-МУГТ, улсын заан О. Одгэрэлийн нэрэмжит самбо бөхийн "Chinggis cup" тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Нэхийтбаатарын Баярмаа гэдэг. Говь-Алтай аймгийн Баян Уул суманд төрж өссөн.

-Бага нас хаана өнгөрсөн бэ, багадаа спортоор хичээллэж байсан уу?
-Хүүхэд насаа Баян-Уул сумандаа өнгөрүүлсэн. Говь-Алтай аймагт дунд сургуулиа төгссөн.
-Бөхийн спортыг сонгон хичээллэх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?
-Аав намайг бөх болгох сонирхолтой байлаа. Тийм учраас хөвгүүдтэй барилдуулдаг байв. Цагаан сараар аавыгаа дагаад өвөөгийндөө очно. Өвөөгийнд үеийн хөвгүүд байвал, аав ”Миний охин барилдчих” гэж шахаж, шаардан, хөөргөж байгаад барилдуулдаг байсан.

–Самбо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Самбо бөхийн спортоор таван жил хичээллэж байна.
-Спортын ямар зэрэг цолтой, аль клубийн тамирчин бэ?
-Самбо бөхийн ОУХМ цолтой. Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хороо, “Хурд” бөхийн дэвжээний тамирчин.

-Самбо бөхийн "Chinggis cup" тэмцээнд хэдэн тойрог барилдав?
-О.Одгэрэл ахын нэрэмжит “Чингис цом”-ын анхдугаар тэмцээнд гурван тойрог барилдсан.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Амар хялбар өрсөлдөгч гэж байсангүй. Бүгд л хүчтэй өрсөлдөгч нар байлаа.

-Самбын 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гэсэн. ДАШТ-ий медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Өө ДАШТ-ий медалийн өнгөө хувиргах боломж байсан, байлгүй яах вэ. Үүнээс өмнө 2021 онд ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ жил ДАШТ-ий аварга болох зорилго тавьж явсан боловч боломжоо бүрэн ашиглаж чадсангүй.

-Самбо бөхийн 2024 оны УАШТ-д түрүүлсэн юм уу?
- Тийм ээ, 2024 оны самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж түрүүлсэн.
-Жүдо болон бусад бөхийн төрлөөр барилддаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Самбо бөхөөс гадна, жүдо бөхөөр бас хичээллэдэг.

–Өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-2020, 2024 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль. 2022, 2023 оны самбо бөхийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. 2021 онд самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль. 2022, 2023 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль авсан. 2023 онд Казахстан Улсын Астана хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд алтан медаль.

2024 онд ОХУ-ын Москва хотод болсон самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. 2024онд ОХУ-ын Казань хотод болсон “Брикс-2024” спортын наадмын самбо бөхийн төрөлд 54 кг-ын жинд алтан медаль. 2024 онд Тажикстан Улсын Душанби хотод болсон гуштингири бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд хүрэл медаль. 2024 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд байгаа.
| Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.БАЯРМАА: Аав намайг хөвгүүдтэй барилдуулдаг байлаа |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |