-Жүдо бөхийн “Топ-6” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
- Баярлалаа

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-За юуны түрүүнд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Уран-Өлзийгийн Анужин гэдэг. Хан-Уул дүүрэг, “Женко” клубийн тамирчин.
-Одоо хэдэн настай вэ, аль сургуульд сурдаг вэ?
- Би одоо 19 настай. “Их Засаг” олон улсын их сургуулийн 1-р курсийн оюутан.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
- Айлын ганц хүүхэд байгаа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-За манай ээжийг Уран-Өлзий гэдэг. Эрүүл зөв хооллолтын зөвлөх хийдэг. Мөн фитнессын спортоор хичээллэдэг хүн байгаа.
-Бага нас нь хаана өнгөрөв?
-Миний бага нас 7-н буудалд өнгөрсөн. Ёстой л төрөхөөсөө сургуульд орох хүртлээ өвөө, эмээ дээрээ л эрхэлж өнгөрөөсөн дөө. Өвөө, эмээ хоёр хаана явна, би тэнд л дагаад явж байдаг байлаа. Одоо эргээд бодоход бас их сайхан байна.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
- Их хөдөлгөөнтэй охин байсан шүү. Ер нь эршүүд талдаа, болж л өгвөл эрэгтэй хүүхдүүдтэй тоглож, ноцолдох гээд байдаг. Ёстой л хөвгүүдийн толгойлогч нь гэж хэлж болохоор л охин байсан даа.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
- Спортын мастерийн зэрэгтэй.
-Жүдо, самбо, жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би дөрөвдүгээр ангид байх үеэсээ эхэлж байсан гэхээр есөн жил хичээллэж байгаа юм байна.

-2024 оны самбо бөхийн ДАШТ-ий байлдааны самбо бөхийн 72 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргын спорт самбо бөхийн тэмцээнд барилдсан уу?
- Би 2024 оны ДАШТ-д спорт болон байлдааны самбо бөхөөр хоёуланд нь оролцох хүсэлтэй очсон юм. Гэхдээ цаанаас нь зөвхөн нэг төрөлд л орох боломжтой гэж шийдвэрлэсэн. Тийм учраас байлдааны самбын төрөлд оролцсон.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
- Манай ээжийн тал бөхийн удамтай. Би бага байхдаа улсын баяр наадмын барилдааныг зурагтаар гарч байхыг нь үзсэн юм. Яагаад ч юм тэр наадмын барилдааныг хараад их огшоод, дагаж дэвээд шавж билээ. Тэр үеэс хойш, би ер нь бөх болно гээд л бодох болсон. Хөвгүүдийг барилдъя гээд гуйна. Барилдаад дандаа дийлчихнэ. Заримдаа худлаа барилдаж унаж өгөөд, их л барилдах хоббитой байсан даа. Би айлын ганц болоод ч тэр үү, ихэнхдээ ганцаараа тоглоно. Заримдаа өөрийгөө том тэмцээнд барилдаж байна гэж төсөөлөөд л том бамбарууштай барилдаад ялчаад “celebration” гээд үзүүлээд л явж өгнө дөө

-Жүдо, самбо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Жүдо бол мэдээж хүндлэлийн спорт. Хоёр тамирчин татамид гараад барилдаанаа ёсолж эхлээд, барилдааны дараа бие биенээ хүндэтгэн ёсолж дуусдаг. Спортоор хичээллэж амжилт гаргахаас гадна тууштай байдал, бусадтай харьцах харилцаа хандлага, бусдыг хүндлэх, бусдыг хайрлах, энэрэнгүй байх нь чухал. Мөн биеэ хэрхэн зөв авч явах ёс суртахууныг спортоос суралцдаг гэж би боддог.
-Бөхийн спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байв уу?
-Барилдах дуртай юм болохоороо нэг их шантраад байдаггүй ээ. Харин тэмцээн дээр, өмнө нь ялж байсан хүндээ, ялагдах үед л өөртөө ёстой их урам хугардаг.

-Жүдо, самбо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Самбо, жүдо бөхийн залуучуудын улсын аварга болж байсан. Мөн насанд хүрэгчдийн улсын аваргын медальтай. Байлдааны самбо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга. Самбо бөхийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ гээд гурван насны ангиллаас медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Харин хараахан түрүүлж, дэлхийн аварга болж чадаагүй л явж байна. “Ирэх жил дэлхийн аварга болно доо” гэж өөртөө амлалт өгөөд л бэлтгэлээ хийж байгаа.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-2023 онд Дархан хотод болсон жүдо бөхийн залуучуудын улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаан ерөөсөө мартагддаггүй юм. Би нэг базари үнэлгээгээр ялагдаж явсан. Цаг дуусахад сүүлийн гурван секунд дутуу байх үед би шийдсэн мэх хийсэн. Миний хийсэн мэхийг цагтаа амжиж хийсэн үү, үгүй юу гэдгийг шүүгч нар удаашруулалт үзэж шийдсэн юм. Тэгсэн би гурван секундэд амжиж мэхээ хийсэн байсан. Шүүгчид надад нөхөж базари үнэлгээ өгч байлаа. Тэгээд үнэлгээ тэнцсэн болохоор нэмэлт цагийн барилдаан хийсэн. Нэмэлт цагийн барилдаанд би дахин базари үнэлгээ авч, залуучуудын улсын аварга болж байсан. Тэр барилдаан их дурсамжтай санагддаг.
-Өөрийн тань жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчид байна вэ?
-Одоо ер нь манай жингийн өрсөлдөөн урд өмнөх жилүүдийг бодвол чангарсан байгаа. Яг тэр, энэ гэлтгүй бүгд л дэвжээн дээр гараад хүчтэй өрсөлдөгч нар байдаг болсон.

-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Би ер нь “extreme” зүйлд их дуртай. Ачааллаас үүдэн стрессдэх үедээ “extreme” зүйлээс их хэмжээний адерналин ялгаруулдаг гэх үү дээ. Өнөөдрийг хүртэл намайг ойлгож дэмжиж ирсэн ээждээ, мөн гэр бүлээ умартан тамирчдынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа МУГД Ш.Цэвэлмаа, Г.Саранзаяа хоёр багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
| Ази тивийн аварга У.АНУЖИН: Наадмын барилдаан үзээд огшихдоо дагаж дэвж, шавж байлаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |