– TAEKWONDO-гийн дэлхийн гранд слам тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
–Намайг Сайндорж овогтой Энхжин гэдэг.
–TAEKWONDO-гийн анхны багш нь хэн бэ?
-Надад TAEKWONDO заасан анхны дасгалжуулагч бол Б.Хосхөлөг багш.

- TAEKWONDO-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
- TAEKWONDO-гийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой.
–Одоо аль сургууль, ямар клубийн тамирчин бэ?
-Орхон аймаг Баян-Өндөр сумын 1-р дунд сургуулийн арванхоёрдугаар ангид сурдаг. Орхон аймгийн Эрдэнэт хотын “Эрдэнэт таеквондо холбоо”-ны тамирчин.

- TAEKWONDO-гоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-TAEKWONDO-гийн өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй.
-Чухам яагаад TAEKWONDO-гийн спорт сонирхлыг чинь татсан бэ?
-Анх Намуун эгчийн тулааны бичлэгийг үзэж байсан. Намуун эгчийн тэр тулааны бичлэг надад тaekwondo-гийн анхны эерэг маш хүчтэй сэтгэгдлийг өгсөн. Намуун эгч энэ спортын сайхныг илүү тодотгосон, чадварлаг мундаг эмэгтэй юм шиг санагддаг. Тэгээд л тэр эгчээр дамжуулж тaekwondo-гийн спортыг судалж , хайж олоод бүртгүүлж байсан.

–Дэлхийн “гранд слам” их дуулга тэмцээнд хэдэн тойрог тулалдав?
-Тaekwondo-гийн их дуулга тэмцээнд дөрвөн тойрог тулалдсан.
-Хамгийн хүнд ширүүн тулааныг ямар улсын тамирчинтай хийсэн бэ?
-Хамгийн ширүүн тулааныг Хятад Улсын тамирчинтай хийсэн.

–Тaekwondo-гоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Хүүхдийн спортын 7-р их наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Таеквондогийн УАШТ-ээс мөнгө , хошой хүрэл медаль авч байлаа. 2023 онд Хятад Улсад зохиогдсон “China open” тэмцээнээс таван алтан медаль, нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан. 2024 онд Хятад Улсад зохиогдсон олон улсын нээлттэй тэмцээнээс найман төрөлд таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн. Мөн 2024 онд Хятад Улсад зохион байгуулагдсан Дэлхийн таеквондогийн холбооны “Grand slam” тэмцээнээс алтан медаль аваад байгаа. Үүнээс гадна аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс болон дотоодын тэмцээн, уралдаанаас алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн.
–Дараагийн хүсэл, мөрөөдөл, зорилт, зорилго юу байна вэ?
-Таеквондогийн тулааны ур чадвараа илүү ихээр хөгжүүлж, сайжруулах нь хамгийн гол зорилго болж байгаа.
| С.ЭНХЖИН: Тулааны ур чадвараа хөгжүүлж, сайжруулах нь гол зорилго |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |