Узбекистан Улсын Ташкент хотод “ITF” буюу Олон улсын таэквондогийн “Дэлхийн цом”-ын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд болсон билээ. Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээн баг нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч болон мастер ангиллаар явагдаж өндөрлөсөн. Дэлхийн цомын тэмцээний өсвөр үеийн охидын тулааны 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн Отгонбатын Маралжингоотой ярилцлаа.
-Таэквондогийн дэлхийн цомын аварга болсонд баяр хүргэе.
-Баялалаа.
-Энэ удаагийн ДАЦТ-д түлийн төрлөөс гадна өөр ямар төрөлд өрсөлдсөн бэ?
-Би уг нь түль буюу хөдөлгөөнт тоот дасгалын төрөл, мөн тулааны төрөлд оролцох байсан юм. Гэтэл техникийн алдаанаас болж түлийн төрөлдөө өрсөлдөж чадаагүй. Тэгээд ганцхан тулааны төрөлд оролцож аварга болсон.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Отгонбатын Маралжингоо гэдэг. Би 13 настай.
-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг өөр хүн бий юу?
-Манай гэр бүлийнхэн бараг бүгд спортоор хичээллэж байгаа. Манай хоёр дүү болох О.Нямцогт, О.Отгон-Эрдэнэ нар надтай хамт таэквондогоор хичээллэдэг. Бид дэлхийн цомоос нэг алт, хоёр мөнгөн медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Мөн манай бага дүү Анужингоо “Соробан” сампин буюу түргэн бодолтын тамирчин байгаа юм. Энэ жилийн долдугаар сард Малайз Улсад болсон олон улсын тэмцээнээс мөнгөн цом хүрсэн амжилт гаргасан байгаа.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би цэцэрлэгт байхаасаа л гүйж, харайх дуртай байсан. 110-р цэцэрлэгийн гүйлтийн аварга болж байлаа. Мөн “Ногоон гэрэл, цагаан шугам” уран хөдөлгөөнт гимнастикийн төрлөөр багаараа дүүрэг, хот, улсдаа амжилт гаргаж байсан.
-Таэквондогийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Би 2024 онд улсын аварга, Ази тивийн аварга, дэлхийн цомын аварга болсон амжилт гаргасан. Эдгээр гурван тэмцээнээс алтан медаль хүртэж Монгол Улсын спортын материйн болзол хангаад байгаа.
.jpg)
-Одоо аль сургууль, ямар клубийн тамирчин бэ?
-Нийслэлийн СХД-ийн “Өнөр” дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг. Олон улсын таэквондогийн Монголын холбооны “Мөнх хөх сүлд” клубийн тамирчин.
-Таэквондогоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Таэкдондогоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Харин шатар, даам тоглох, төрөл бүрийн шоо эвлүүлэх сонирхолтой.
.jpg)
-Олон улсын таэквондогийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Таэквондогийн спортоор хоёр дүүгийн хамт хичээллээд хоёр жил болох гэж байгаа. Анх 2023 оны дөрөвдүгээр сард таэквондогоор хичээллэж эхэлсэн.
-Таэквондогийн анхны багш нь хэн бэ?
- Таэквондогийн анхны багш гэвэл Аюурзана багш байгаа. Багш маань одоо Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг.
.jpg)
-Манай улсад Өмнөд Солонгосын таэвондо, Хойд Солонгос БНАСАУ-ын таэквондо гэж байдаг. Чухам яагаад Хойд Солонгосын “ITF” олон улсын таэквондо сонирхлыг чинь татсан юм бэ?
-Яг үнэндээ би анх орохдоо таэквондогийн талаар сайн мэддэггүй байсан. Гэхдээ ер нь Хойд, Өмнөд Солонгосын таэквондогийн аль алинд нь явж болох юм шиг санагдаж байгаа. Дүрэм нь өөр болохоос биш ялгаа байхгүй нэг л улсаас гаралтай, хоёр төрөл шүү дээ.
.jpg)
-Энэ жилийн дэлхийн цомын аваргад хэдэн тойрог өрсөлдөв. Ямар, ямар түль буюу хөдөлгөөнт дасгалыг хийж гүйцэтгэн дэлхийн цомын аварга болсон бэ?
-Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд би жин өгсөж 60 кг-ын жинд тулааны төрлөөр тулалдсан. Тэгэхээр манай дээд жингийн өрсөлдөгч нар тийм амар байгаагүй.
-Олон улсын таэквондогоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Дэлхийн цомын аваргаас нэг алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, таэквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.
-Дараагийн хүсэл, мөрөөдөл, зорилт, зорилго гэвэл юу байна вэ?
-Одоо миний ойрын зорилго бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох, холын зорилго гэвэл олимпын аварга болох.
-Түль, тэмцээний тулаан, зохиомол тулаан хатуу биет хугалах төрлүүдийн аль төрөлд нь илүү дуртай вэ?
-Би эдгээр төрлүүдээс түль буюу хөдөлгөөнт тоот дасгалын төрөлд илүү дуртай. Түль нь 19-190 тоот хөпөлгөөнт дасгал байгаа юм. Тамирчнаас ур чадвар, мэдрэмж, үндсэн зогсолт, гар, хөлийн цохилт, хамгаалалт зэрэг техникийн сонгодог гүйцэтгэл, орон зайн мэдрэмж, хөдөлгөөний эвсэл шаарддаг өвөрмөц төрөл.
| ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА О.МАРАЛЖИНГОО: Миний ойрын зорилго дэлхийн аварга, холын зорилго олимпын аварга болох |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |