-Муайтайгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-шагналыг хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
.jpg)
-Намайг Баатарчулууны Гантогтох гэдэг. Одоо 28 настай. Дорнод аймагт төрж өссөн.
-Ямар байгууллага, клубийн спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би Монголын Муайтай холбоо, “Гаруда” академийн тамирчин. ОУХМ цолтой.
–Энэ удаагийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн тулаан хийж мөнгөн медаль хүртэв?
-Энэ удаагийн тэмцээний нугалаан дээр гоц мөргөөд хагас шигшээд Энэтхэг Улсын тамирчинг хүч техникийн илт давуу байдлаар ялсан. Тэгээд шигшээ тулаанд Хонконгийн тамирчинтай тулалдсан. Бидний тулааны оноон дээр шүүгчдийн санал хуваагдсан. Тэгээд шүүгчдийн шийдвэрээр би ялагдал хүлээсэн.
.jpg)
-Тус тэмцээний “Шилдэг тамирчин”-ы шагналыг хүртсэн гэхээр их сайн тулалдсан байна. Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Өөртөө байгаа бүх хүч, чадвараа гаргаж урагшаа давшиж тулалдахыг хичээсэн. Энэ идэвх, зүтгэл маань үзэгч, шүүгч бусад багийн тамирчид, дасгалжуулагч нарт таалагдсан юм шиг байна лээ. Тэмцээний үеэр их олон хүн сэтгэлийн дэм, гоё сайхан үг хэлж, урам өгсөн. Алтан медаль авахад дэндүү ойрхон байсан ч өрсөлдөгчийг нутгийнх нь дэвжээ ивээж шүүгчдийн саналаар ялалтыг авсан байгаа.
.jpg)
-Зүүн Өмнөд Азид муатай өндөр хөгжсөн байдаг. Тэдний тулааны онцлог давуу тал нь юу байгааг анзаарч харав уу?
-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Макао, Тайвань, Бангладэш, Хонконг, Монгол гэсэн есөн орон орсон. Ихэнх нь муайтай өндөр хөгжсөн улс орнууд байлаа. Мөн тус тэмцээний байр хоолны зардлыг зохион байгуулагч талаас даадаг юм билээ. Зүүн Өмнөд Азийн аваргаас алт, мөнгөн медаль авсан тамирчдад мөнгөн шагнал өгдөг учраас тэмцээний өрсөлдөөн маш ширүүн болсон. Зүүн Азийн тамирчдын онцлог нь суурь тэнцвэр сайтай. Хөлийн цохилт, өвдөг давамгайлсан тулаан их хийдэг. Их хүчтэй. Өрсөлдөгчийг дарангуйлан тулалдах хэв маягтай (Thai style). Мөн тамирчдын биеийн ерөнхий хөгжил маш сайн. Цохилт даах чадвар их сайн юм билээ. Тэр дундаа эмэгтэй тамирчид нь илүү хүчтэй байсан.
.jpg)
-Өөрийн тань тулааны спортын суурь ямар төрөл байдаг вэ?
-Би багаасаа кик бокс, муайтайгаар дагнаж хичээллэсэн.
-Тулааны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх 12 настайдаа “Мишээл” клубийн О.Алтанпүрэв Б.Наадам багш нарийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалт хийж эхэлсэн. Одоо 28 настай гэхээр 16 дахь жилдээ хичээллэж байна.
-Тулааны спортын өөр ямар төрлөөр тулалддаг вэ?
-Кик бокс, муайтайгаас гадна холимог тулааны төрлөөр тулалдаж байгаа. Мэргэжлийн тулаанд тав, хоёр гэсэн үзүүлэлттэй явж байгаа. Хоббигоороо жюү жицүгийн спортоор бас хичээллэдэг.
.jpg)
-Тулааны спортоор үзүүлсэн амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Муайтайгийн 2013, 2014, 2017, 2018, 2019 оны Монгол Улсын таван удаагийн аварга. 2017 онд “Zev” fight night тэмцээний аварга болсон. ОХУ-ын. Эрхүү , Улаан-Үд, Ангарск хотуудын 2013, 2014, 2015 оны муайтайн аварга, “Шилдэг техниктэй тамирчин”-ы тусгай шагналыг хүртэж байсан. 2013 онд Азийн танхимын болон тулааны спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн.
Муайтайгийн 2014, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай. Муайтайгийн Зүүн Азийн аварга шалгаруулах 2018, 2019, 2023, 2024 оны тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа. БНХАУ-ын кик боксын “WOULINLONG” холбооны 65 кг-ын жингийн 2019 оны аварга. “999-MMA” холбооны 2022 оны аварга, “ALLFC” холбооны “MMA”-ийн 2022 оны аварга. Жюү жицүгийн ягаан бүстэй. Мэргэжлийн кик бокс болон муайтайд 75 тулаан хийж, 58 ялсан. Үүнээс 21 удаа ко буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж, нэг тэнцсэн амжилттай яваа. Мэргэжлийн “ММА”-гийн тулаанд тав, хоёр гэсэн амжилт үзүүлээд байгаа.
.jpg)
-Цаашид сонирхогчдын тулаанаас мэргэжлийн ангилалд тулалдах сонирхол бий юу?
-Манай спортын нэг онцлог нь мэргэжил болон сонирхогчдын тулаанд зэрэг орох боломтой байдаг. Би ч бас тэр жишгийг дагаад л явж байна. Удахгүй арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Камбож Улсад тулалдана. “Камбожийн эсрэг Монгол” гэсэн маш том багийн халз тулаан болно. Тэр тулаанд Монгол Улсынхаа багт багтсан байгаа.
| Б.ГАНТОГТОХ: Алтан медаль авах ойрхон байсан ч өрсөлдөгчийг нутгийнх нь дэвжээ ивээсэн |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |