ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д К.ЁОЛК, Т.ТҮМЭНЖАРГАЛ НАР ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас 23 настай залуу жүдочин, Кадербекийн Ёолк, 21 настай Түвшинтөрийн Түмэнжаргал нар барилдана. Энэ жинд Японы Ryuju NAGAYAMA, Taiki NAKAMURA, Daigo FUKUDA, Kenta SEKIMOTO, Өмнөд Солонгосын LEE Harim, ОХУ-ын Ayub BLIEV нарын шилдгүүд байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Ө.ЖАНЦАНДОРЖ, Б.НАРМАНДАХ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 23 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Тус жинд манай улсаас МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, 19 настай Өнөрбатын Жанцандорж, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар хүч сорино. Харин Япон Улсаас Ryoma TANAKA, Takeshi TAKEOKA, Taikoh FUJISAKA, Hinata ONO, ОХУ-ын Iago ABULADZE, Ramazan ABDULAEV, Тажикстаны Obid DZHEBOV, Туркменистаны Serdar RAHIMOV, Бразилын Ronald LIMA, Өмнөд Солонгосын KIM Channyeong, KIM Chanwook, Италийн Mattia MICELI, Valerio ACCOGLI нарын амаргүй өрсөлдөгчид байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Б.ЭРДЭНЭБАЯР, Ж.ГАНСҮРЭН
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 31 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, залуу тамирчин 21 настай Жамбалын Гансүрэн нар барилдана. Япон Улсаас Soichi HASHIMOTO, Tatsuki ISHIHARA, Ryuga TANAKA, Shusuke UCHIMURA, ОХУ-ын Danil LAVRENTEV, Италийн Giovanni ESPOSITO, Тажикстаны Abubakr SHEROV, Францын Orlando CAZORLA нарын дунд гол өрсөлдөөн явагдах болов уу.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 28 жүдочин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас 24 настай Оюунчимэгийн Шинэбаяр барилдана. Тус жинд Япон Улсын Sotaro FUJIWARA, Yoshito HOJO, Yuhei OINO, Kaito AMANO, Канадын Francois GAUTHIER DRAPEAU, ОХУ-ын David KARAPETYAN, Timur ARBUZOV, Италийн Giacomo GAMBA, Францын Arnaud AREGBA, Өмнөд Солонгосын LEE Junseong, CHOI Woojin нар тус жингийн гол өрсөлдөөнийг өрнүүлэх байх.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д А.ЭНХБАЯР
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 23 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас 19 настай залуу тамирчин Алтаншагайн Энхбаяр барилдана. Тус жинд Япон Улсын ARAI Dota, Nozomu MIKI, Kaito GREEN, Koki KUMASAKA, ОХУ-ын Matvey KANIKOVSKIY, Канадын Shady ELNAHAS, Kyle REYES, Бразилын Leonardo GONCALVES, Италийн Gennaro PIRELLI, Казахстаны Adilet SAPARGALIYEV, Өмнөд Солонгосын KIM Seheon, Туркменистаны Baymyrat MAJANOV нар ширүүн өрсөлдөөнийг бий болгох болов уу.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +100 кг-ын жинд 19 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Тус жинд манай улсаас 22 настай залуу тамирчин Өсөхбаярын Пэрэнлэйжамц барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөн Японы OTA Hyoga, Kanta NAKANO, Yuta NAKAMURA, Takuto KIMOTO, Финландын Martti PUUMALAINEN, ОХУ-ын Denis BATCHAEV, Өмнөд Солонгосын SONG Woohyeok, LEE Seungyeob, Узбекистаны TUROBOYEV Muzaffarbek өрнүүлэх нь дамжиггүй.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ, Ж.АНУДАРЬ
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д 20 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Тус жинд манай улсаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, өсвөрийн тамирчин 17 настай Жамсрангийн Анударь нар барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөн Япон Улсаас KOGA Wakana, Kano MIYAKI, Hikari YOSHIOKA, Mitsuki KONDO, манай Г.Наранцэцэг, Португалийн Catarina COSTA, Бразилын Natasha FERREIRA, ОХУ-ын Kristina DUDINA, Marina VOROBEVA, Хятадын хоёр тамирчин, Францын Anais PERROT, Өмнөд Солонгосын LEE Kyeongha, PARK Eunlee нарын дунд өрнөх байх.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Л.СОСОРБАРАМ, Б.УРАНЗАЯА, Б.ХОРЛООДОЙ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 16 жүдочин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Тус жинд манай улсаас ОУХМ Л.Сосорбарам, зулуу тамирчин 20 настай Баянмөнхийн Уранзаяа, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Бишрэлтийн Хорлоодой нар барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөн Японы Kisumi OMORI, Kokoro FUJISHIRO, Rin TAKEUCHI, Nanako TSUBONE, АНЭУ-ын Б.Хорлоодой, Испанийн Ariane TORO SOLER, манай Л.Сосорбарам, Өмнөд Солонгосын JANG Seyun, HWANG Suryeon, ОХУ-ын Glafira BORISOVA, Казахстаны Tolganay ABEUOVA нар өрнүүлнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д О.ОЮУНЧИМЭГ, Т.АРИУНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 57-ын жинд 23 тамирчин өрсөлдөх мэдүүлэг өгөөд байна. Тус жинд манай улсаас өсвөрийн тамирчин 17 настай Тэрбишийн Ариунзаяа, 20 настай Оюунгэрэлийн Оюунчимэг барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөнийг Японы Momo TAMAOKI, Mika ADACHI, Megumi FUCHIDA, Moa ONO, Бразилийн Jessica LIMA, ОХУ-ын GALITSKAIA Kseniia, Irina ZUEVA, Францын Martha FAWAZ, Өмнөд Солонгосын PARK Eunsong, CHOO Hongsun нар өрнүүлэх байх.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Т.АНУДАРЬ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас 20 настай залуу тамирчин Тайванжаргалын Анударь барилдана. Тус жингийн гол өрсөлдөөн Японы Megumi HORIKAWA, Minami AONO, Megu DANNO, KAJU Haruka, Бразилын SILVA Rafaela, ОХУ-ын Dali LILUASHVILI, Хятадын Jing TANG, Италийн Flavia FAVORINI, Өмнөд Солонгосын SHIN Chaewon, HEO Seulmi Италийн CORBO Sara нар өрнүүлэх биз ээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Д.ЕСҮЙ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 20 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас өсвөрийн тамирчин 18 настай Дарханбатбаярын Есүй жин өгсөн барилдах юм. Энэ жингийн гол өрсөлдөөнийг Японы Shiho TANAKA, Mayu HONDA, Rin MAEDA, Utana TERADA, Хорватын Lara CVJETKO, Шведийн Ida ERIKSSON, Францын Florine SOULA, Италийн Giorgia STANGHERLIN, Өмнөд Солонгосын PARK Seeun, YANG Jiyoung, Португалийн TIMO Barbara нар өрнүүлэх болов уу.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Тус жинд манай улсаас 20 настай залуу, туршлагатай тамирчин ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөнийг Японы Shori HAMADA, Mami UMEKI, Kurena IKEDA, Mizuki SUGIMURA, Португалийн Patricia SAMPAIO, Литавын Migle Julija DUDENAITE, ОХУ-ын Nadezhda TATARCHENKO, Aleksandra BABINTSEVA, Канадын Coralie GODBOUT, Өмнөд Солонгосын KIM Minju, Бразилын Dandara CAMILO өрнүүлнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН, Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас 24 настай ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, 24 настай Дамба даржаагийн Номинзул нар барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөн Японы Mao ARAI, Ruri TAKAHASHI, Maya SEGAWA, Chihiro YAMAGUCHI, Өмнөд Солонгосын KIM Hayun, LEE Hyeonji, Манай А.Адъяасүрэн, ОХУ-ын Elis STARTSEVA, Хорватын Helena VUKOVIC болон Хятад, Казахстаны залуу тамирчдын дунд өрнөх магадлал өндөр байгаа.
“ТОКИО-2024” ИХ ДУУЛГАД МАНАЙ ЗАЛУУ ЖҮДОЧИД ХҮЧ СОРИНО |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |