Япон Улсын нийслэл Токио хотод 2024 оны жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Тус их дуулга тэмцээнд 44 орны эрэгтэй 149, эмэгтэй 125, нийт 275 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Тэмцээнд манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй найм, эмэгтэй 11, нийт 19 тамирчин зодоглоно. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-ын жинд манай улсаас бөх барилдахгүй. -100 кг-д А.Энхбаяр нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д О.Оюунчимэг, Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөх юм.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д К.ЁОЛК, Т.ТҮМЭНЖАРГАЛ НАР ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас 23 настай залуу жүдочин, Кадербекийн Ёолк, 21 настай Түвшинтөрийн Түмэнжаргал нар барилдана. Т.Түвшинжаргал “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт Тайванийн залуу тамирчин Chong-You LIN-тэй барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын LEE Harim, Японы Kenta SEKIMOTO нарын хэн ялсантай барилдах магадлал өндөр байна. Харин К.Ёолк “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Румыны Alexandru MATEI-тай таарсан. Түүнийг хожих юм бол хоёрдугаар тойрогт Казахстаны Sherzod DAVLATOV-той барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Ө.ЖАНЦАНДОРЖ,
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Тус жинд манай улсаас МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, 19 настай Өнөрбатын Жанцандорж нар хүч сорино. МУГТ Ё.Басхүү 66 кг-ын бөхчүүдийг толгойлон “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт АНУ-ын тамирчин Jay SHIMIZU-тай таарсан. Харин Ө.Жанцандорж “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Бразилын залуу тамирчин Ronald LIMA-тай таарлаа. Түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикстан, Хятад, Италийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Б.ЭРДЭНЭБАЯР, Ж.ГАНСҮРЭН
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, залуу тамирчин 21 настай Жамбалын Гансүрэн нар барилдана. ОУХМ Б.Эрдэнэбаяр “В” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Япон Улсын Tatsuki ISHIHARA, Малавийн Dylesi WYSON нарын хэн ялсантай барилдана. Ж.Гансүрэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Giovanni ESPOSITO-той барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт ОХУ, Филиппины тамирчдын хэн ялсантай таарна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 25 жүдочин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас 24 настай Оюунчимэгийн Шинэбаяр барилдана.Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Чилийн Jorge PEREZ-тэй барилдана. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Япон Улсын Yuhei Oino-той өрсөлдөнө.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д А.ЭНХБАЯР
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас 19 настай залуу тамирчин Алтаншагайн Энхбаяр барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстаны Adilet SAPARGALIYEV-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт Орос, АНУ, Японы бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ, Ж.АНУДАРЬ
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д 19 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Тус жинд манай улсаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, өсвөрийн тамирчин 17 настай Жамсрангийн Анударь нар барилдана. Ж.Анударь “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хонконгийн залуу тамирчин Lok Yi HO-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Тайванийн хашир туршлагатай тамирчин Chen-Hao LIN-тэй хүч үзнэ.
ОУХМ Г.Наранцэцэг “D” хэсгийн толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Франц, Өмнөд Солонгосын тамирчдын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Л.СОСОРБАРАМ, Б.УРАНЗАЯА, Б.ХОРЛООДОЙ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 13 жүдочин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Тус жинд манай улсаас ОУХМ Л.Сосорбарам, зулуу тамирчин 20 настай Баянмөнхийн Уранзаяа, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Бишрэлтийн Хорлоодой нар барилдана.
ОУХМ Л.Сосорбарам “D” хэсгийн толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Орос, Японы бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Б.Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы Kisumi OMORI-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт “В” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгос, Камбожийн бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.
АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой 52 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстан, Японы бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д О.ОЮУНЧИМЭГ, Т.АРИУНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 57-ын жинд 23 тамирчин өрсөлдөх мэдүүлэг өгөөд байна. Тус жинд манай улсаас өсвөрийн тамирчин 17 настай Тэрбишийн Ариунзаяа, 20 настай Оюунгэрэлийн Оюунчимэг барилдана. Т.Ариунзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны залуу тамирчин Dana ABDIROVA-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын Irina ZUEVA-тай таарна. О.Оюунчимэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Pihla MATIKAINEN-тай барилдах юм. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Хорватын Ana Viktorija PULJIZ-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Т.АНУДАРЬ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас 20 настай залуу тамирчин Тайванжаргалын Анударь барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Dali LILUASHVILI-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Д.ЕСҮЙ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 19 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас өсвөрийн тамирчин 18 настай Дарханбатбаярын Есүй жин өгсөн барилдах юм. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы Mayu HONDA-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Тайванийн Yu-Jung LIAO-той барилдах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 16 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Тус жинд манай улсаас 20 настай залуу, туршлагатай тамирчин ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тэрбээр “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрог Өмнөд Солонгосын KIM Minju-тэй барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай барилдах магадлал өндөртэй байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН, Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас 24 настай ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, 24 настай Дамба даржаагийн Номинзул нар барилдана. ОУХМ А.Амарсайхан “В” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Тажикстан, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай барилдана. Д.Номинзул “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстан, Японы бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
| “ТОКИО-2024” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА |
|
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |