-Холимог тулааны “ММА”-ийн насанд хүрэгчдийн 2024 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-За Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Нарантөрийн Энхжин гэдэг. 2021 оноос хойш спортоор хичээллэж байгаа. Энэ хугацаанд спортын найман төрлөөр УАШТ оролцон алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Үүний таван төрөлд нь улсын аварга болж байсан. “Монгол Зо” тулааны спортын мастер цолтой.
-Одоо сурдаг уу, ажил хийж байгаа юу?
- Одоо ажил хийж байгаа. Ажлын хажуугаар цаг заваараа л бэлтгэлээ хийдэг.
-Аль нутгийн хүүхэд вэ. танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Би Дархан хотод төрсөн. Ерөнхий боловсролын арван жилийн дунд сургуулиа Дарханд төгсөөд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн. Тэр үеэс хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байхгүй. Ер нь би багийн эрэгтэйлэг хүүхэд байсан л даа. Байрны ах нартайгаа зодолдож, ноцолдоод л явдаг байсан.
-Холимог тулаанаас өмнө өөр тулааны спортоор хичээллэж байсан уу?
-Жюү жицүгээр гурван жил, кик боксоор жил гаруй хугацаанд хичээллэж байна. Холимог тулаанаар бол 2024 оны тавдугаар сард УАШТ-д анх оролцож байсан. Кик боксын бэлтгэлээ “Кинг Панда” клуб дээр Бат-Амгалан багшийн удирдлага дор хийдэг.
–Охин хүүхэд байж яагаад тулааны спортын хамгийн хүнд, эрсдэл ихтэй холимог тулааныг сонгож хичээллэх болов?
-Спортоор хичээллээд эхэлсэн чинь өөрийн оролцож болох спортын төрлийн тэмцээнд орж, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг болчихсон. Холимог тулаан бол бүх спортыг өөртөө цогцлоосон байдаг. Энэ нь гоё санагддаг. Нэг зүйлдээ баригдалгүй, өөрийн чадах бүх зүйлээрээ өрсөлдөх нь сонирхолтой байдаг юм. Бас дэлхийд “ММА” маш хурдтай хөгжиж байна. Маш олон үлгэр жишээ болсон Монгол тамирчдадаа хараад, тэднээс үлгэр жишээ авч хичээллэж, тэмцээнд орж үзэхийг хүссэн.
-Өөрийн гоо сайхандаа хэр анхаарал хандуулдаг вэ?
-Гоо сайхандаа бусад охид, эмэгтэйчүүд шиг тэгэж их анхаардаггүй. Тийм ч цаг зав гардаггүй юм. Ер нь будах тийм дуртай биш. Бэлтгэл, сургуулилалтгүй энгийн үед бол нарны тос түрхээд, уруулаа өнгөлөөд гадуур гардаг.
-Тулааны үеэр бэртэл, гэмтэл авахаас айдаггүй юм уу?
-Бэртэл, гэмтэл гэдэг амжилтын “дайсан” шүү дээ. Тийм болохоор мэдээж бэртлээс болгоомжилдог. Аль болох бэртэл авахгүй тулалдаж, тэмцээнээ дуусгахыг хүсдэг. Гэхдээ тулааны үед өрсөлдөгч зөөлөн цохьё гэж хэзээ ч бодохгүй шүү дээ. Ялалт авахын тулд тэмцэл өрнөж байгаа учраас хамаг хүчээр л цохино. Тулаанаас их, бага хэмжээний гэмтлийг хүн бүр л авдаг.
-Холимог тулааны ДАШТ-д хэдэн кг-ын жинд, хэдэн тулаан хийж хүрэл медаль хүртэв?
-Энэ удаагийн ДАШТ-ий 47.6 кг-ын жинд өрсөлдсөн Манай жинд зургаан тамирчин тулалдсан.
-Тулааны үед хөл, гарын ямар цохилтуудыг гол төлөв хийдэг вэ?
-Тулааны үед гол төлөв урд гараар эхэлж цохиж байгаад дараа нь хойд шулуун гарын цохилтыг нэмдэг. Хөлийн цохилт гэвэл кидан хийнэ. Мөн жийлт ихэвчлэн хийдэг.
-Холимог тулаанд хэвтээ барилдаан их чухал байдаг. Хэвтээ болон босоо барилдааны мэх, техникийг хэр эзэмшиж байгаа вэ?
-Мэдээж холимог тулаанд хамгийн чухал зүйл бол барилдаан. Миний хувьд хэвтээ барилдаанаар “Arte Suave BJJ Academy” дээр Батбаяр багшийн удирдлага дор гурван жил хичээллэсэн. Одоогоор хэвтээ барилдаанаа бэлдэх цаг зав багассан болохоор түр хичээллэхгүй байгаа. Босоо барилдааны хувьд гэвэл ханын барилдааныг хааяа хийдэг.
–Тулааны спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Тэмцээн уралдааны амжилтуудаасаа дурдвал 2019 онд жюү жицүгийн Азийн аваргаас хүрэл медаль авч байлаа. 2024 онд муайтай боксын дэлхийн аваргаас хүрэл медаль, 2024 онд холимог тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн 2019 онд жюү жицүгийн УАШТ-ээс хүрэл, 2021 онд “Монгол-Зо” кик боксын УАШТ-ээс алт, “Дайчин тоглогч”-ийн тусгай шагнал, 2022 онд жюү жицүгийн УАШТ-ээс мөнгө, “No Gi” УАШТ-ээс хүрэл, 2023 онд жюү жицүгийн УАШТ-ээс алт, 2023 онд “Shootboxing”-ийн УАШТ-ээс алт, 2023 онд муатай УАШТ-ээс мөнгө, 2023 онд “Монгол-Зо”-гийн УАШТ-ээс хүрэл медаль авч байсан.
Үүнээс гадна 2024 онд муатай боксын УАШТ-ээс хүрэл, 2024 онд жюү жицүгийн УАШТ-ий “No gi” төрлөөс мөнгө, 2024 онд “BB womens BJJ” тэмцээнээс хүрэл, 2024 онд сонсогчийн алдар гардан тулааны тэмцээнээс хүрэл медаль авсан.
2024 онд холимог тулааны УАШТ-ээс алт, 2024 онд гардан тулааны олон улсын тэмцээнээс мөнгө, 2024 онд гардан тулааны УАШТ-ээс алт, олон улсын тэмцээнээс мөнгө, 2024 огд гардан тулааны УАШТ-ээс алт, 2024 онд “Монгол-Зо”-гийн УАШТ-ээс алтан медаль тус тус хүртэж байв.
Дэлхийн аваргын хүрэл медальт Н.ЭНХЖИН:Спортын бүх төрлийн тэмцээнд оролцож, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |