорт гэж миний хувьд боддог Нэг зорилгын төлөө багаараа хөдөлмөрлөж бэлтгэл сургуулилтаа хийж хөлс хүчээ зарцуулдаг. Багийн гишүүдээ мэдэрч, дутуу орон зайгаа нөхөж, бусдын дутуу орон зайг нөхөх ялалт, ялагдлын алийг ч ганцаараа биш хамтдаа туулдаг нь сайхан даа Мөн намайг болон багийнхныг маань дэмждэг үзэгчдийнхээ уухайн дуу, алга ташилт дор оноо авч, талбай тойрох тэр мэдрэмж их сайхан санагддаг.

-Волейболоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Мэдээж тамирчин хүний хувьд бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан гэх зүйлс дээр шантрах үе бишгүй л тохиолдож байсан. Гэхдээ хамгийн чухал нь өөрөө өөртөө итгэх, өөртөө урам зориг өгөх урамшуулах нь даваад гарах дуртай зүйлээ үргэлжлүүлэхэд хамгийн том гарц юм шиг санагддаг. Дасгалжуулагчид загнуулах, зэмлүүлэх гэх мэт зүйлд маш их гомдож байсан үе ч бий. Эргээд харахад тэр хүмүүсийн хэлсэн зүйлсийн ачаар өдий зэрэгтэй явсан байна. Одоо ч алдаа дутагдлаа бага багаар засаж залруулахыг л хичээж явдаг.

-Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Энэхүү тэмцээнээс миний хувьд их зүйл сурч , мэдэж, туршлага хуримтлуулсан тэмцээн болсон гэж боддог. Мөн волейболын спортоор хичээллэснээс хойш амжилт гаргасан томоохон тэмцээнүүдээс гэвэл “Үндэсний дээд лиг-2021”-ээс хүрэл медаль, “Үндэсний дээд лиг-2024”-өөс хүрэл медаль, клубүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2024 онд алтан медаль, “MVP” үнэ цэнтэй тоглогч шагналыг хүртсэн. 2024 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “MVP” үнэ цэнтэй тоглогч шагналыг хүртсэн.

. -Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн тоглолтыг хэзээ хийж байв?
-Бүх л оролцсон тэмцээн маань сургамж болж, дурсамж үлдээсэн тэмцээнүүд байдаг. Үүний нэг сүүлд болсон залуучуудын 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн байлаа. Учир нь гэвэл олон удаагийн аварга багийг хожиж аварга болсон. Олон үзэгчтэй гал гарсан тоглолт болсон байгаа. Миний хувьд залуучуудын УАШТ-ий анхны алтан медаль, анхны үнэ цэнтэй тоглогч болсон болохоор хувьдаа үнэхээр их баяртай байгаа.
.jpg)
-Монголын спорт тоглоомын төрлөөс сагсан бөмбөг Ази болон дэлхийн хэмжээнд хүрчихлээ. Харин волейболын спорт тив, дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхэд чухам юу дутагдаад байна вэ?
-Сагсан бөмбөгийн спорт нь Ази, дэлхийд хүчтэй хөгжиж байгаа нь дэмжигчдийн нөлөө, тоглогчид болон холбооны зохион байгуулалт сайн байгаатай холбоотой юм болов уу. Харин волейболын хувьд, нөөц бололцоо болон дэмжлэгийн хувьд дутмаг байдаг. Цаашдаа волейболын спортод анхаарлаа хандуулах дэмжлэг шаардлагатай л гэж тамирчин хүний хувьд боддог. Мөн спортын шинэ техникийг ашиглах, тоног төхөөрөмж, судалгаа шинжилгээ хийх нь сагсан бөмбөг шиг хөгжихөд чухал үүрэгтэй. Волейболын хувьд энэ талаар тодорхой дэмжлэг дутагдаж байгаа. Цаашдаа илүү анхаарч дэмжих байх гэж итгэж найдаж байна. Тамирчин бид ч гэсэн илүү ихээр хичээж зүтгэж байгаа.
| Г.САРУУЛГЭРЭЛ: Үзэгчдийнхээ уухайн дуу, алга ташилт дор оноо авч, талбайг тойрох тэр мэдрэмж хамгийн сайхан |
|
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |